БНХАУ-ын Элчин сайд Монголын ард түмэнд хандан нийтлэл гаргажээ

24810 2017/07/06 12


Саяхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин Монголын хэвлэлүүдээр нийтлэл гаргаж, Хятад улсын гадаад харилцаа, төрийн бодлого, ойрд болох томоохон арга хэмжээ зэргийг танилцуулсан байна.

Мөн Хятад, Монголын харилцааг хадгалах, хөгжүүлэх үүднээс Хятадын талын бодлого, зарчим, байр суурийг тайлбарласан нь Монголын хэвлэлийнхний анхаарлыг татсан юм. Ингээд нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Монголын ард иргэд та бүхэнд Хятад, Монголын хамтын ажиллагаагаар дамжуулан аз жаргалыг хүсэн ерөөе

7 дугаар сар бол Монгол Улсын хамгийн үзэсгэлэнтэй, сайхан улирал. Монголын ард түмэн тун удалгүй Үндэсний их баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Энэ завшааныг ашиглан Монголын нийт ард иргэдэд баяр наадмын мэнд дэвшүүлэн, аз жаргалтай түвшин сайхан амьдрахыг хүсэн ерөөе.

Ойрын өдрүүдэд БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ, ХБНГУ-д төрийн айлчлал хийх бөгөөд 'Их хорийн' XII удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцох гэж байна. Айлчлалын үеэр Ши Жиньпин дарга ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, ХБНГУ-ын ерөнхийлөгч Ф.В.Штайнмайер, канцлер Ангела Меркель нартай тус тус уулзаж, олон арга хэмжээнд хамтдаа оролцон, ОХУ, ХБНГУ-тай улс төрийн харилцан итгэлцлээ гүнзгийрүүлж, хоёр талын олон салбар дахь бодит хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн болон дэлхийн энх тайван, хөгжилд шинэ хувь нэмэр оруулахаар зорьж байна.

Ши Жиньпин дарга Германы Хамбургт болох Их хорийн дээд хэмжээний уулзалтын үеэр дэлхийн эдийн засгийн байдал, олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны тухай санал бодлоо танилцуулж, улс орнууд хоорондын төрийн бодлогын зохицуулалтыг бэхжүүлж, дэлхийн эдийн засгийг хамтдаа хүчирхэг, тогтвортой, тэнцвэртэй, хүртээмжтэйгээр өсгөх талаар хэлэлцэнэ. Хамбургийн дээд хэмжээний уулзалт "Хамтдаа урагшлах дэлхийг цогцлоон бүтээе" сэдвийн дор явагдана. Уулзалтаар дэлхийн эдийн засгийн байдал, гадаад худалдаа, банк санхүү, эдийн засаг, эрчим хүч, хөгжил дэвшил, терроризмын эсрэг зэрэг сэдвээр хэлэлцэж, хурлын дараа олон нийтэд хандан мэдэгдэл гаргах юм. Хятадын талаас энэ удаагийн уулзалтаар Ханжөү хотод болсон Их хорийн дээд хэмжээний уулзалтын үр дүнг ажил хэрэг болгох, дэлхийн нээлттэй эдийн засгийг бий болгох, инновацийн хөгжлийг хамтдаа урагшлуулах, Их хорийн гишүүн орнууд эв нэгдэлтэй хамтран ажиллах тухай мессежийг дэлхий нийтэд өгөхийг хүсэж байна. Саяхан БНХАУ-ын ерөнхий сайд Ли Кэчян 11 дэх удаагийн Давосын зуны чуулга уулзалт дээр дэлхийн эдийн засгийн чиг хандлагын талаар гүн гүнзгий дүн шинжилгээ хийж, эдийн засгийн даяаршил, хүртээмжтэй хөгжлийн чиглэлээр "Хятадын төлөвлөгөө", Хятадын эдийн засгийн байдал, шинэчлэлийн санаачилгыг танилцуулсан.

