Архангай аймгийн Цахир сумын хэсгийн төлөөлөгч гурван хүүхдийн амь насыг аварлаа

17900 2017/04/20 3

 

 

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох бага насны гурван хүүхдийг голд үйж амь насаа алдах аюулаас аварлаа.

Тэрбээр энэ сарын 16-ны өдөр Тэрхийн гол орчимд эргүүлийн үүрэг гүйцэтгэж яваад голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр хүүхэд хэвтэж байхыг харж ус гатлан очтол нэгэн хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй болж, осгосон байдалтай зогсож байжээ. Мөн дөрөв, тав орчим настай хоёр хүү ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь норж хөлдөн голын мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч, анхан шатны тусламж үзүүлэн, эмнэлэгт хүлээлгэж өгсөн байна.

Цахир сумын Хүн эмнэлгийн эмч, сувилагч нар осгосон хүүхдүүдэд шаардлагатай эрчимт эмчилгээг хийснээр таван настай Д.Ганхуяг, дөрвөн настай Т.Өсөхбаяр, долоон настай С.Цэрэнрандал нарын бие сайжирчээ. Гурван хүү тухайн өдрийн 12:00 цагийн орчимд голоос ус авах гэж очсон аж. Гэтэл голын мөс цөмрөн улмаар усанд 40 метр орчим урсаж, голын дунд хэсэгт мөсөн дээр тогтоод байхад нь цагдаагийн алба хаагч үүргээ гүйцэтгэж яваад 18:00 цагийн орчимд аварчээ.

Хүүхдүүдийнх нь алтан амийг аварсан эрхэм үйлстэн цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтоход гурван хүүгийн эцэг, эх, төрөл, садан болон Цахир сумын төр захиргааны байгууллагын зүгээс талархал илэрхийлсэн байна. Цагдаагийн алба хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэн эрдэнэт хүний алтан амийг аварсан Цахир сумын хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох, иргэний үүргээ нэр төртэй биелүүлсэн Цахир сумын иргэн Г.Эрдэнэбат нарт талархал илэрхийлье

Эх сурвалж:ЦЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/04/20 18:52
энэ нөхөр ажлаа хийгээд явж байгаа биз дээ.бид ажлаа сайн хий гэж цалинд татвар төлөж байгаа шүү.ийм зүйлтэй тааралдсан эрүүл хүн шууд анхан шатны тусламж үзүүлэх ёстой шүү
  • будааа
  • 2017/04/21 10:29
эцэг,эх нь 4-7 настай хүүхдээ үгүйлдэггүй хайшаа хөлдүү гарууд вэ? харин энэ залуу болон тэр 7 настай хүүд талархах ч багаднаа
  • гэнэт бухимдал төрөв
  • 2017/06/19 22:18
Нэг хүн хэлж байсан юм.... Зам дээр осолд машинтай осолд орсон хүмүүсийг хараад бусад нь машинаа зогсоогоод холооос бараг live хйиж байсан хэн ч очихгүй зүгээр л зураг аваад байсан гэж... Харин гадны жуулчид машинаа зогсоогоод шууд очоод анхны тусламж үзүүлж байсан гэж...... /тийм байдалд бусдад тусалж байгаа хүн бол жинхэнэ баатар шүү... тийм хүнийг бахархаж, сайшааж урамшуулах хэрэгтэй.../ Ажлаа хийж яваа ч гэсэн 400-хан мянгын төлөө амиа гаргуунд нь гаргах хүн ховорхон шүү..... Магадгүй онцгой байдал, гал команд, цагдаагийнханд үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдвэл үлсдэн гэр бүлд нь маш өндөр нөхөн төлбөр өгдөг тохиолдолд л байдаг бол магадгүй өөр хэрэг... Гэтэл ямар муу цалинтай билээ дээ дээр нь маш хүнд нөхцөл... ЭНЭ ХҮНД БАЯР ХҮРГЭЕ. САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ....
Одоо хараал идсэн сонгууль гээд бие биенийхээ харыг гайхаж... энд тэнд биенээ муулж бичээд л... бүгд ялгаагүй байжиж

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?