300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өглөө

1164 2017/04/21 0

 

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас 2017 оныг "Иргэдийн оролцоотой эрх зүйн шинэтгэлийн жил” болгон зарласантай холбогдуулан Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн тасагтай хамтранэнэ сарын 20-ны өдрийн 09:00-17:00 цагийн хооронд дүүргийн "Нэг цонхны үйлчилгээ”-ний танхим, Иргэний танхимд  "Хууль эрх зүйн зөвлөгөө өгөх өдөрлөг”-ийг зохион байгуулж ажиллалаа. Өдөрлөгт Монголын Өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч нар болон Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Хууль, эрх зүйн тасгийн дарга, мэргэжилтнүүд оролцож Эрүү, Иргэн, Захиргааны чиглэлээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээллийг иргэдэд өгч ажиллалаа. Энэ үеэр УИХ-ын 2016 оны намрын чуулганаар баталсан хуулиудын талаарх танилцуулга, гарын авлага, холбогдох тараах материалыг иргэдэд өгч, нийт 300 орчим иргэнд хууль, эрх зүйн зөвлөгөө өгсөн байна. Иргэд зээлийн гэрээний үүрэг, шүүхийн шийдвэр биелэгдэхгүй байгаа, гэр бүл салалтын улмаас хүүхдийн эрх зөрчигдөж байгаа, мөн өөрийн асрамжинд авах талаар хууль, эрх зүйн мэдлэг, мэдээллийг олж авлаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?