Хятад улс дэлхийн эдийн засгийн сэргэлт, тогтвортой байдал, өсөлтөд үргэлж хувь нэмрээ оруулсаар ирсэн. Энэ жилийн 5 дугаар сард "Нэг бүс, нэг зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний чуулга уулзалт Бээжин хотод боллоо. Энэ бол Хятадын дэвшүүлсэн "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтын хүрээнд зохион байгуулсан анхны дээд хэмжээний чуулга уулзалт бөгөөд хамгийн өргөн хүрээтэй олон улсын хурал болсон. Энэ удаагийн чуулга уулзалтад дэлхийн 29 улс орны төрийн болон засгийн газрын тэргүүн, 130 гаруй орны, олон улсын 70 гаруй байгууллагын 1500 төлөөлөгч оролцсон. БНХАУ-ын дарга Ши Жиньпин чуулга уулзалтыг нээж илтгэл тавьсан юм. Чуулга уулзалтын үеэр өндөр, дээд хэмжээний хурал, дугуй ширээний уулзалт зохион байгуулж, улс орнуудын удирдагчидтай төрийн бодлого, дэд бүтэц, гадаад худалдаа, санхүүжилт, ард иргэдийн харилцааг уялдуулан холбох асуудлаар өргөн хүрээнд санал бодлоо солилцож, олон чухал тохиролцоонд хүрч, хамтарсан мэдэгдэл гаргасан. Энэ бол талууд хамтран зөвшилцөж, "Нэг бүс, нэг зам"-ыг хамтдаа бүтээж, харилцан ашигтай хамтын ажиллагааны үр өгөөжөө хамтдаа хүртсэн уулзалт бөгөөд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж, тус бүрийн хөгжлийн стратегийг харилцан уялдуулсан хамтын ажиллагааны чухал индэр болсон юм. Энэ удаагийн дээд хэмжээний чуулга уулзалтын үр өгөөж их байлаа. Чуулга уулзалтаар ирээдүйн "Нэг бүс, нэг зам"-ын хамтран ажиллах чиглэлийг тодорхойлсон. "Нэг бүс, нэг зам"-ын тодорхой маршрут гарсан. "Нэг бүс, нэг зам"-тай холбоотойгоор удалгүй хэрэгжих томоохон хэмжээний төслүүдийг баталсан зэрэг ихээхэн үр дүнд хүрсэн юм.

Монгол бол "Нэг бүс, нэг зам" дагуу чухал улс мөн. Монгол Улсын ерөнхий сайд эрхэмсэг ноён Ж.Эрдэнэбат тус чуулга уулзалтад урилгаар оролцож, "Нэг бүс, нэг зам"-ын бүтээн байгуулалтад Монгол улс идэвхтэй оролцох эрмэлзэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэн. Энэ нь Хятад-Монголын харилцаа өндөр түвшинд байгааг харуулсан юм. Чуулганы уулзалтын үеэр Хятад улсын дарга Ши Жиньпин, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян, дэд ерөнхий сайд Ван-Ян зэрэг удирдагчид Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай тус тус уулзалт зохион байгуулж, хоёр улсын удирдагчид Хятад-Монголын харилцааны цаашдын хөгжил, хамтын ажиллагааны асуудлаар олон чухал тохиролцоонд хүрсэн. Талууд улс төр, эдийн засаг, хүмүүнлэг олон салбарын хамтын ажиллагааны 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурсан ба Монголын хэвлэлийнхэн үүнийг "Ганзага дүүрэн аялал" хэмээн нэрийдсэн юм.


Хятадын тал Хятад-Монголын харилцаанд ихээхэн ач холбогдол өгч байгаа бөгөөд Хятад-Монголын харилцааг хөгжүүлэх асуудлыг өөрийн гадаад харилцааны бодлогын тэргүүний чиглэл болгон авч үздэг. 2014 онд Ши Жиньпин дарга Монгол Улсад түүхэн айлчлал хийж, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа болгож дээшлүүлсэн. Ши Жиньпин дарга, олон улс, бүс нутгийн байдал яаж ч өөрчлөгдсөн Хятадын тал ямагт Монгол улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэнэ гэдгээ удаа дараа цохон тэмдэглэж, энэ нь Хятад улсын урт хугацааны турш баримталж буй үндсэн бодлого гэдгийг онцолсоор ирсэн. Олон улсын байдал яаж ч өөрчлөгдсөн, Хятад-Монгол хоёр улс хоёр талын харилцааны ерөнхий чиглэлээ сайтар баримтлан, иж бүрэн стратегийн түншийн харилцааны өнцгөөс бие биеэ бодолцож, бие биеийнхээ бүрэн эрх, үндэсний аюулгүй байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал зэрэг гол ашиг сонирхол, нөгөө талынхаа язгуур ашигтай холбоотой томоохон асуудалд тууштай, харилцан дэмжлэг үзүүлж байх хэрэгтэй. Хятадын тал цаашид ч хөршүүдтэйгээ найрсгаар харилцах, түнш болох зарчмыг баримталж, эвсэг хөрш, амгалан хөрш, баян хөрш байх бодлогоо идэвхтэй хэрэгжүүлж, Монгол Улсад элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй үзэл баримтлалаа хэрэгжүүлж, Монгол Улсын хөгжилд чин сэтгэлээр дэмжлэг туслалцаа үзүүлсээр байх болно. Хятад улс, Монгол болон бусад хөрш орнууддаа хамтдаа хөгжих боломж, орон зайг нээж өгөхөд бэлэн байгаа бөгөөд Монгол Улсыг Хятадын хөгжлийн хурдан галт тэргэнд суухыг урьж байна. Хурдан галт тэргэнд суусан ч болно, дайгдсан ч болно. "Ганцаараа явбал хурдан явна, олуулаа явбал хол явна" гэсэн үг бий. Бид бүгдийг нь таатай хүлээж авах болно. Хятад улс Монголтой худалдаа, эдийн засгийн бодит хамтын ажиллагаагаа өргөжүүлж, шударгаар ашгаа хуваалцах болно. "Би хожиж, чи хожигдоно", "би ихийг, чи багыг" гэсэн асуудал байхгүй бөгөөд зайлшгүй харилцан ашигтайгаар хамтран ажиллах болно.

