Японы гүнж хайр дурлалынхаа төлөө жирийн амьдралыг сонголоо

968 2017/05/18 0

Японы хааны удмын гишүүн, Мако гүнж жирийн иргэнтэй гэрлэж, өөрийн хаан удмын байр сууриас татгалзаж байгаа тухайгаа мэдэгджээ.

Эзэн хаан Акихитогийн зээ охин Мако хуулийн фирмийн ажилтан, Кей Комуротой хамт сурч байхдаа танилцаж, улмаар сүй тавьсан байжээ. Тэгвэл Японы эзэн хааны хуулинд хааны удмын байр сууриа бүр мөсөн орхисон тохиолдолд жирийн иргэнтэй гэрлэх боломжтой гэдэг байна. Энэ дагуу гүнж Мако байр сууриасаа татгалзсан байна.

Эзэн хаан Акихото нас өндөр болсон шалтгаанаар хаан ширээнээсээ буух хүсэлтээ илэрхийлсэн. Гэвч түүнийг огцрох боломжийг олгох хууль эрх зүйн боломжийг судалж байгаа. Хэлэлцэж буй хуулийн дагуу хаан ширээг зөвхөн эргэтэй хүн залгамжлах ёстой. Одоогоор өв залгамжлах боломжтой дөрвөн хүн байгаа аж. Тэдгээр нь Акихотогийн хүү, хунтайж Нарухито болон хунтайж Фумихито, Хисахито/ Фумихитогийн хүү/ мөн эзэн хааны дүү Масахито нар юм.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?