Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно

929 2017/04/20 0

 

 

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Барилга, нийтийн аж ахуйн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн” 2017 оны 4 дүгээр сарын 28-нд Төрийн ордонд болно. Зөвлөгөөнийг Монгол Улсын Засгийн Газар, Барилга, Хот  Байгуулалтын Яам, Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар, Барилгын Хөгжлийн Төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

Энэ үеэр Нийтийн аж ахуйн зөвлөгөөн 4-р сарын 29-нд Барилгын Хөгжлийн Төвд, Хөдөлмөр аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний зөвлөгөөн 4-р сарын 29-нд Нийслэлийн Иргэний Танхимд тус тус болох юм.

Зөвлөгөөнөөр салбарт хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга замын талаар холбогдох байгууллагуудын төлөөлөл илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Түүнчлэн зөвлөгөөнд зориулсан "Барилга.МН” сэтгүүлийн тусгай дугаар гарч, барилгын салбарын төр болон хувийн хэвшлийн байгууллагуудынхаа мэдээллийг тэнцвэртэйгээр хүргэж, тэдний дунд холбогч гүүр нь болохоор ажиллаж байна.

 

 
 Мөн барилгын салбарт үйл ажиллагаа эрхлэгчид, орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, барилгын материал үйлдвэрлэгчдийнхээ үйл ажиллагааг дэмжсэн "Barilga Expo 2017” Олон улсын үзэсгэлэн худалдааны эхний үзэсгэлэн 4 дүгээр сарын 28-30-ны өдрүүдэд Мишээл Экспо төвд болох юм.
Бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөж эхэлдэг хаврын улирлын эхний салхийг хагалсан эдгээр арга хэмжээнд барилгын салбарын нийт аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг оролцохыг урьж байна.
Зөвлөгөөнд оролцогчдыг Барилгын хөгжлийн төвийн 313 тоотод бүртгэж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 327442, 99027376, 96613377 дугаарт холбогдон лавлана уу.
"Barilga Expo 2017” Олон улсын үзэсгэлэнгийн бүртгэл: 77113333, 99000981

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?