Японы эзэн хаан ирэх жил хаан ширээнээс бууна

784 2017/05/19 0

Related image

Япон улс одоогийн эзэн хаан Акихиток хаан ширээнээсээ бууж угсаа залгамжлах хунтайж Нарүхитод албан ёсоор хэргэм зэргээ шилжүүлэн өгөх хуулийн төслийг дэмжсэн байна.

Өнгөрсөн онд 83 настай Японы эзэн хаан Акихито ард түмэндээ хандан хаан ширээнээсээ буух хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, эзэн хааныхаа үүргийг цаашид гүйцэтгэж чадахгүй хэмээн зовниж байгаагаа мэдэгдсэн.

Хуулийн төслийг баталбал Японы эзэн хаан Акихито 2018 онд албан ёсоор хаан ширээнээсээ буух магадлалтай гэж эх сурвалжууд мэдээлж байна. Японы засгийн газар тухайн хуулийн төслөө зөвхөн эзэн хаан Акихитогийн тохиолдолд л үйлчлэхээр боловсруулсан байна. Японы эрх баригчид Японы эзэн хаан уламжлал ёсоор бүх насаараа хаан ширээндээ суух ёстой гэж үздэг аж. Хамгийн сүүлд 1827 онд Японы эзэн хаан Кокакю өөрийн хүсэлтээрээ хаан ширээнээсээ татгалзаж байсан удаатай.

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?