Хохирлоо барагдуулаад гэртээ харъя

4168 2017/05/05 0

 

Төв Аймгийн прокурорын газраас "Хохирлоо барагдуулаад гэртээ харъя" сэдэвт 60 хоногийн аяныг Хорих 403, 415, 417 дугаар ангид зохион байгуулахаар болжээ. Мөн "Намайг уучлаарай” шилдэг захидлын уралдааныг нийт хорих ангиудад ял эдэлж байгаа ялтнуудын дунд  зарлаад байна. Тус уралдааны зорилго нь  ял эдэлж байгаа ялтны гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг барагдуулах, ялтныг хүмүүжүүлэх, нийгэмшүүлэхэд оршино. 
 
 "Намайг уучлаарай" захидлын уралдааныг 5-р сарын 5-наас 6-р сарын 20-ны өдрийг хүртэл 45 хоногийн хугацаанд хүлээн авах гэнэ. Ингэж захидлын уралдааныг зарласнаар ялтнууд хэн нэгнийг гомдоосон, хохироосон, түүнийгээ хэлж чадаагүй, хэлэхийг хүсдэг ч, хэлэх боломж нь олдоогүй, сэтгэлийн нандин үгээ хэлэх боломжтой болно. Ингэж тэд өөрийн үйлдсэн гэм буруугаа ухаарч гэмшин илэрхийлсэнээр бусдад сургамж болох боломжийг олгох сайн талтай гэж аяныг зохион байгуулагчид үзэж байна. Учир нь захидал бичигчдийн дунд тавигдах шаардлагыг тусгаж өгсөн нь хэн нэгний шүлэг, найраглал, өгүүллэгээс хуулбарлах боломжгүй, зөвхөн өөрийн сэтгэл дотор байгаа үгсээ оюун санаандаа буусан дүрслэлээрээ бичин харуулах юм. Тухайн бичсэн захидлуудыг холбогдох хүмүүст нь хүргэж өгөхийн зэрэгцээ шилдэг захидлуудыг эмхэтгэн хэвлүүлж олон нийтийн хүртээл болгохоор төлөвлөжээ. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?