20 настнууд яагаад мөнгө хураахаар шийдсэнээ ийн ярьж байна

583 2017/05/18 0

 Image result for money
Хүмүүс олон шалтгаанаар мөнгө хураадаг. Зарим нь богино болон урт хугацааны зорилгод хүрэх баталгаатай болохыг хүсэг. Гол нь хүн бүр мөнгө хураадаггүй боловч одооноос хурааж эхлэх хэрэгтэй.

Судалгаагаар шинэ үеийн залуус төдийлөн мөнгө хураадаггүй болох нь харагдсан. Магадгүй та хураах гэж оролдоод бүтэлгүйтсэн байж болно. Тэгэхээр хэрхэн тууштай мөнгө хадгалах вэ? Хүмүүс хормын төдийх сэтгэл хөөрлөөр мөнгөө үрдэг. Гол зарчим гэвэл одоогийн зүйлээс ирээдүйд зүйл нь илүү үнэ цэнэтэй болохыг ухаарах хэрэгтэй. Та цалингаас цалингийн хооронд амьдрахыг хүсч байна уу? Эсвэл эрх чөлөөтэй, өөрийн тааваар амьдрахыг хүсч байна уу? Арван жилийн дараа яах вэ? Хорин жилийн дараа яах вэ? Таны үйлдэл өөрчлөгдөхөөс нааш юу ч өөрчлөгдөхгүй. Таны сэтгэхүй өөрчлөгдөхөөс нааш таны үйлдэл өөрчлөгдөхгүй.

Маделин, 30 настай

Намайг мөнгө хадгалж бай гэж сургадаг. Би тэтгэвэрт гарахын тулд мөнгө хадгалдаг. Надад мөрөөдөл, ингэж амьдрах гэсэн амьдралын хэв маяг байгаа учраас хадгалдаг. Мөрөөдлийн амьдралын хэв маяг маань тийм чамин тансаг биш. Далайн эргийн ойролцоо жижиг байшинтай болохыг хүсдэг. Төлөвлөсөн бүхэн маань бүтэхгүй, хүлээсэн бүхэн маань бүтэхгүй байх гэсэн бяцхан айдас миний дотор байдаг. Ямартаа ч миний санасан зүйл тэнд байгааг мэддэг. Амьдралын алтан үеээ алтан байлгамаар байна. Миний аав ээжийн үед ч гэсэн ийм байсан.

Алишиа, 27 настай

Би баталгаатай ирээдүйтэй болохын тулд мөнгө хадгалдаг. Ямар нэгэн зүйлийн төлөө хадгалаагүй ч гэсэн одоогоор олж мэдээгүй байгаа зүйлсийн талаар мэдмээр байна. Гэнэтийн зардал гарах үед л хадгаламжаа ашигладаг боловч нэн түрүүнд цалингаа ашиглахыг боддог. Ямартаа ч өдөр тутмын хэрэглээний дансан дахь мөнгөн дүнгээ тодорхой хэмжээнээс доош оруулахгүй байх хэрэгтэй.

Эрин, 29 настай

Хөгшрөхөөр хэрэг болно гэж боддог учраас мөнгө хадгалдаг. Би байшин худалдан авч, амралтаар явж, хүүхдүүдээ их сургуульд сургамаар байна.

Эшли, 25 настай

Би аялалд явж, өөртөө хувцас, гутал, будаг гэх зүйлээ авч чаддаг болохын тулд мөнгө хадгалдаг. Ингэснээр ирээдүйд санхүүгийн баттай суурь тавьж байгаа юм. Би их сургуулиа төгссөнөөс хойш л өөрийгөө болгож байнаа. Мөн цаашдаа ч ингэхийг хүсч байна.

Женнифер,28 настай

Хүссэн амьдралын хэв маягаар амьдарч, хэнд ч өргүй байх эрх чөлөөг олгодог учраас би мөнгө хадгалдаг.

Энди, 24 настай

Ирээдүйд зайлшгүй хэрэг гарна гэж үзээд зургаан сар амьдрах мөнгөө хадгалж бай гэж надад сургасан. Миний ээж үргэлж л амьдралд баттай зүйл гэж байхгүй, тогтвортой ажлын байр ч гэсэн баттай биш гэж үздэг тул зургаан сарын турш байрны түрээс, байрны хэрэглээний мөнгө, хоол, даатгал зэргээ төлөх мөнгөө хадгалаарай гэж хэлдэг байсан. Ингээд төгсөх жилүүддээ тус ойлголтыг өөрт бат суулгаж, мөнгө хурааж эхэлсэн. Эсвэл нэг л өдөр Европоор гайхалтай аялал хийнэ ээ.

Бенет, 29 настай

Би хоёр хадгаламжтай. Нэг нь яаралтай үед хэрэглэх нөгөөх нь аялахдаа хэрэглэх хадгаламж. Ямартаа ч одооноос мөнгө хурааж эхэлвэл хөгширсөн ч санаа зовох зүйлгүй амгалан тэтгэвэрт гарч чадна.

Эх сурвалж: facebook 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
8+8=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?