Төрийн албан хаагч, хүүхэлдэйн театрын дарга Ц.Хуланд

16773 2017/06/22 0

 

Ил захидал

Амгаланг айлтгая.

Миний хүү алдар гуншингаас чинь өмнө бие цогц тань бий болсон байх гэж "тэнэг” бид /таны хэлснээр сангийн бойпорт хууртдаг тэнэгүүд л дээ/ чинь сэтгэнэ… Монгол ихэс дээдсийн жудаг гудайх вий, сүнс онгод, нутгийн уул, усны савдаг, лус гомдох вий гэхээс цэрвэдэг бидний хэдэн буурлууд бодож сууна.

Төв аймагчууд бид таныг "үнэн”-ий талд биш мөнгөний салхинд дэрвэчихсэн юм биш биз! хэмээн харамлангуй харамсангүй бичиж сууна. Арай ч тэгэхээргүй удамтай хүний үрсэн дээ. Сонгууль болгоноор л цээжиндээ хурсан үгээ илэн далангүй гаргачихдаг зантайг чинь бид гадарлалгүй яахав. Зэгсэн зохиолч болох дориун л хүүхэд гэж боддог байсан. Бид магтаад л…Гэвч энэ удаа цээжний чинь бан цэр шиг /өвгөн бидний хувьд/ санагдав.

  Нэг зохиолч найзыгаа УИХ-д нэр дэвшихэд нь баахан баалж бассан байсан. 2013 оны сонгуулиар Ардын намын гишүүн явахдаа "Элбэгдоржийг дэмжээдгүйж явна л гэсэн… Яахав эм хүний жөтөө, эрх танхи охины мугуйд хэгжүүн зандаа гээд өмөөрөөд л ярьж явсансан. Одоо харин хажуудахынхаа араасхутгалдаг ТҮГЖИЛМАА болжээ Хулан. .”Алтны дэргэдэх гууль шарлахтай адилтгаж байна чамайг!

-Юу гэнэ вэ?

"М.ЭНХБОЛДОО ЧИ энэ удаа гол өрсөлдөгч Х.Баттулгад тахимаа өгчих” гэв үү.Алт гууль хоёрыг андуураагүй биз дээ охин минь!!! Ард түмний сонгох эрхэдхалдах эрх ч ахай танд арай байхгүй гэж бодно.

Та чи-гээ мэдэхгүй агсамнан, найр сандаач шиг ихэс ахсаа мэдсэнгүй дээ та. Бид аавын чинь үеийн "зөнөсөн” улс л даа. Гэхдээ арай ч 5 килограмм будаанаас сонгох эрхээ худалдах дээрээ зөнөөгүй байна! Хэн нь хэн бэ гэдгээ бас багцаалдахтайгаа байна.

    Энэ Монголын ард түмэн 90 гаруй жил тусгаар тогтнолоо цусаараа хамгаалж, дэлхийн эрин цагтай хөл нийлүүлэн эвлүүлж, хөгжил дэвшлийг бүтээсэн буурлууд ундууцаж байна. Ид хийж бүтээж байгаа залуучууд таны өмгөөлөөд байгаа АНдуудын чинь тараачих шахсан эх орны эзэнгүйдлийг арилгаж эдийн засгийг нь эмхэлж, эрхтгүй ТӨРтэй болчихлоо гэж ярьцгааж байгаа биш үү. Бодвол нөгөө ХӨЛСний л гэдэг нь байхдаа хөөрхий… гэж ярих нь таарах юм. Таван цаасны төлөөстэй тарчигхан үгсээр заалгах ТАРХИТАЙ хүмүүс гэж бодсон юм байхдаа…гэх нь ч байна.

Үгүй байхаа ард түмэн чинь ухаантай шүү!!! Хулан минь.

Гэхдээ өөрийн чинь "хов” гэмээр бичвэрт чинь үнэн бас байна аа.

"Монгол Улс маань мөхөл, сэхлийн ирмэг дээр байна. Эдийн засаг, эрдэм боловсрол, ёс суртахуун” /Ц.Х/… үнэн шүү. Тэгвэл тэр Эдийн засгийг чинь хэнийм болгосон юм? Радио, зурагтаар нотлохдоо, ард олон ярихдаа "мөр”-ийг чинь түшин дэвж байгаа бөх чинь аваргалж оролцсон юм биш үү?

