Музейн барилгын хувь заяа БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулиас шалтгаална

1239 2017/04/20 0

 

Дахин ашиглах боломжгүй, нурах аюултай гэсэн шалтгаанаар 2013 оны зургаадугаар сард үүдээ барьсан "Байгалийн түүхийн музей” барилга Төрийн ордны ард хэзээ нурах нь мэдэгдэхгүй оршин тогтносоор байна. Уг нь мэргэжлийнхэн бол өнөө маргаашгүй л нурж унана гэж тайлбарласан. Тиймээс ч нэн яаралтай үүд хаалгаа барьсан хэрэг. Хэзээ нурахыг нь хүлээж байхаар нэг барилга санхүүжилтийг нь шийдээд дэлхийн жишигт нийцсэн орчин үеийн сайхан музейтэй болчихвол сайнсан. Гэвч Монгол Улсад музейн барилга засварлах, шинэчлэн барих мөнгө байхгүй.

 

 

Харин БНСУ-ын Засгийн газрын зээлээр энэ онд багтаан музейн барилгын ажлыг эхлүүлнэ гэж мэдэгдсэн байна. Тодруулбал, БНСУ-ын Засгийн газраас 58.3 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор амлажээ. Энэ мөнгөөр 2017-2022 онд орчин үеийн музейн барилга барихаар төлөвлөгдсөн байна.

 

Төслийн хүрээнд 2017 ондоо багтан 9.1 тэрбум төгрөг Монгол Улсын төсөв суухаар болжээ. Гэвч санхүүжилт хэзээ, хэрхэн орж ирэх нь тодорхойгүй байна.


Музей геологи, газарзүй, ургамал, амьтны аймаг, палеонтологи болон хүн судлал гэсэн салбаруудын 10 мянга гаруй үзмэрүүдтэй байсан. Одоо үзмэрүүдийг хаана хэрхэн хадгалж байгаа нь мөн л тодорхой бус. Барилгын ажил удаашрах тусам хадгалалтын горим алдагдаж, палеонтологийн ховор олдворууд гэмтэх эрсдэлтэй байгаа.

 

Гэвч санхүүжүүлэгч улс болох БНСУ-ын дараагийн Ерөнхийлөгчөөс манай музейн барилгын ажил хэзээ эхлэх нь шалтгаалчихаад байна. Тавдугаар сарын есний өдөр БНСУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тус сонгуульд ялалт байгуулсан эрхэм манай улсад зээлэх 58.3 сая ам.долларын асуудлыг шийдвэрлэх юм. Хэрвээ боломжгүй гэсэн шийдвэр гаргавал манай музейн барилгын ажил гацаанд орж, үзмэрүүдэд аюул учрах юм.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?