Кофе ууснаар элэгний хатууралд өртөх магадлал багасна

1773 2017/04/20 0

 Drink Coffee To Reverse Liver Damage Caused By Alcohol
Дэлхий даяар өдөрт хэдэн мянган хүн элэгний өвчнөөр харамсалтайгаар хорвоог орхиж байна. Харин эрдэмтэд элэгний хатуурал, элэгний өвчлөлд кофе тустай болохыг нотолсон байна. Судалгаанд Английн 40 мянган хүнийг хамруулж элэгний өвчлөлд хэр тустайг судалжээ. Үүний үр дүнд өдөрт нэг аяга кофе ууснаар элэгний хатууралд өртөх эрсдлийг 22 хувь бууруулдаг болохыг тогтоожээ. Мөн архи спиртын төрлийн зүйл хэрэглэсний дараа кофе уух нь эерэг нөлөөтэй байдаг гэнэ. "Саутгемптон” их сургуулийн профессор, судлаач Оливер Кеннеди хэлэхдээ элэгний хатуурал нь үхэлд хүргэж болох эрсдэлтэй. Хатуурал үүсэх гол шалтгаан нь архи спиртын төрлийн зүйл хэт их хэрэглэх, таргалалт чихрийн шижин элгийг хатууруулдаг. Харин хатууруулахаас урьдчилан сэргийлэхэд кофе маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна гэв. Судлаачид хэлэхдээ шартсаны дараа кофе уувал таны элгэнд эерэг нөлөөтэй болохыг санууллаа. 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?