“Cinema Awards”-ийн шилдгийн шилдгүүд тодорлоо

1358 2017/05/20 0

 

Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой, кино урлагийн дээд шагнал гардуулах Монголын "Ocкар” буюу "Cinema Awards” ёслолын үйл ажиллагаа өнөөдөр 18:00 цагт Корпорейт Конвеншн Центрт болж шилдгүүддээ шалгаруулаа.

Тус кино наадамд 2016 онд үзэгчдийн хүртээл болсон 46 киноноос 12 кино шилдэг уран бүтээлд өрсөлдөж ийнхүү шилдгийн шилдэг бүтээлүүд шалгарсан юм.

"Cinema Awards”-аас шагнал хүртсэн бүтээлүүдээс: Шилдэг туслах эрэгтэй дүр Ц.Төмөрхуяг /Ээж УСК/

Шилдэг нүүр хувиргагч Ц.Дэлгэр /Бүү март УСК/

Шилдэг дууны найруулагч Б.Билгүүтэй / Үргээлэг-2 УСК /

Шилдэг зохиол Т.Бум-Эрдэнэ /Үргээлэг-2 УСК /

Шилдэг туслах эмэгтэй дүр У.Уранчимэг / Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Шилдэг зураач Н.Батжаргал / Бүү март УСК /

Шилдэг хувцас дизайнП.Бэрхээдэй / Өртөө УСК /

Шилдэг хөгжмийн зохиолч Б.Одбаяр / Итгэл УСК /

Шилдэг найруулагч Ж.Сэнгэдорж / Lovers УСК /

Шилдэг зураглаач Д.Ангараг /Атганд үлдсэн эрдэнэ УСК /

Шилдэг эмэгтэй гол дүр МУАЖ Д.Мэндбаяр / Ээж УСК /

Шилдэг эрэгтэй гол дүр Б.Амарсайхан / Итгэл УСК /

 Залуу үед үлгэр дууриал үзүүлсэн бүтээлээр найруулагч Ж.Сэнгэдоржийн бүтээл болох Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Д.Сумъяагийн амьдралаас сэдэвлэсэн "Хүлэгү Пикчерс”-ийн бүтээл "Цагаан хадаг” шалгарлаа.

"Cinema Awards” шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанд хөтлөгчөөр "X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү, Топ модель Д.Пүрэвсүрэн нар ажиллаа.

Хөтлөгчөөр ажилласан Т.Бархүү "Яг түүн шиг-2” шоуны хүчтэй оролцогч гэдгээрээ үзэгч түмэндээ харуулахаас гадна шаггүй сайн хөтөлдөг гэдгээ Монголын ард түмэндээ харуулж чадлаа. Т.Бархүү "Cinema Awards” -ийн тайзнаа сюрприз барив. Тэрээр "Яг түүн шиг-2” шоуны эхний дугаартаа ялалт байгуулсан СТА, дуучин Т.Дэлгэрмөрөнгийн дүрд хувирсан  Наян булаг дууг дуулж эхэлтэл түүний араас СТА Т.Дэлгэрмөрөн гарч ирэн дуулж наадамд оролцогч нарын зүрхийг огшоов.

"Cinema Awards” -ийг "Өргөө” кино театр, Монголын кино урлагийн зөвлөл хамтран зохион байгуулж, ёслолын үйл ажиллагааг "Боловсрол суваг” телевиз шууд дамжууллаа.

 

Г.Нараа

Гэрэл зургийг Э.Ариунаа 

Гэрэл зургийг хуулбарлаж авахыг хориглоно 

 


 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?