“ХалаМанжийн” бодлого

14449 2017/07/03 5

 

Эрх баригчид маань халамжийн бодлогын талаар их ярьдаг. Хавтгайруулсан халамжийн бодлого бол тэдний төр, засагт тогтох, дахин сонгогдох гол хэрэгсэл нь болдог гэдгийг хүн бүр мэднэ. Ер нь хавтгайруулсан халамжийн бодлогоос өөр тийм хүчтэй, өргөн хүрээтэй хэрэгждэг төрийн том бодлого Монголд бараг л байхгүй болов уу.


Халамжилна гэдэг бол сайхан үг. Гэхдээ халамжийн бодлогууд их олон янз, үнэхээр сайн сайхнаас эхлээд маш аюултай, тэр бүү хэл бүхэл бүтэн улс үндэстнийг устгах, колончлох зориулалттай нь ч байдаг гэдгийг олон хүн анзаардаггүй. Нарийн судалгаа, шүүлтүүртэй, шаталсан хэтийн зорилготой, ниймийн тодорхой бүлэгт, тодорхой хугацаанд зориулсан сайн бодлого гэж бий. Бас хэнийг ч ялгахгүй хавтгайруулан олгодог, хүсээгүй байхад хүчээр өгдөг, улс төрийн хахуулийн шинжтэй нь ч бий. Чухам аль нь Монголд хэрэгжээд байнаа гэдгийг та өөрөө мэдэх хойно.


Түүхэнд нэгэн "агуу их халамжийн” буюу "ХалаМанж"-ийн гэж миний энд нэр өгөөд буй бодлогын тухай домог байдаг. Энэ бодлого Монголчууд бидний хувь заяатай ч цаагуураа холбоотой. Тэр их бодлогын ачаар бид тусгаар тогтнолоо олж 200 гаруй жилийн колончлолоосоо салсан гэхэд бараг хилсдэхгүй. Уг нь энэ бодлогыг хятадын төрийн нэгэн их түшмэл Монголыг бус харин Хятад орноо Манжийн дарлалаас чөлөөлөх бодолтойгоор бодож хэрэгжүүлсэн гэдэг.


Энэ бодлого нь Манж хүнийг бурхан мэт тахин дээдлэх, хүндэтгэн халамжлах гурван хуулиар хэрэгжсэн байна. Нэгдүгээрт, Манж хүн бол тэнгэрийн суудалтай учир энгийн иргэн бус заавал ноён байх ёстойг хуульчилсан байна. Мэдээж хэрэг, тэр олон ноёнд олон зарц, хамжлагат, өөрийн хот, тосгон хэрэгтэй. Нэг тосгонд хоёр захирагч ноён байх боломжгүй учир манж эр бүр өөр өөрийн тосгон, албаттай болохоор их Хятад гүрнээр таран суурьшжээ. Тэгээд тэд бүгдээрээ л ноён болж жаргаж эхэлсэн байлгүй. Харин Манж нутаг эзгүйрчээ.


Хоёрдугаарт, Манж хүн бол тэнгэрийн удамтай учир элдэвийн хар ажил хийх ёсгүй, насан туршийн тусгай цалин пүнлүү эдлэхээр хуульчилжээ. Удалгүй, мужаан, дархан, тогооч, эрдэм мэдлэгтэй манж хүмүүс байхгүй болж бүгд л тогтмол сул цалинтай учир наргиж хэвтэхээс өөр "ажилгүй” болжээ. Газарт ажиллах манж хүн үгүй болж бүх ажлыг нь хятадууд хийдэг болсон байна. Гуравдугаарт, Манж эр хүн тэнгэрийн хүү учир ямар ч гурван хятад хүүхнийг инж төлөлгүйгээр өөрийн хүслээрээ эхнэрээ болгон авч болохыг дархалжээ.


Тэр үеийн Хятадад сайхан хүүхнийг худалдан авахад их мөнгө төлдөг ёс байсан ч манж эр хүнд энэ ёс хамаарахгүйг хуульчилсан байна. Харин хэдэн жилийн дараа манж эрийн гэр бүл гэж хэн байх билээ ? Мэдээж хэрэг, бүгд хятад хүмүүс байна. Манж Чин улсын их хааны дэргэд ажиллаж, манж хүнийг бурхан мэт шүтэж, тэднийг хавтгайруулан "халамжлах, хайрлах" хуулийг гаргасан тэр түшмэлийг хятадын ард түмэн үнэхээр үзэн ядаж, урвагчийн дээдээр нэрлэн харааж байсан гэдэг. Тэр түшмэл бол хавтгайруулсан халамжийг бодлогын мөн чанарыг ойлгосон агуу ухаантан байсан байна. Хятад орон 100 жилийн дараа л тэр түшмэлийн их ухааныг  ойлгосон гэдэг.


