Б.Бат-Эрдэнэ: Хариуцлага хүлээхэд бэлэн байна

1410 2017/04/21 0

 

Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг, Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд гарсан осолтой холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнийг огцрох ёстой хэмээн үзэж, шаардлагаа УИХ-ын даргад өргөн бариад байгаа.

 

Тэгвэл энэ асуудалд Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ "Батлан хамгаалах салбарт сайн зүйл ч бий саар зүйл ч бий... Цэргүүдийг хүйтэн шөнө гадаа байлгаж, хөлийг нь хөлдөөсөн асуудлыг Батлан хамгаалах яам, сайдад мэдэгдэхгүйгээр нуун дарагдуулсан байсан. Энэ хэрэг нэгдүгээр сарын 23-ны шөнө 336 дугаар анги дээр гарсан байна. Гэтэл гуравдугаар сарын 10-нд ар гэрийнхэн нь надад өргөдөл гомдол ирүүлж байж л би мэдлээ... Энэ хэрэгтэй холбоотой дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч шалгасан. Гэтэл Батлан хамгаалах яамны шуурхай жижүүрийн рапорт мэдээлэлд энэ тухай дурдалгүйгээр хав дарж, нуусан байсан... Энх цагт цэргүүд амь насаа алдаж, эрүүл мэндээрээ хохирч байгаа нь маш ноцтой асуудал учраас хуулийн хүрээнд хариуцлага хүлээх л ёстой. Хуулийн хүрээнд асуудлыг авч үзээд хариуцлагаа хүлээхэд ч бэлэн байгаа” гэж тайлбар өгсөн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?