С.Амарсайхан: Алдагдалтай ажиллаж байгаа Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудыг судалж, шаардлагатай арга хэмжээг авах нь зүйтэй

964 2017/05/18 0

НИТХ-ын Санхүү төсөв, эдийн засгийн хороо, Байгаль орчин экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Өргөдөл гомдлын хорооны хамтарсан хурлын санал дүгнэлтийг Санхүү төсөв эдийн засгийн хорооны дарга С.Амарсайханы НИТХ-ын хуралдаанд танилцууллаа. НИТХ-д түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе

 

НИТХ-ын дарга, Хотын дарга, эрхэм төлөөлөгчидөө ...

НИТХ-ын Санхүү төсөв, эдийн засгийн хороо, Байгаль орчин экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Өргөдөл гомдлын хорооны хамтарсан хуралдаан 2017 оны 5 сарын 16-ны өдөр хуралдаж, Нийслэлийн 2016 оны төсвийн гүйцэтгэлийг батлах, Нийслэлийн 2017 оны төсвийн тодотголын өөрчлөлтийг хэлэлцэх, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт агаар орчны бохирдлыг бууруулах талаар авч хэрэгжүүлэх зарим төсөл хөтөлбөр, арга хэмжээний талаар хэлэлцэж, тус арга хэмжээний төлөвлөгөө, хэлэлцэх зэрэг асуудлуудыг тус тус хэлэлцэж шийдвэр, санал зөвлөмжөө гаргалаа.

Монгол улсын Их хурлын 2017 оны 4 сарын 14-ны өдрийн нэгдсэн чуулганаар Монгол улсын Төсвийн тухай хууль болон дагалдах бусад хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулсантай холбогдуулан Нийслэлийн төсөвд дараах томоохон өөрчлөлтүүд орж байна. Үүнд:

1. Бүх төрлийн хадгаламжийн хүүний орлогод 2017 оны 5 сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ноогдуулж эхлэсэнтэй холбоотой нийслэлийн энэ төрлийн татварын орлого нэмэгдсэн байна. Үндсэн дэсний ашгаас орон нутагт 70 хувийг үлдээж байсныг 60 хувь болгон бууруулж тогтоосон. Улсын төсөвт төвлөрүүлэх орлогын хэмжээг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 159.7 болгон өсгөсөн. Нийслэлийн орон нутгийн хөгжлийн санд хувиарлаж байгаа шилжүүлгийн орлогыг 312.5 сая төгрөгөөр бууруулж, 11.8 тэрбум төгрөг болгосон байна.

2. Хан-Уул дүүргийн урд талбайн иж бүрэн тохижилтын ажлын төсөвт өртөг 72.5 сая гэснийг 11-р хороололын урд байрлах иж бүрэн тохижилтын ажил гэж өөрчлөн 50.0 сая болгон өөрчилж тусгах /Хан-Уул дүүрэгт/

3. Явган хүний зам, Чингэлтэй дүүргийн 16-р хороо гэснийг 246-р цэцэрлэгийн гадна талбайн тохижилтын ажил, Чингэлтэй дүүргийн 16-р хороо болгон өөрчлөх санал тус тус гарсан болно.

2016 оны төсвийн гүйцэтгэл, Аудитын тайлан болон бусад асуудлуудтай холбогдуулан цаашид анхаарах зүйлүүдийг зөвлөмж болгон гаргалаа.

1. Алдагдалтай ажиллаж байгаа Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын алдагдалтай ажилласан, төсвийн орлогыг тасалдуулсан шалтгааныг судалж, үйл ажиллагаа нь сайжруулах чиглэлээр зохих хариуцлагыг тооцон шаардлагатай арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх замаар төсвийн үр ашгийг дээшлүүлэх

2. Үйл ажиллагаа, үр ашиг нь тодорхойгүй олон жил ажиллаж ирсэн Улаанбаатар хөгжлийн корпорацийн үйл ажиллагааг илүү нээлттэй, ил тод, үр ашигтай ажиллуулах, шаардлагатай тохиолдолд бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх замаар үйл ажиллагааг нь сайжруулах

3. Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлэх аливаа төсөл хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх болон төсвийн төсөл, түүний нэмэлт өөрчлөлтүүдийг хийх замаар харьяа газар агентлагууд, орон нутгийн өмчит байгууллагуудын удирдлагуудын санал зөвлөмжийг авч, тооцоо судалгаанд үндэслэн хийх тал дээр илүү анхаарах

4. Нийслэлийн хэмжээнд хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийг хэрэгцээ шаардлага, ач холбогдолоор нь эрэмбэлж, нэн шаардлагатай төсөл хөтөлбөрийг богино хугацаанд үр дүнтэй хэрэгжүүлэх асуудлуудыг анхаарч хөрөнгө орууллатыг төлөвлөж байх

5. Багахангай дүүргийн Боловсролын хэлтсийн үйл ажиллагааны зардлыг холбогдох яам, тамгын газруудтай харилцан зөвшилцөж, 2018 оны төсөвт суулгах

6. Монгол улс, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн Чойр, Гачууртын авто замын ажлын бэлтгэл ажлыг хангаж, газар чөлөөлөлтийг эрчимжүүлэх, замын трассыг тодорхойлж, авто замын ажлыг 2017 оны 6 сарын 1-ны дотор албан ёсоор эхлүүлэх

7. Зах зээлд борлогдохгүй байгаа орон сууцуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах талаар судалж, тодорхой шийдвэрийн төслийг боловсруулж Нийслэлийн ИТХ-д танилцуулах, мөн хуралдаанаар Нийслэлийн төсвийн ерөнхийлөн захирагчийн болон өмнөх удирдлагуудын 2016 оны санхүүгийн нэгдсэн тайлангаар илэрсэн алдаа зөрчлүүдийг хэрхэн арилгаж, яаж шийдвэрлэсэн талаарх тайланг НИТХ-ын 2017 оны 8 сарын хуралд, 2017 оны 8 сарын 31-ний дотор танилцуулахыг тэмдэглэлээр үүрэг болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хороодын нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн дээрх асуудлуудыг НИТ-ын ээлжит 10-р хуралдаанаар хэлэлцүүлэхийг төлөөлөгчдийн олонхийн саналаар дэмжсэн болно. Хороодын гишүүдээс гарсан санал зөвлөмжийг хэрэгжүүлэн 2017 оны төсвийн тодотголд оруулах нэмэлт өөрчлөлт, төлөөлөгчдас гарсан саналуудын хуралдаанаар хэлэлцүүлэн шийдвэрлэж өгнө үү

 

Ц.Мөнх
Үндэстэн агентлаг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?