Н.Номтойбаяр: Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж тэтгэвэр авдаг байсан хүмүүсийг тогтоосон

2248 2017/04/20 0

Хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэвэр, тэтгэмж авдаг тухай мэдээллүүд үе үе цацагддаг. Тэгвэл энэ мэдээлэл, гомдолтой холбоотойгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас шалгалт явуулсан байна. Шалгалтын тухай салбарын сайд Н.Номтойбаяр "Хуурамчаар бичиг баримт бүрдүүлж, даатгалын сангаас мөнгө аваад байна гэсэн гомдол ирсэн. Үүний дагуу шалгалт явууллаа. Улсын хэмжээнд итгэмжлэлээр тэтгэвэр авдаг 15 мянган хүн байдаг. Үүнд нэг бүрчлэн шалгалт хийхэд 30 гаруй хувь нь хасагдсан. Үндсэндээ 5000 иргэд итгэмжлэлээр тэтгэвэр авах боломжгүй гэж эхний ээлжинд үзсэн. 10 мянга орчим нь хэвтрийн, хөгжлийн бэрхшээлтэй зэрэг халамж авах шаардлагатай хүмүүс байсан бол таван мянга нь нас барсан болон хуурамч бичиг баримт бүрдүүлж, тэтгэмж авч байна гэж үзсэний үндсэн дээр хассан байгаа" гэж тайлбарлалаа. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?