"Эрдэм боловсрол” үнэхээр ярих ёстойгийн ёстой сэдэв. Эдүгээд мэдлэг оролцоогүй давтсан хадаас ч алга. Ингэхэд Сосорбарам (ТШ) жүжигчний ааштай өвгөнд тоглодог хошин зохиомж байдаг даа./дуран гуйдаг/

Өөрийнхөө дуранг хайрлаагүй хүн өрөөлийнхийг хайрлана гэж юу байсийм…гэдэг шиг чиний бие хаа булчин шөрмөсийг нь таалаад байгаа хүн ямар боловсролтой юм бэ? Ёстой өөрийнхөө боловсролыг анхаараагүй хүн улсын байтугай удмынхаа боловсролд анхаарах уу? Үнэхээр чиний хэлдгээр бидний ёс суртахуун доройтжээ.

Удмынхаа цусыг хайрлаагүй байж өөр нэгнийхээ, анд найзынхаа, хажуу хавирганыхаа төдийгүй хамаг Монгол хүмүүнийг эрлийз, хурлийз болгох чинь ёс суртахуун сайных уу? Нэгэн цагт "Нутгийн ах минь… өмөг түшиг минь” гэж явсан хүнээ гүжир худлаар дайрч "ЧИ” гэж чичлэх чинь ёс суртахуун уу?

Өөрөө М.Энхболдыг аймаг нутагтаа ажил хийгээгүй гээд зөндөө л авч гөрдсөн байна лээ. Аймаг нутагтаа юу хийж, юу шийдүүлснийг нутаг орондоо байгаа бид мэднэ ээ. Харин сууринд зав багатай даргын сэнтийтэй та яаж мэдэхэв дээ! "Мөнгөн буйл” киноны эсгийнд баглуулдаг "ташуурт” шиг хүн чинь манай аймгийн Эрдэнэ сумыг "Шинэ сум” гэдэг төсөлд хамруулж шилтгээн болгоно…гагцхүү газраасаа ахиухан өгчих гээд алга болсныг манайхан мартаагүй ээ!Сэргэлэн суманд Майдар шүтээнийг сүндэрлүүлнэ гээд хоёр шилбэ гозойлгочихоод 10-аад жил хаячихаад байгааг, аймгийн маань аль сайхан үзэсгэлэнтэй газрыг ашиг хонжоогоо харж эзлэн авснаа аймагт маань их бүтээн байгуулалт хийсэн гэж ханхалзахыг нь мэдэрч л сууцгаана.

Ухааны билүүгээр биш доромжийн точиилоор үзгээ хурцалсан хөлсний бичээчдийг мөнгөнд умбуулсан "эрээн дээлтэй” луйвартай хүнийг түмэн олонмэдэж байгаа. Хулан найрагч тэр бичээчдийн нэг биш гэдэгт ихэд итгэхийнучир, удамт авьяастны чинь хувьд, улмаар тусгаар улсын иргэний тань хувьдсонгох эрхэнд тань халдах гэсэнгүй ээ!!!

Авилга, атаа жөтөө, гүжир гүтгэлгээс үл эмээн үнэний билүү байж, монгол ёсжудаг, өв соёлоо дээдлэн зүтгэж яваа нутгийн ахыгаа нэгэн цагт дарга аа…даргааа гэж гүйсэн хүн өнөөдөр "ЭНХБОЛД оо ЧИ МУУ” гэж чичлэх нь Жамухыг барьж авчирсан урвагч амилсан шиг санагдаж байна. Миний охин энэ мэт араншин зангаа боль оо!  Бидний үед Түгжилдэх гэдэг байсийм. Өнөөгийн хүүхдүүд"Баттулгадах” гэдэг болсон байна. "Нэр хугарахаар, яс хугар” гэж ухаант буурлууд маань сургасан.

Орон улсыг минь тэнгэр ивгээж хураа харамласангүй. Ашгүй минь.

Одоо улс маань нэгэн шинэ тэргүүнтэй болох цаг ирлээ. Монголчуудын заяа өндөр дөө. Ард олон минь амгалан байгаасай гэж сүсэглэдэг, алтан дэлхий Монголынх гэж таньдаг Мөнх төрийн соёмбот далбаа минь улаан хөхөөрөө алаглан, эвийн хоёр загас нь эрхлэн элбэрэлт үрс минь энх амгалан ЭВТЭЙ найртай торниж байна.

Эвдрүүлдэг биш эвлүүлдэг Ерөнхийлөгчтэй болно дүү минь.

 

Таны "Нөмөр нөөлөгт хонхорхой бяцхан суурин” –гийн иргэдээс

 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?