Ерөнхийлөгчид санаархагч-1 буюу Б.Жаргалсайхан ялааны алуур

4079 2017/04/21 14

 


 


АН-аас нэр дэвшихээр долоон этгээд горилжээ. Намын дарга С.Эрдэнэ гэх Цасангоог ийнхүү долоон одой бүчин авлаа. Үлгэр дээр долоон одойгийн сайхан сэтгэлийн хүчээр Цасан гоо үхлээс аврагддаг. Энэ удаа ерөнхийлөгчийн суудал горилж буй долоон хүний хэн нэг нь С.Эрдэнэ дарга хийгээд АН-ыг аварч чадах болов уу. АН-ынхувьд энэ сонгуульд ялах нь туйлын чухал. Ялагдана гэж сонгуульд өрсөлдөхгүй. Судлаач гэх Д.Ганхуягын хэлж байгаа шиг өөрсдийгөө ялагдуулах тохироо хийгээд суух цаг үе нь одоо лав биш. Тэр тусмаа цөөнх гэх хоржоонтой нэртэй, хатуу тавилантайгаар их хуралд сууж буй энэ үед, намын дарга нь нийгмийн даатгалын санг дампууруулсан муу нэрэнд ороогдож эсрэг намынхаа олз болж суугаа энэ цаг үед Ц.Элбэгдоржийн халааг авч "хоёрдугаар ардчилсан” ерөнхийлөгч нэр зүүх эрхмийн зайлшгүй шаардлага байгаа. Эсрэг тал болох МАН-аас Н.Энхбаярын  эрх мэдэл сүр хүчийг нь булааж дөнгөсөн М.Энхболд, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин гэх улс төрийн мангасуудын аль нэг нь, аан бас учиргүй ялаад байхгүй ч гэсэн хөөрхөн санал хуваах хүүхэлдэй МАХН-аас ч хүртэл гарна. Ийм тохиолдолд эдгээр долоон хүнээс алийг нь сонгож ерөнхийлөгчид өрсөлдүүлэхээ зөв л шийдэх хэрэгтэй. Олноо Буянгийн Жагаа хэмээгддэг эрхэм бол гарцаа байхгүй АН-ын үүсгэн байгуулагч, анхны санхүүжүүлэгч нарын нэг. Гэхдээ хувийн амбиц өндөртэй тул нам дотроо байж тэсэлгүй БНН гэгчийг бий болгоод олон жил болсон. Намаасаа их хуралд сууж, ЗГ-т орж ажиллаж хүртэл үзсэн. Гэхдээ түүний хэдэр зан бусадтай хамтран ажиллахад асуудал дагуулдаг мэт харагддаг. Олон нийтийн дунд шударга хүн гэдгээрээ алдартай. Шударга зан нь заримдаа сонгуулийн амлалт дунд нь бүдгэрч орхих нь бас бий. Тухайлбал өнгөрсөн засгийн үед ТВ5 сувгийн "Монгол улсаа хөгжүүлье” ярилцлагад оролцох үеэрээ "Ипотекийнзээл улсын төсөвт том дарамт болж байна. Зогсоох хэрэгтэй” хэмээн мэдэгдэж байсан атлаа сонгууль дөхөөд ирэхээр "Манай намын мөрийн хөтөлбөрт орон сууцны зээлийг хүүгүй болгох тухай орсон байгаа” гэж хэлсэн. Нэгэнтээ Баабар түүний сонгуульд өрсөлдсөн түүхийг "Үнэн хэлж үнэн амлаад дандаа ялагддаг тул худлаа хэлэх болсон” гэж ярилцлага өгч байв. Тиймээ түүний бизнесийн туршлага дээрээ үндэслэн хэлэх үнэн үг ард түмэнд таалагдахгүй. Түүний нүдээр харж чадах хүн байхгүй. Энэ бол үнэн муухай харагддаг, муухай сонсогддогийн сонгодог жишиг. Б.Жагаа дээр нь их омголон зантай. Хоцорч ирсэнд нь эгдүүцсэн сэтгүүлчийг нудраад авч байгаа нь олон хүнд таалагдаагүй. Ерөнхийлөгчийн сонгуулиар түүнийг энэ мэт эмзэглүүлэх эмзэг цэг олон байна. Нэг хэсэг Японы Марубенид өртэй хэмээн мөн баахан асуудал босож байлаа. Одоо тэр өр нь яригдахаа больж. Тэгэвч хотын төвийн өнгө дарж байдаг Хангай зочид буудал нь ч түүнд сайн нэр өгөхгүй. Хэт өндөр хувийн амбиц нь АН-аас өрх тусгаарлахад хүргэж байсан шигээ ирээдүйгүй намаас нь гаргаж төрхөмдөө буцахад хүргэсэн. Хэт өндөр амбиц нь АН дотор өөрөөс нь илүү боломжтой нэр дэвшигчид байсаар байхад ерөнхийлөгчид үзэлцэх сэдэл төрүүлжээ. Улс төрд орсон бол амбицгүй байж болохгүй. Амбицгүй л бол тэр улс төрч улс төрийн ертөнцийн зомби болж хувирна. Гэхдээ бүх юманд хэмжээ бий. Амбиц хэтрэх нь аюултай. Б.Жаргалсайханы хувьд дараагийн сонгуульд юу юм гэхээс хэрүүл хийж, хүн амьтан загнан барин буцаж намдаа оронгуутаа ерөнхийлөгчид нэр дэвшинэ гэж олон хүнд шавар хаах эрх байхгүй. Түүний хэт өндөр энэ амбиц АН-ыг ялагдалд л хөтлөх байх. Учир нь эсрэг талынхаа нэр дэвшигчтэй харьцуулахад тэр ердөө чонын өөдөөс ялааны алуур барин гүйх нэгэн шиг л харагдаж байна.

