“The colors” хамтлаг Playtime наадмаар эргэн ирнэ

680 2017/05/19 0


 

Өөрийн гэсэн өнгө төрх аялгууг бүтээж чадсан "The Colors”хамтлаг Playtime амьд хөгжмийн наадамд шинэ уран бүтээлээр сонсогчидтойгоо уулзахаар бэлтгэлээ базааж байна. Тус хамтлаг нь таван гишүүнтэй бөгөөд хүүхэд залуучуудын дунд нэр хүндтэй билээ. Өнгөрсөн нэгдүгээр сард тус хамтлагийн басс гитарчин золгүй байдлаар хорвоог орхисноос хойш  нэг хэсэг чимээгүй байсан. Харин ирэх долдугаар сард болох амьд хөгжмийн наадамд оролцохоор зэхэж байна. Сонирхуулахад дуу хөгжимд дурлагчдын хүсэн хүлээдэг Playtime 2017 наадамд энэ жил урилгаар Японы алдарт Finхамтлаг хүрэлцэн ирэхээр болжээ. Хотоос гадуур цэвэр агаарт нэгэн үдшийг дуу хөгжимтэй баясан өнгөрүүлэх өдрүүд ойртсоор байна. Playtime 2017 наадам энэ жил Гачууртад байрлах Монгол шилтгээнд долдугаар сарын 7-9 өдрүүдэд зохион байгуулагдана. 

The Colors-н зураг.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?