ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт генералуудын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ

4382 2017/04/28 2

Монгол цэргийн сүр хүч, сүлд хийморь болсон алтан мөрдэст нийт генералууддаа "Генералуудын өдөр”-ийн баярын цогтой халуун мэндийг өргөн дэвшүүлье.Үеийн үед, цагийн цагт туурга тусгаар Монгол Улсынхаа бүрэн эрхт байдлыг сахин хамгаалж, туг сүлд нь босоо заяат үндэс язгуураа мандуулан бадраах их үйлсийн тэргүүн эгнээнд манай генералууд магнайлан, хүн ардынхаа амар тайван, аюулгүй байдлын төлөө нэгэн насны амьдралаа зориулсан гавьяатнууд билээ.

Эрх зүйт төрийнхөө түшиг тулгуур, эгэл олныхоо өмөг түшиг болж, дархан хилээ бататган хамгаалж, даяар олноо хүндэтгэн дээдэлж, хууль шударга ёсыг хэлбэрэлтгүй сахиулах үйл хэргээрээ үлгэр дуурайл үзүүлж, генерал хэмээх эрхэм дээд цолыг нэр төртэй өргөж яваа та нараараа бахархаж байна.Эх орноо зүрхэн тушаа нандигнаж, эр цэргийн ёсоор өргөсөн тангарагаа үнэнчээр биелүүлж, илд мэт хатан зориг, илч гэрэлт халуун сэтгэлийн дуудлагаар Монгол улсын төлөө зүтгэсэн зүтгэл тань бууршгүй өндөр, буцашгүй дайчин билээ. Та бүхэндээ Монгол Улсад генерал цол бий болсны түүхт 73 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлж, алдар суу тань тэнгэр мэт өндөрт мандаж, алтан мөрдэс тань наран мэт өнөд гялалзахыг хүсэн ерөөе.

Монгол генералуудын алдар үүрд бадартугай.

 

УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙД С.БЯМБАЦОГТ


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Zochin
  • 2017/05/02 16:05
MAN-n pr chid hudlaa aashhiimaa.
  • үнэн
  • 2017/05/22 12:31
монголд хамгийн хэрэггүй хийсэн бүтээсэн юмгүй хамгийн их тэтгэвэр тэтгэмж цалин хангамж эдэлсэн хүнд суртал хүн дарамтлахын туйл болсон генерал нэртэй хэнд ч хэрэггүй амьтад чинь эд нардаа

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?