"Дипломат ачаа" дардастай хууль бус тээвэр

1841 2017/04/21 0

The Mongolian diplomat-smuggler was detained in Transcarpathia. VIDEO

 

Украины хилийн албаныхан Монголын дипломат албаны дугаартай автомашинаас их хэмжээний тамхи илрүүлэн хурааж авч байсан билээ. Хууль бус энэхүү тээврийг дипломат паспорттай Монгол хүн тээвэрлэж явсан бөгөөд Украины Лужанка боомтод гарсан энэ асуудал хэсэгтээ л шуугиан тарьж, манай Гадаад харилцааны яамнаас арга хэмжээ авч, цаашид ийм асуудал гаргахгүй байхад анхаарсан гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Тэгвэл дахиад л Украины хил дээр Монгол дипломат албаны нэр нүүрийг хугалсан хууль бус тамхины тээврийг хилийн албаныхан илрүүлсэн байна. Их хэмжээний тамхийг Монголын дипломат албаныхан худалдан борлуулж ашиг олох зорилгоор ийнхүү удаа дараа зөөж байгаад баригдлаа. Мөн энэ бизнестээ дипломат албаны паспорт, Эдчин сайдын яам, Консулын газрын автомашинуудыг ашиглаж байна. Түүнээс гадна ачаа бүрийн гадна "дипломат ачаа" гэсэн дардас дарж, хилийн шалганаар нэвтрүүлэхийг оролдсон байгаа юм.

Украины хилийн албаныхан өчигдөр тус улсын баруун өмнөд захын Транскарпатье мужийн хил дээрээс их хэмжээний тамхи ачсан Монголын дипломат албаны автомашиныг зогсоон шалгаж энэхүү хууль бус барааг илрүүлжээ. Ер нь Украин, Беларусь, Австри дахь Монголын дипломат албаныхан тамхины бизнест нэлээн гаршсан бололтой. Бүр сүлжээ үүссэн, асуудал гарвал бие бие рүүгээ чихдэг байдал газар аваад байна.

Өмнө нь дипломат албаны дугаартай бага оврын автобус ашиглаж 50 мянган ам.долларын үнэ өртөг бүхий их хэмжээний тамхи зөөж байгаад баригдсан Монгол дипломат албаныхан хашрахгүй дахин зөөж байгаад өчигдөр хилийн албаныханд баригдаж байгаа нь энэ. Тамхи зөөвөрлөөд зогсохгүй хилийн албаныханд эсэргүүцэл үзүүлж машинаасаа буухаас татгалзаж, дотроосоо түгжиж саад учруулсан байна.

Харин үүний дараа тамхи зөөвөрлөж явсан этгээд өөрийгөө Австри дахь Монголын Элчин сайдын яаманд ажилладаг хэмээн мэдүүлжээ. Тэгвэл автомашиных нь дугаарыг шалгахад Беларусь дахь Монголын дипломат албанд харьяалагдаж байжээ. Ямартай ч, хилийн албаныхан их хэмжээний тамхи илрүүлснээ зарлаад байгаа бөгөөд одоогоор тамхинуудын нийт үнэ болон хэмжээг хараахан бүрэн тогтоогоогүй байгаа юм байна.

 Нинж

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?