 

С.Амаржаргал


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • иргэн
  • 2017/04/21 15:56
ЯЛААНЫ АЛУУР Ч ГЭХ ШИГ. ЭНЭ АМАРЖАРГАЛ ГЭХ ХҮНД ЁС
СУРТАХУУН АЛГАА. МОНГОЛ ҮГСИЙН САНД ҮГ БАРАГДСАН БИШ ДЭЭ.
ӨӨРИЙНХӨӨ ЯМАР ХҮН БЭ ГЭДЭГ ТОДОРХОЙЛОЛТЫГ ӨГӨӨД БАЙНА ДАА.
БАТҮҮЛ НЭР ДЭВШҮҮЛЭХ ГЭЖ ГОРИЛЖ БАЙХАД ЖАРГАЛСАЙХАН ЯАГААД
БОЛОХГҮЙ ГЭЖ.
  • 1111
  • 2017/04/21 15:58
ЖАРГАЛСАЙХАНЫ ХОЧ НЬ ЯЛАА ГЭДЭГ Ш ДЭЭ, БҮҮР ИНЭЭД ХҮРЧЛЭЭ.
  • 1234
  • 2017/04/21 17:54
Jargalsaikhan eronhiilegch iin songuuliin shtabaa baiguulaad ali ert ajildaa orson suragtai baigaa. Zarim demjigchiddee alban tushaal huvaarilj baigaa gesen
  • hahahah
  • 2017/04/21 18:00
Mongolia setguul zuid heze es surtahun yridag boltsin hahah Yalaa Jagaa ugasa garch chadkue hetero zarchimch
  • Irgen
  • 2017/04/21 18:03
Jagaig demjij bn

Жаргалсайхан шударга хүн шүү.Дэмжих хэрэгтэй
  • Зочин
  • 2017/04/21 23:52
Жасрай гуайн засгийн газрын үед Японы банкны зээлэнд тавьсан байсаныг монголчууд мартаагүй шүү. Одоо бас яах гэж байгаа бол дэмий байхоо
  • zochin o
  • 2017/04/22 01:32
bi jagaag demjnee mundag sudraga hunee demjij chaddaggui manaihaan jinhene hurc humuusiig gargaj orsolduuleh heregtei tertei tergui bid ynz bureer songoltoo hiij uzeh heregtei
  • зочин
  • 2017/04/22 06:39
Яг л үнэнийг нь хэлсэн бна .Их хуралд суудалгүй нам ер.сонгуульд дэвших эрхгүй Ан -аас дэвшиж барахгүй дээ нэг дүүргээс нь ч гарч чадахгүй хүн яаж энэ намаас гаоах вэ дээ.
  • Зочин
  • 2017/04/22 08:37
Ёс зүйгүй бүдүүлэг сэтгүүлч минь хүнд нэр хоч өгөх нь хуулиар хоритой шүү!
  • zochin
  • 2017/04/22 09:41
YALAA GARAHGUIDEE CHADAHGUI
  • Bazarsad jargalsaikhan
  • 2017/04/24 00:14
ugaasaa yalaa gedeg hoctoi bsan yum gesen
  • Yalaa l gesen shde
  • 2017/04/24 09:50
yalaaa l gesen shde ene yalaa chin
  • Yalaa yu ni muuhai bna
  • 2017/04/25 13:05
yalaa gesen ner yu ni muuhai bgan harin ch zohij bna shd
  • zochin
  • 2017/04/25 20:07
butehgui khun dee.mongolchuud maliin bugs hardag genee.maliin bugs hardag hun baihgui bolbol ene hunii uildver dampuurna.kkk
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?