Эрдэнэтийн АН-ынхан цэцэрлэгт хүрээлэн байгуулах нэрээр 162.2 сая төгрөг “идчихжээ”

18557 2017/05/29 3

2017-02-28 huh mongol

Аудитын газраас төсөвт байгууллагуудын 2016 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн аудитаа аймгийн ИТХ-д танилцуулсан юм. Энэ дүгнэлтээс харвал аудитынхан Жаргалант сумын ЗДТГ, "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн цогцолборын ашиглалтын өмнөх захиргаа”, Орхон аймгийн Хот байгуулалт, барилга захиалагчийн алба Орон нутгийн өмчит үйлдвэрийн газар гэсэн гурван байгууллагад санал дүгнэлт өгөхөөс татгалзсан дүгнэлт гаргажээ.

          Аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэнгийн санаачлагаар ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн байсан газрыг нурааж, оронд нь бортгон малгай бүхий "Хөх Монгол” гэсэн гоё нэртэй бүтээн байгуулалт байгуулсан нь араасаа асуудал дагуулж эхэллээ. "Эрдэнэт цэцэрлэгт хүрээлэн” цогцолбор буюу шинэ нэршлээр "Хөх Монгол” УТҮГ болсон энэ байгууллагаа 2016 оны санхүүгийн жилд 162.2 сая төгрөгийн алдаа зөрчил гаргасан аж. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва "Зөрчил гэдгийг иргэд идчихжээ л гэж ойлгодог” гэж хэлсэнчлэн "Хөх Монгол” цоцголборын ашиглалтын өмнөх захиргааныхан 2016 оны төсвөөсөө нийтдээ 162.2 сая төгрөгийг "идчихэж”. Аудитын дүгнэлтээс харвал шалгалтын хугацаанд 129.97 сая төгрөгийн алдааг залруулж, 1.72 сая төгрөгийн төлбөрийн акт тавьсан байна. Мөн тухайн байгууллагад 20.0 сая төгрөгийн албан шаардлага хүргүүлж, 10.48 сая төгрөгийн алдаанд зөвлөмж өгсөн байх юм. Аудитынхан санал дүгнэлт өгөхөөс татгалзсан шалтгаанаа "Тус байгууллагын нэршил, ангиллыг АИХТ-ын тэргүүлэгчдийн 2016 оны долоодугаар сарын 8-ны өдрийн 76 дугаар тогтоолоор "Хөх Монгол” цогцолбор УТҮГ болгон өөрчилж дүрмийг баталсан. Гэвч тус өөрчлөлтийг улсын бүртгэлд бүтгүүлж, тамга тэмдэг, гэрчилгээ шинээр гаргуулаагүй, Төрийн банкин дахь дансыг хааж Төрийн санд данс нээгээгүй, байгууллагын даргыг шинээр томилоогүй, гэрээ байгуулаагүй. Зохион байгуулалт, бүтэц, орон тооны дээд хязгаарыг тогтоогоогүй, байгууллагын хуучин тамга, тэмдгээр үйл ажиллагаа явуулж байгаа, тайлант онд 104.0 сая төгрөгийн хөрөнгийг зардлаар бүртгэсэн. Удирдлага нь өөртөө 1.7 сая төгрөгийн ур чадварын нэмэгдэл авсан, баримтын бүрдэлгүйгээр 0.3 сая төгрөгийн томилолт олгосон, тушаалын огноо дугаар бичигддэггүй, үндэслэл хангалтгүй, нягтлан бодогчийг тушаалаар томилоогүй, ХХОАТ-ын суутгал, баримтын бүрдэлт хангалтгүй, журнал бичилт хийж ерөнхий дэвтэр гарган тайлан бланс хийгээгүй. Жижүүрүүдийн илүү цагийн хөлсийг тооцож олгоогүй зэрэг зөрчил нь санхүүгийн тайлан оршин байх, эрх ба үүрэг, томилогдсон байх, хэмжилт, үнэлгээ, үнэн зөв байдал гэсэн батламж мэдэглийг хангаагүй” хэмээн тайлбарласан байна.

