"Эрх гүнж"-ийн ямба БНСУ-ын Ерөнхийлөгчийг торны цаана суулгав

16198 2017/04/21 1

 

Нэгэн цагт хааны гүнж шиг эрх дураараа амьдарч байсан Чун Юү-ра өнөөдөр ял шийтгэл амсахгүйн тулд эхийгээ барьж идэхээс ч буцахгүй тэмцэлдэж байна. Чун Юү-ра бол Өмнөд Солонгосын эмэгтэй Ерөнхийлөгчийг огцруулж, ялын тогтоол уншуулахад хүргэсэн Чой Сун Шилийн ганц охин билээ. Пак Гын Хэ огцорч, авлигын хэрэгт холбогдож, цагдан хоригдох болсон нь бүгд Чун Юү-ратай холбоотой гэж Солонгосын хэвлэлүүд бичиж байна.

 


20 настай Өмнөд Солонгос улсын морин спортын шигшээ багийн тамирчин. Ээж нь том хүн гээд түүнд дутагдах гачигдах зүйл байсангүй. Ямар сайндаа л "Эцэг эх чинь чадваргүй байгаад тэднийг буруутга. Тэдний чадахгүй байгаа зүйлсийн төлөө биднийг /баян айлын хүүхдүүдийг/ чичлэх хэрэггүй. Мөнгө бол чадварын нэг хэлбэр” гэсэн постыг Фейсбүүк хуудаснаа 2014 онд бичиж олон нийтийн дургүйцлийг хүргэж байв.

 

Түүний эцэг Чун Юүн Хой Пак Гын Хэгийн зөвлөхөөр олон жил ажилласан хүн байдаг. Эндээс Чун Юү-ра дээдсийн амьдралаар амьдарч, хааны гүнж шиг эрх танхи өссөн гэдгийг нь харж, ойлгож болохоор. Тэгвэл эрх гүнжийн тансаглал хэрээс хэтэрч, өөртөө болон ээждээ, цаашлаад БНСУ-ын Ерөнхийлөгчийн карьерь хэрхэн цэг хатгасан талаар дор дурдъя.


БНСУ-ын Морин спортын шигшээ баг нутагтаа зохион байгуулагдсан Азийн наадмаас алтан медаль хүртэв. Гэвч Чун Юү-рагийн чансаа улсаа төлөөлөх хэмжээнд хүрэхгүй л байлаа. Гэхдээ л БНСУ-ын Морин спортын холбоо түүнийг тив дэлхийн тэмцээнүүдэд улсаа төлөөлөн оролцох эрхийг олгов. Ингэж явахдаа Чун Юү-ра шалгуур өндөртэй "Ихва охидын сургууль”-д шалгалтгүйгээр яваад орчихсон байлаа.

 

Сургуулийн захиргаа түүний морин спортод гаргасан амжилтыг нь үнэлж шалгалтгүйгээр сургуульдаа элсүүлсэн гэж тайлбарлаж байжээ. Гэвч Чун Юү-ра хичээлдээ огтхон ч суудаггүй байж. БНСУ-ын Морин спортын холбооноос "Чун Юү-ра сайн үйлсийн аянд оролцож байна” гэсэн тайлбартайгаар бичиг сургууль руу нь явуулж үргэлж чөлөө авдаг байсан байна. Гэвч Чун Юү-рагийн оролцсон сайн үйлсийн аян, хандивын арга хэмжээний талаар олж дуулаагүй талаар хэвлэлүүд онцлов.

 

Энэ үеэр Ихва сургуулийн охидын дургүй хүргэсэн нэг явдал болсон байна. Тэр нь Чун Юү-ра огт суудаггүй хичээл дээрээ "онц” гарчихжээ. Үүнийг сонссон охид шаралхан ундуйцаж, үргэлж давуу эрх эдэлдэг түүнийг, мөн сургуулийн удирдлагуудыг эсэргүүцэж "Баян, бас хүчирхэг эцэг эхийн хүүхэд болж төрсөн учир илүү эрх ямба эдлэх ёстой юу” хэмээн лоозон барьж жагсаж эхэлсэн юм. Эндээс л Пак Гын Хэг эсэргүүцэх эсэргүүцлийн жагсаал эхэлсэн байна.


Хэрвээ Чун Юү-ра даруулгатай байсан бол хэрвээ түүний ээжид сургуулийн захиргаа, морин спортын холбоо тал засдаггүй байсан бол асуудал ингэтлээ хурцдахгүй ч байх талтай. Гэхдээ үйлийн үр гэж байдаг. Хүн юу тарина түүнийгээ ч хураадаг гэдэг дээ. Энэ жишгээр өчигдөрхөн Солонгосын хамгийн эрх дураараа, хамгийн жаргалтай гүнж өнөөдөр "Би буруугүй. Ээж л буруутай” хэмээн хэвлэлүүдэд ярилцлага өгч, европын орнуудаас улс төрийн орогнол хүсэн царайчилж явна.

 

 

Чой Сун Шил авлига хээл хахууль, төрийн хэрэг оролцсон гээд л олон асуудлаар хоригдож, шалгагдаж байна. Мөн БНСУ-ын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хэ 18 зүйл ангиар ял сонсохоор мөн л хоригдож байна.

 

 

Өдгөө Чун Юү-ра Дани улсад байгаа. Данийн тал түүнийг нутаг буцаах хүсэлтэй байгаа. Шүүхээс ч ийм шийдвэр гарчээ. Гэвч эрх гүнж "Би хүүтэйгээ хоёул амьдардаг. Хэрвээ намайг баригдаад явбал миний хүүг хэн харах вэ. Аав нь бидний хаяад явсан” хэмээн уйлагнаж, шүүхийн шийдвэрийг давж заалдахаар болоод байгаа гэнэ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/04/21 12:29
ЭНЭ ПАК ГЫН ХЭ ЭНЭ ХҮҮХНЭЭС БОЛЖ ОГЦРООГҮЙ БАЙХАА, ӨӨРИЙНХ НЬ ХҮҮХЭД Ч БИШ, НАЙЗЫНХ НЬ ГЭЭД БАЙДАГ, ӨӨР Л АВЛИГА, ХАХУУЛЬ ЦААНА НЬ БАЙСАН БИЗ ДЭЭ.БҮХЭЛ БҮТЭН УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЙЗЫНХАА ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ОГЦОРТЛОО АВЛИГА АВНА ГЭЖ ЮУ БАЙХАВ ДЭЭ? ӨӨРТӨӨ БАС АШИГЛАСАН ЮМ БАЙГАА БИЗ???

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?