Хэдэн зууны туршид  байлдаад дийлээгүй, Их эзэн Чингэсийн Монголыг хүртэл эрхэндээ оруулсан Манжийн их төрийг нэгэн түшмэл ганцаараа, бүр тодруулбал, нэгэн халамжийн бодлогын хүчээр мөхөөн сөнөөсөн ийм нэгэн түүх домог байдаг. Өнөөдөр Манжийн хүчирхэг үндэстэн хаана байна ? Тэд халамжлуулан алга болжээ.


Харин тэдний өмнөөс халамжийг нь үргэлжлүүлэн авахыг хүсэгчид та бидний дунд байсаар байна уу ? Сайн хараарай.


Мөн хавтгайруулсан "ХалаМанжийн" агуу муу бодлогыг Монгол нутагт үргэлжлүүлэн хэрэгжүүлэхийг хүсэгчид ойр хавьд чинь байна уу? Байх шиг байна аа ... Харин Та манж хүн шиг халамжлуулмаар байна уу, эсвэл хувь заяаныхаа эзэн монгол хүн шиг өөртөө итгэж, өөдрөгөөр зүтгэж амьдармаар байна уу ?

 

Эх сурвалж: www.enkhbat.mn


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • МАНГАР-Монгол
  • 2017/07/05 08:55
Япон МУ-аас 100000000 дахин асар эдийн засагтай, нүсэр боломжтой байж залхуучуудаа ингэж эрхлүүлдэг бил үү. Ясыг нь гартал өдөр шөнөгүй ажиллуулна. Мань шиг бүтэн сар -30 хоног биш жилд япон хүн 7-10 хоног л ээлжийн амралт эдэлнэ.ргүү МОНГОЛ оо гэж
  • МАЛЧИН
  • 2017/07/07 17:39
ХҮНИЙГ БӨӨЦИЙЛӨХ ТУСАМ УЛАМ ИХИЙГ НЭХЭЖ ЮУ Ч ХИЙХГҮЙ АВАХ ИДЭХ,ХЭРҮҮЛ ХИЙХ Л АЖИЛТАЙ БОЛДОГ.ИЙМ УЧРААС ЗАСАГТ БАЙГАА НӨХДҮҮД БИТГИЙ ДОЛЬ ЦОХИОД БАЙ.ЯЛАНГУЯА БАТТУЛГА ЧИ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛЖ ЧАДДАГ ЮМ БОЛ ХҮҮХДЭД ӨГДӨГ 20 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ПИАР ХИЙДГЭЭ Ч ЗОГСООЖ ХҮҮХДИЙН ИӨНГИЙГ ӨГҮҮЛЭХ ХЭРЭГГҮЙ.ТЭЖЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ ЯАХ ГЭЖ ХҮҮХЭДТЭЙ БОЛДОГ ЮМ.МАЛЧДАД ХОНИНЫ НООСНЫ УРАМШУУЛАЛ,АРЬС ШИРНИЙ УРАМШУУЛАЛ ӨГӨӨД ОГТ ХЭРЭГГҮЙ.ТҮҮНИЙ ОРОНД НООС АРЬС ШИРЭЭ БОЛР\ВСРУУЛДАГ ҮЙЛДВЭРЭЭ БАРЬ.МАЛЧДААС ОРЛОГЫН ТАТВАР,БЭЛЧЭЭР СҮЙТГЭСНИЙ ТАТВАР АВАХ ХЭРЭГТЭЙ.
  • хххх
  • 2017/07/18 17:36
Америкчууд болохоор нутгийн уугуул индиануудаа бас л нэг тиймэрхүү аргаар хэн ч биш болгосон гээд байгаа биз дээ
Тэгэхээр Монголчууд яах ёстойгоо ойлгож байгаа байлгүй дээ
  • Зочин
  • 2017/07/25 17:35
Болж л байна.
  • hulan
  • 2017/07/26 21:55
ardchilal mongold ajilgvi bai amand chini hiigeed ugue gesen uriatai garch ireed 27 jil mongoliig tenegreliin baidald hiichehsen um shv dee odoo battulga uriig ni darah um gesen kkkk..ta nar mongoloor togloj hanahgvi bnu ardchilsan dvr esgesen hulgaichuudaa ..nuguu mangar ard tvmend ni heden tsaas atguulchiohval turuu belegleed l ugchihnu

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?