2017-02-28 huh mongol1

Эндээс харвал тус байгууллагын дарга, нягтлан нар ажилд томилогдсон тушаал шийдвэр байхгүй, дээр нь санхүүгийн анхан шатны мэдлэггүй учраас 104.0 сая төгрөгийн хөрөнгийг зардлаар бүртгэсэн байх аж. Мөн байгууллагын дарга нь өөртөө ур чадварын нэмэгдэл олгосон атлаа жижүүрүүдийнхээ илүү цагийн хөлсийг нь олгохгүй "идчихсэн” бололтой. Аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва тэргүүлэгчдийн хуралдаан дээр "Би Хөх Монгол цогцолборын ТУЗ-ийн даргаар томилогдсон. Цаашдынх нь хувь заяаны асуудлын талаар анхаарч ажиллана. Өмнөх нөхдүүд дэндүү хариуцлагагүй ажилласан. "Сэхүүн чоно” гэдэг компани 5 тэрбум төгрөгөөр зүгээр л нэг субботник хийсэн. Иймээс би бүрэн эрхийнхээ хүрээнд 2013-2016 оны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтад нь Аудитын ерөнхий газраар аудит хийлгүүлнэ” хэмээн мэдэгдсэн. Манай аймгийн үе үеийн удирдлагуудад Нутгийн удирдлагын ордны ард байх цэцэрлэгт хүрээлэн ердөө л мөнгө хийх, бүтээн байгуулалт нэрээр мөнгө босгох хүслийг нь төрүүлж байсан бололтой. 2000-гаад оны үед тухайн үеийн удирдлагууд жирийн иргэд чөлөөт цагаа өнгөрөөж байх цэцэрлэгт хүрээлэнг хотынхоо төвд бий болгосон. Гэтэл К.Даулетбай, Д.Оюунбат нарын үед тордож тэтгэхгүй байсаар балгас болгосон. "Эрдэнэт үйлдвэр”-ийн зэсээр хийсэн бүхнийг нь манай аймгийн нэгэн дарга түүж аваад хаягдал зэс авдаг нөхдүүдэд шахсаныг нь К.Даулетбай дарга мэддэг гэдгээ өөрөө нэгэнтээ ярьж байсан. Үүний дараа аймгийн ИТХ-ын дарга асан Б.Мягмарсүрэн эзэнгүй балгасыг эзэнтэй болгох санаачлага гарган "Хөх Монгол” цэцэрлэгт хүрээлэн болгохын тулд татварт төлөгчдийн мөнгөнөөс 2.3 тэрбум төгрөгийг зарсан ч өнөөдөр бас л мөнгө үрсэн үхмэл хөрөнгө болж байна. Дээрх 2.3 тэрбум төгрөг бол зөвхөн бортгон малгайд зарцуулсан хөрөнгө аж. Дотор нь байх зүйлд ч багагүй багагүй хөрөнгө зарж байгаа.

Ямар ч байсан аудитынхан "Хөх Монгол”-ын бүтээн байгуулалтад зарцуулсан хөрөнгөнд аудит хийхээс татгалзсан. Харин хууль, хяналтынхан шалгаж буруутай этгээдэд хариуцлага тооцох ганцхан зам үлдэж байгааг өнгөрсөн долоо хоногт хуралдсан аймгийн ИТХ-ны хуралдаан дээр төлөөлөгчид сануулж байлаа.

www.erdenetnews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ард
  • 2017/05/29 17:37
манан бүлэглэл одоо ч гэсэн идсээр байна
  • Иргэн
  • 2017/05/30 09:18
Энэ хэсэг газар өмнө нь ямархуу газар байсныг Орхончууд бүгд мэднээ архичин,тамхичин,янхан,нохой,гахай цугласан аймшгийн газар байсныг одоо сайхан түүхэн цогцолбор болгосон,АН-ын үёд хийсэн гээд эзэнгүйдүүлж орхилгүй ашиглалтыг нь сайжруулаад ажиллуулах хэрэгтэй шүү дээ,Энэ чинь Эрдэнэтчүүд бидний л өмч хөрөнгө бүтээсэн баялаг шүү дээ
  • Иргэн
  • 2017/06/02 13:32
Төрд хулгай луйвар хийх гэж л АН- хан гарсан юм шигээ. Одоо МАН тэгж идэж байгаа эсэхийг сайн хянаарай даа

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?