Галав юүлэхэд дэлхийг аварсан Ноагийн алдарт завины цаана юу өгүүлдэг вэ

13978 2017/06/15 7

Миний нийтлэл дээр нэгэн залуу хэдэн сарын өмнө сэтгэгдэл үлдээсэн байлаа. Тэрээр загалмайн шашинд итгэгч нэгэн бололтой. Түүний бичсэнийг уншаад маш их гайхаж бас харамсав. Шинжлэх ухаан технологи өндөр хөгжиж байгаа энэ зуунд ийм юманд итгэсэн байх гэж дээ гэж гайхсан юм. Харин харамссан шалтгаанаа тайлбарлахын тулд түүний бичсэнийг тэр чигт нь хуулбарлан дор оруулав.
 
Тэрээр "Бурхан Адамаас өмнөх бүх хүмүүсийг устгаад шинээр илүү бурханлаг хүн бүтээсэн. Хавирганых нь ДНК-аар эмэгтэй хүн бүтээж болно. Тэр үед ах дүү нар хоорондоо цус холилдож болдог байсан гэдэг. Харин сүүлд нь хүний генд өөрчлөлт орж цус муудсан тул ах дүү нар цус холилдвол тэнэг хүүхэд төрдөг болсон. Тэгээд тэр үед дэлхийн бүх хүн дунд болоод ядам хуруу нь нэг байж. Харин Ноа гэж хүн 5 хуруутай байсан болохоор бурхан түүнийг сонгож амьд үлдээсэн" гэж маш итгэлтэйгээр бичжээ. 

Мөн шинэ гоё цэцэг тарихын тулд хуучнаа устгах нь зөв гэжээ. Энэ өгүүлбэр юуг хэлэв? Ямар гээчийн яргалал вэ? Ямар гээчийн аймаглан устгал вэ? Түүнийг яагаад ингэж уран яруу хэлэв? Хэн үүнийг цээжлүүлээ вэ? Хэний дохиурын үзүүр вэ? Энэ залууг би шүүмжлэх гээгүй? Энэ залуу библи хэмээх номоо уншаад номлогч хэмээх ламаараа энэ тухай яриулаад шууд итгэсэн хэрэг. Тэр хар лам нь харин хаа газрын далд санаатан бол? Энд би загалмайн шашингүй хүмүүст ойлгомжтой болгох үүднээс товч тайлбар хийе.
 
Библи дээр бичсэнээр (тэд ингэж ярих дуртай, учир нь өөр иш татах юм байдаггүй юм) ертөнцийн эзэн буюу тэдний бурхан нь энэ дэлхийн хүмүүсийг гэм нүгэлтэй гэж үзсэн тул дэлхийн бүх хүнийг, амьтай болгоныг усан галив юүлэн устгах болж. Тэгээд Ноа гэж хүнийг гэр бүлтэй нь сонгож аваад том завь хийлгэн энэ дэлхийн бүх амьтдаас нэг нэг хосыг уг завинд суулгаж авардаг. Тэднийг одоогийн Арарат ууланд газардуулан бүх амьтдаа суллан энэ дэлхийд шинэ амьдрал эхлүүл гэж үлдээж. За одоо бүгд эрэгцүүлэн бодъё!!!!
 
Хэрэв загалмайтнуудын итгэснээр ийм үзэгдэл болсон бол!
1. Ноа ганцаараа дэлхийн бүх амьтдаас нэг нэг хос орох тийм том хэмжээний завийг бүтээж чадахгүй олон зуун хүн бүтээлцэх хэрэгтэй болно. Бүр технологи өндөр хөгжилтэй энэ зуунд ч гэсэн. 
2. Та өөрийгөө Ноагийн оронд тавиад үз. Сүүлчийн өдөр ирэхэд. Та хар амиа аврахын тулд уг завийг бүтээлцсэн анд нөхдөөсөө тэднийхээ гэр бүл үр хүүрээс нь урван тэднийг үерт үлдээсэн байж таарна. 
3. Та эцгээсээ эхээсээ төрсөн ахаасаа,эгчээсээ тэдний үр хүүхдүүдээс нүүр буруулсан байж таарна. 
4. Живж амиа алдаж буй олон эмэгтэйчүүд хүүхэд нялхсын дундуур аврах гэж гараа сунгалгүй өнгөрнө. 
 

Танд ийм ес суртахуун байгаа юу? 
 
Тиймээ, энэ бол Монгол ёс зүй биш юм. Бид үр хүүхдийнхээ төлөө, хойч үеийнхээ төлөө, элгэн садныхаа төлөө, Монголын ширхэг чулууны төлөө амиа өгөх тийм л ес зүйтэй ард түмэн. Тэгэж л бид мянга мянган жил оршин тогтоносон. 
 
Дээрхи үйл явдлыг бид энэ цагаар төсөөлөн бодъё
 
Учир нь археологийн ямарч олдвор хүн үүссэн цагаас хойш бүс нутгийн хэмжээнд үер болж байснаас дэлхий бүхэлдээ усанд автсаж мөхсөн олдвор ул мөр байхгүй. Тийм болохоор төдөн онд тэдэн хүнтэй байхад гэж хэлэх ямарч баримт алга, тэгээд ч хүн дөрвөн хуруутай байсан ул мөр олдоогүй.
 
