Орхон гол тунгалаг урсах боломж бүрдэж эхэллээ

15415 2017/06/22 4

 
 
Архангай аймгийн Цэнхэр сумын Орхон багийн нутагт орших Орхон чулуут голын ай савд алт олборлох хэд хэдэн компани үйл ажиллагаа явуулдаг. 2016 оны 7-р сард хур бороо их орсоны улмаас эдгээр компаниудын шороо угаасан шавартай ус хадгалах далан сэтэрч ус алдагдсан байна. Хаягдал усны сан буюу шар усны далангаа стандартын дагуу бариагүй. Нөгөөтэйгүүр хур бороо ихтэй байсан учраас тус компаниудын даланг үерийн  ус  сэтэлж орхон голруу урссан байна. Үүнтэй холбоотойгоор Байгаль орчин аялал жуулчлалын яам, Уул уурхайн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газраас бүрдсэн ажлын хэсэг 2017 оны 5-р сард газар дээр нь ажилласан байна. Ажлын хэсэг 1 сарын хугацаанд ажиллаж, дүгнэлт гарган тухайн хэсэгт үйл ажиллагаа явуулж байгаа  компаниудад акт тавьжээ. Мөн ажлын хэсэг компаниудын үйл ажиллагааг 2 сарын хугацаанд бүрэн зогсоосон байна. Алт олборлогч компаниуд актыг хүлээн авч бүх техникээ парклан бүрэн зогсоож, гаргасан зөрчлөө арилгахаар ажиллаж байгаа тухай компаниудын зүгээс мэдээллээ.


 
Мөн Орхон голд алдсан ус нь ямар нэг химийн элемент, найрлага агуулагдаагүй бөгөөд олборлосон шороог усаар угаагаад тунасан шар шавартай ус байдаг гэж тайлбарлаж байгаа юм. Тухайн газар олборлолт хийж байгаа компаниуд тус тусдаа шороо угаасан усаа шавраас нь салгах зориулалттай хаягдлын сан дахь усаа цэвэршүүлээд дахин ашиглах  шинэ технологи нэвтрүүлэх гэх мэт шинэ дэвшилтэт технологийг судлаж байгаа юм байна.

 

Компаниуд Орхон голруу шар ус алдахгүй хариуцлагатай уул уурхайн төлөө нэгдэн ажиллаж байна гэж  компаниудын удирдлагын зүгээс мэдэгдэж байна. Энэ алхамыг нь Байгаль орчны яамны зүгээс ч дэмжиж ажиллахаа мэдэгджээ.

Эх сурвалж: Хүннү.мн


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ароолдд
  • 2017/07/10 17:34
энэ новшнуудыг хөөж зайлуулаа
  • Ganaa
  • 2017/07/16 04:17
Tegeed hezee ter shine tehnologio nevtruulj,hezee us golig mini bohirduulahaa bolih um be? Tegne gej hooson huuramj ugeer argatsaagaad bgaa um bish biz dee.Yaj ajillaj bgaag ni,gol gorhind mini ymar noloo bgaag unen zovoor dariuhan medeelj,zurag horogtei ni tavina uu?
  • muu pizdaa
  • 2017/07/16 13:27
muu haraal idsen amia bodson llr uuud. naad gazaraa uhahaasaa umnu ter shine texnik texnologooo hiiij baihgvi yasan duursen lluud we. Ene said ch gej said. Zuragtaar garahaaraa company uudiii erhiig boliulsan geed l hudlaa hutsaad baihiiin
  • Зулаа
  • 2017/07/21 00:03
Зөвхөн амин хувиа хичээсэн газар нутгийг минь бузарласан новшнуудыг хөөж явуулах хэрэгтэй. Тэр компаний хэдхэн хүн л баяжаад нутгийн ард түмэнд юу ч хүртэхгүй байгаа даа. Тэгэх хэрэг байгаа юмуу?

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?