"Энхийг сахиулагчид" эх орондоо ирлээ

994 2017/04/21 0


 

Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр, Афганистан улсад явагдаж буй "Шийдвэртэй дэмжлэг” энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын IV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүн эх орондоо ирлээ. Өнөөдрийн байдлаар тус энхийг дэмжих ажиллагаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн багууд Кабул, Мазар-И-Шариф хотууд дахь эвслийн цэргийн хүчний баазуудын аюулгүй байдлыг хангах үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.

Афганистан улсад үүрэг гүйцэтгэж буй манай цэргийн алба хаагчид Монгол Улсын Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж, баттай байр сууриа эзлэн, ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, мэргэжлийн ур чадвар, сахилга батаараа энэхүү ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэж байгаа бусад орны цэргийн алба хаагчдад хүлээн зөвшөөрөгдөж, үлгэр дуурайлал болсоор байгаа юм.

НАТО-гийн тэргүүлсэн "Тогтвортой эрх чөлөө” ажиллагаа дуусгавар болсноор Афганистан Улсын аюулгүй байдлын хүчин өөрийн орны аюулгүй байдлыг бүрэн хангахад дэмжлэг үзүүлж, "сургах, зөвлөх, туслах” гэсэн зорилготойгоор 2015 оны нэгдүгээр 01-ний өдрөөс НАТО-гийн тэргүүлсэн "Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаа эхэлсэн юм.

Эх сурвалж:БХЯ


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?