Өнөөдөр дэлхий 7 тэр бум гаруй хүнтэй. Статистикийн тооцоогоор яг одоо төрсөн 390,000 хүүхэд, маргааш амаржхаа хүлээж байгаа мөн төдий тооны эх, яг одоо зөвхөн 0-1 настай нярай ойролцоогоор 135,400,000 энэ дэлхий дээр байгаа. Гэтэл энэ бүгдтэй цуг бүх хүн , амьтанг хамтад нь "Ертөнцийн эзэн" ус цутган өрөвдөх энэрэх сэтгэлгүй устгал хийн зогсож байвал ямар байна? 
Та бүхэн санаж байгаа байх өнгөрсөн жил нэгэн хятад иргэн бяцхан илбэнхнүүдийг төмрөөр цохиж алж байгаа бичлэг интернэт дээр тавигдан бүхий л хүний жигшил зэвүүцлийг хүргэж байсан билээ. Та өөрийнхөө хүүхэд, бас ээжийгээ, аавыгаа, хайртыгаа хардаа, та бүхэн 5 хуруутай, энэ дэлхийн хүнийг 6 хуруутай хүнээр солихын тулд та бүхнийг усанд живүүлснэ гэвэл яах вэ. 
 

Энэ зүгээр л яргалал болно биз дээ. Тэгтэл та түүнийг БУРХАН гэхүү? АЛУУРЧИН гэхүү? Эрэгцүүлэн бодвол ийм л номоор залуучуудыг минь хордуулж байна шүү дээ. Энэ номын зөвхөн нэг л жишээ.
 
Уг номонд олон цуст яргалалд уриалсан зүйлс байдгийг харж болно. Энэ шашин үүссэн цагаасаа л цусан мөр татуулж байсан түүхтэй.
 
А. Загалмайтны аян дайн хэдэн жил үргэлжилж, хичнээн хүн үрэгдсэнийг, өлгийтэй балчирын махаар хэрхэн хооллож байсныг, хүнийг хэрхэн чанаж идэж байсан тухай өмнөх нийтлэлүүдээ баримттайгаар оруулсан билээ.

В. Энд бас нэгэн өөр баримт дурдая. 1851 онд Хятад оронд Хон Шиугуан гэгч өөрийгөө Исус Христийн хойд дүр гэж ард олонд итгүүлэв. Улмаар "Их энхийн тэнгэрлэг хаант улс”-ыг байгуулна хэмээн Манж чин улсын эсрэг бослого гаргаж Гуочжоу мужийг эзэлжээ. Тэгээд өөрийгөө Их энхийн тэнгэрлэг хаант улсын эзэн гэж өргөмжилсөн байна. Энэ нь 14 жил үргэлжилсэн аян дайн байв. Түүнийг Хятадын түүхэнд Тайпины (урт үстийн урт үст гэдэг нь Jesus Христ юм) бослого хэмээн тэмдэглэн үлдээжээ. Тэд манж үндэстний гэсэн болгоныг устгаж байв. Өлгийтэй нялхсыг ч өршөөлгүй хяддаг байж. Энэ дайнд олон арван Монгол эрсийн цус урссан байна. Хорчин зүүн (Xар тугийн) хошууны ноён Сэнгэринчин 1853 онд бүх Монголоос татсан морин цэргээ авч Тайпингийн босогчдын 30 гаруй мянган цэргийг Тианжингийн боомт хавиас тосон байлдаж, 2 жил тогтоосны эцэст 1855 онд бослогын удирдагчдын нэг Ли Кайфанг барьж цаазлан Тайпингийн босогчдын гол хүчийг дарж, Манжийн төрд их гавъяa байгуулжээ. Энэхүү гавьяаг өндрөөр үнэлж түүнийг чин (нэгдүгээр зэргийн) ван цолоор шагнасан байдаг.

Тайпиний тэнгэрийн улс нь 30 сая хүн амтай байлаа. Тайпиний улсад цэргүүдээ эр эмийн ажил хийхийг ч хатуу хориглодог байсан боловч хаан өөрөө олон татвар эмстэй байжээ. Тайпиний бослогын жилүүдэд нийтдээ 185 сая хүн амь үрэгдсэн гэж түүхэнд тэмдэглэн үлдсэн байна. Энэ улирсан баларсан эрт цаг гэж үү? Тэгвэл одоо ч ийм яргалал байсаар байгаа. 
 
