Дипломат паспорттой иргэд контрбандын хэрэг үйлддэг үү

1333 2017/04/21 1

 

Монголын дипломат албан хаагчид их хэмжээний тамхи тээвэрлэж яваад Украйны хилчдэд баригдсан хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Эндээс манай дипломат албан хаагчид контрбандын хэрэг үйлддэг үү гэсэн асуулт гарч ирж байна. Сүүлд саатуулагдсан иргэний хувьд Австри дахь Монголын дипломат албанд ажилладаг гэж өөрийгөө танилцуулсан боловч унаж яваа автомашин нь Украйн дахь Монголын Элчин сайдын яамных болохыг тогтоосон байна.


Тэгвэл энэ талаар дөнгөж сая Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Я.Ариунболд тайлбар хийлээ.

 

Тэрээр "Москва, Варшав, Вена дахь Элчин сайдын яамд, Киев, Минск дэх дипломат төлөөлөгчийн газарын ажилтнууд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа. Шалгалтын явцад Украйнд саатуулагдсан иргэн манай дипломат албаны ажилтан биш болох нь тогтоогдсон. Мөн унаж явсан автомашин нь Украйн дахь Монголын дипломатын газрынх биш байсан. Харин өөрийн дипломат албан хаагч гэж танилцуулсан иргэн нь Д00000949 дугаарын дипломат паспорттай Очирбатын Лхагварэнцэн гэх хүн байсныг ЭСЯ-наас мэдээлсэн. О.Лхагварэнцэн нь одоогоос гурван жилийн өмнө буюу 2014 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа дипломат паспорт авсан байж. Ингээд өнгөрөгч Мягмар гаригт өөрийн Е1310395 дугаарын энгийн паспортаар Турк улс руу явсан болохыг Хил хамгаалах ерөнхий газраас Гадаад хэргийн яаманд мэдээлсэн” гэж мэдэгдлээ.

 

Мөн О.Лхагварэнцэнгийн ашигласан дипломат ачааны тэмдэг нь ашиглахаа больсон тэмдэг байсан гэв.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2017/04/24 16:57
Mongoliin Tor, gadaad yam archaagaa aldaj eh ornii ner gutaa duusahgui umdaa, luivarchid l ingej diplomat nereer gemt hereg hiij baigaa bizdee,,,,,,,,,,,,,,,,,,

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?