Түмний төлөө зүтгэх гэж байгаа бол буруугаа хүлээж, уучлалт гуйдаг чадвартай байх хэрэгтэй

12029 2017/06/29 1

 

Харвардын их сургуульд "Running for office and campaign management", "Making of a politician" зэрэг улс төрчийн ур чадвар, ёс зүй олгох хичээлүүд ордог. Steve Jarding хэмээх туршлагатай профессорын энэхүү хичээлд оюутнууд овоорон бүртгүүлж, онооны шалгуур өндөртэй нь тэнцэн хамрагддаг. Мөн энэ хичээлүүдийн зэрэгцээ "Leaders and leadership in history" гэх Moshik Temkin профессорын хичээлийг авсан юм.


Гурван хичээлээс үлдсэн нэг том сургамж бол "Ямар ч тохиолдолд үнэнээ хэл" гэдэг зарчим. Хичээлийн бус цагаар оюутнуудад цагийн хуваарь гаргана. Тэгээд бэлтгэсэн зохиомол студид оруулж, бусад оюутнуудын өмнө "Унагаах асуулт" гэх шалгалтад оруулна. Бодлогын сэдвээр болон "нэр дэвшигчийн” хувийн амьдралтай холбоотой ээдрээтэй асуултаар оюутан руу тал талаас дайралт хийнэ. Шууд гүтгэлэг, бас үндэслэл бүхий маргаантай асуудлаар шалж гарна. Өөрийн буруутай үйлдэл дээр шууд УУЧЛАЛ хүсч, үнэнээ хүлээн зөвшөөрөхийг, улмаар түүний араас яагаад тийм зүйл болсон талаараа тайлбар тавихыг сургадаг. Давхар сэтгэл зүйн хичээл ордог. Огт худлаа хэлж болохгүйг дахин дахин сургадаг.


Ард олон хүний алдаандаа гэмшсэн, буруугаа хүлээсэн, уучлал хүссэн үйлдлийг ойлгож хүлээн авдаг. Харин бусармаг зүйлсээ, алдаагаа хүлээн зөвшөөрөхгүй, түүнийгээ ХУДАЛ ХЭЛЖ, мэлзэж буй үйлдэлд эрс дургүйцэж ханддаг.

 

Билл Клинтон бол Америкийн гялалзсан ерөнхийлөгчдийн нэг байсан. Жон Ф.Кеннедитэй адилавтар гадаад төрхтэй, эмэгтэйчүүдэд таалагддаг инээмсэглэл, хагас өнчин, эмээ өвөө дээрээ өссөн дундаж давхаргын төлөөлөл. Дээр нь өндөр боловсролтой, эрч хүчтэй имиж гээд түүнд бүх давуу тал байв. Бас толгой сайтай, IQ өндөр (182) бас 30-аадхан насандаа Амбан захирагчаар ажлын гараагаа эхэлсэн амжилтын замнал.

 

Тэр бүсгүйчүүдтэй нэр холбогддог байв. Хамгийн том скандал бол Моника Левински. Левинскитэй янаг амрагийн холбоотой байж, Цагаан ордонд ёс бус үйлдэл хийсэн гэх хохирогчийн мэдүүлгийн араас түүнээс сэжигтний хуваарь байцаалт авч, зурагтаар олны өмнө гэрчлэл хийлгэв. Тэр ээрч түгдэрч, харц доогуур сулбагар байж бүх талаар сандарсан байдлаараа өөрийн бурууг илчлээдэхэв.

 

Гэвч тэр амаараа итгэл муутайхан "Би тэр эмэгтэйтэй ямар ч хамааралгүй" хэмээн хэлж байв. Америкийн ард түмэн түүнийг эмэгтэй хүнтэй ёс бусаар холбогдсон гэдгээс нь илүү цагаандаа гартал худлаа мэлзэж байгааг уучилсангүй. Улмаар Ерөнхийлөгчөөс нь огцруулах "импичмент"-ийн зам руу оров. Эцэст нь Клинтон уучлал хүсэв. Түүний эхнэрийн нөхрөө өмгөөлсөн мэдэгдэл ч хүмүүст томоохон эерэг уур амьсгал авчрав. Хүн алдаа гаргаж болно. Амьдрал баян. Гэхдээ түүнийгээ засч, уучлал хүсэхийн оронд худал тайлбартаа бүдэрч орооцолдох тусам байдал муу зүгтээ гүнзгийрдэг.

 
Америк байна уу Монгол байна уу, хүний ёс зүй, ард олны итгэл үнэмшлийн мэдрэмж ижилхэн юм. Тиймээс улс төрд хол явъя гэвэл, үнэхээр л түмэн олныхоо төлөө тууштай зүтгэмээр байгаа бол ХУДАЛ гээч зүйлээс түргэхэн шиг ангижрах ёстой. Бас буруутай үйлдэлдээ уучлал хүсэж, цагаатгагдаж чаддаг байх ёстой.

 

Сүхбаатарын Эрдэнэболд


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/08/03 12:11
Сайхан мэдээлэл байна.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?