Бүр сүүлийн баримт

2016 оны 12 сард Нидерланд улсад байрладаг Олон улсын шүүхээс Уганда улсын нутагт үйл ажилгаагаа явуулдаг "Ертөнцийн эзний арми" гэгчийн толгойлогч Доминик Онгвен (Dominic Ongwen) 70 гаруй үйлдлээр энгийн иргэдийг үй олноор нь яргалан устгасан болохыг баримтжуулан шүүжээ. Тэрээр энэ үйлдлээ "Би Jesus Христийн өмнө гэм нүгэлгүй" гэж мэдэгдсэн байна. Мөн Ертөнцийн эзэнд үйлчилсэн хэмээн тайлбарлажээ. 14 нас ч хүрээгүй хүүхдүүдийн цээжин дээр тосоор загалмайн тэмдэг зураад "Чи ертөнцийн эзний дийлдэшгүй цэрэг болсон" гэж итгүүлэн бусармаг үйлдлүүдээ хийлгэдэг байж. Аллага сурталчилсан шашны номонд итгэгчид юу ч хийж мэдэх тод жишээ бол энэ юм. 
 
Дашрамд хэлэхэд:
 
1949 онд Их Британийн "Би Би Си”-гийн нисдэг тэрэгнээс Арарат уулын оройгоос 800 метрийн доор орших цасанд хучигдсан завьтай төстөй хад олж далайн түвшнээс 4365 м өндөрт, бурханд итгэгчид бөөн баяр болж "шинжлэх ухаан сөнөлөө", "Ноагийн завь олдлоо", "бурхан үнэн юм байна" гээд л бөөн хөөрцөглөсөн. 

Гэвч тэр нь зүгээр л тийм хэлбэртэй хад өөр юу ч биш. Богд ууланд байдаг тэмээн хад шиг л. Тэрэлжийн амны Мэлхий хад шиг байгалийн гайхамшигт тогтцуудын л нэг байлаа. Бурхан ярьж амьдрагсад, итгэгчдийнхээ өмнө нэр хүндээ унагахгүйн тулд аргаа өөрчлөв.
 
Шинжлэх ухааны эрдэмтэд Ноагийн завь болохыг батлаад нууцлав гэж. Шинжлэх ухаан тэрнийг нууцлаж яах юм. 200-300 сая жилийн настай үлэг гүрвэлийг нуугаагүй шүү дээ. Та тэнд өөрөө очоод үзсэн ч болно. Тэр нь тэгтлээ хүн хүрхээргүй өндөр оргил биш. Дэлхийн таазанд хүрсэн өндөр Эверест дээр ч өдгөө 3000 хүн мөрөө гаргачихаад байна. Зөвхөн 2012 оны 5-р сарын 19-ны өдөр 234 хүн Эверест рүү нэгэн зэрэг авирсан байдаг. Хималайн нуруудын ноён оргил нь 8848 м өндөр Жомолунгма (Эверест) уул юм. Далайн түвшнээс дээш 8000 м өндөрт байдаг. Тэгээд ч энэ завь хэлбэрийн чулуу 4000 метрийн өндөрт л байгаа. Хүмүүс минь 2 мянганы тэртээ эх орноо алдсан харь үндэстний энэ дэлхийн бүх үндэстэнг устгаж өөрсдөө л үлдэх юмсан гэсэн өшөө хонзонгоор дүүрэн үлгэрээс залуу үеэ холхон байлгахсан. Бидний тэргүүн дээр "Есөн хөлт цагаан туг" минь мөнхөд оршиж байна шүү дээ.
 
Модун Хүннү 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • unshigch
  • 2017/06/17 15:27
naad munharsan maluuddaa ter ich syjigledeg shariin shashniih ni yneniig bas bicheech. byyr naadhaas chini doloon door aluurhid, yargachid baisniig ni bicheech. yamar ich olon saya hyniig alj talsniig ni bicheech.
  • zochin
  • 2017/06/17 20:26
ymar ch hun ooriigoo hugel hiigeegui gej bodoj yvdag gedeg n unen yum bn ....
  • Хулан
  • 2017/06/22 17:55
Хэхэ миний хүү үзэг цаас нийлүүлэхээс өмнө эхлээд ядаж наад библийн түүхээ бүтэн уншчих. Өмнө нь бичсэн нь ч тэр одоо шүүмжилж байгаа нь ч тэр 2уулаа библийн үнэнг гуйвуулваа хөөрхий...
  • kkk
  • 2017/06/29 12:47
bibliin tsaasaar tamhi oroohod monch saihan daa
  • Батый
  • 2017/07/03 16:08
Монголоор НОЙ гэж бичдэг юм.
  • ККК
  • 2017/07/10 12:33
ХАМГИЙН ГОЛ НЬ ДЭЛХИЙ ДЭЭРЭЭС 2 2 ХОС АВЧ ЯВСАН ТЭД НЬ ҮРЖЭЭД /БАС ХҮН/ ЦУС НЬ ОЙРТООД БҮГД МӨХДӨГ ЮМ БАЙГАА БИЗДЭЭ ЭНЭ ШАШИН /ИЙСУС/БҮТЭХГҮЙ
  • zochin
  • 2017/07/21 23:13
neg ontslog n ene uil yvdal buh shashnii surart bidag gesen 2 t ene usan galav bolson gedegiig erdemte d notolson shuudee etsest n ooriinhoo toroh uheh 2 iin zavsariin zui togtoloor sansar horvoogiin zui togtoliig hezee ch oilgohgui

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?