Сүүлийн үед Хятад, Монголын хамтын ажиллагааны талаар худал, хариуцлагагүй цуу яриа гарч байгааг анзаарлаа. Үүнд миний бие тайлбар, залруулга хийхийг хүсэж байна. БНХАУ дэлхийн аль ч улсад буцалтгүй тусламж олгохдоо ямарваа нэг дагалдах болзол тавьдаггүй. Энэ бол бидний зарчим. Монголын талд олгож байгаа манай улсын буцалтгүй тусламжийн гол зорилго нь Монголын ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, Монгол Улсын эдийн засгийн 'цус сэлбэх' чадамжид дэмжлэг туслалцаа үзүүлж, гар нийлж хамтдаа хөгжих бодлогоо сайтар хэрэгжүүлэх явдал юм. Энэ утгаараа тусламж бол ямар нэгэн үнэгүй хоол биш, бидний хамтдаа хуваалцах хөгжлийн ашиг юм.

Хятад хүмүүс итгэлцлийг эрхэмлэдэг. Хятад хүн хэлсэн л бол, амласан л бол заавал хэрэгжүүлж, амлалтаа биелүүлдэг. Ойрын жилүүдэд Хятадын тал хоёр улсын удирдагчдын хамтын ажиллагааны тохиролцоонуудыг бодитоор, тууштай хэрэгжүүлэхээр Монголын талд хөрөнгө санхүү, техник технологийн төслүүдийг бүх талаар дэмжин ажиллаж байна. Хятад, Монголын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа арвин их үр өгөөжтэй байгааг бүгд харж байгаа.

Хятад, Монголын гадаад худалдааны хувьд: Монголын Засгийн газраас гаргасан статистик үзүүлэлтээр өнгөрсөн 10 жилд (2007-2016 онд) Монголын гадаад худалдаа алдагдалтай (Өнгөрсөн 10 жилд нийт дөрвөн тэрбум 600 сая ам.долларын алдагдалтай) ажиллаж байгаа ч, Монгол-Хятадын худалдаа ашигтай байсаар ирсэн. Монгол-Хятадын худалдааны ашиг энэ 10 жилд 18 тэрбум 800 сая ам.долларт хүрсэн байна. Өөрөөр хэлбэл, энэ 10 жилд Монгол-Хятадын худалдааны ашгаас монгол хүн бүр дунджаар 7000 ам.доллар хүртсэн нь Монгол хүний дундаж орлого өссөнийг харуулж байна. Үүнээс үзвэл Хятад-Монголын гадаад худалдаанаас Монголын тал бодит ашиг хүртэж байна.

Монгол дахь хөрөнгө оруулалтын хувьд: БНХАУ Монгол Улсад том хэмжээний газрын тосны орд байгуулж, хөрөнгө оруулалт хийснээр Монгол Улс газрын тос экспортлох үйлдвэртэй болж, газрын тосны хомсдолтой байсан түүхийг эцэслүүлж, аж үйлдвэрийн суурь тавьж өгсөн. Хятадын тал Монгол улстай цахилгаан станцын олон төсөл хэрэгжүүлэх тухай идэвхтэй ярилцаж байгаа бөгөөд цахилгаан станц баригдсанаар Монголын эрчим хүчний хомсдол, импортын асуудлыг шийдэх боломжтой. "Амгалан" дулааны станц Улаанбаатар хотын хамгийн шинэлэг, орчин үеийн, байгаль орчинд аюулгүй дулааны станц бөгөөд дунджаар 100 мянган айл өрхийг дулаанаар хангаж, хотын зүүн хэсгийн дулааны хомсдол, агаарын бохирдлыг шийдэж өгсөн. Хятадын аж ахуй нэгж Монгол улсад чанартай, өндөр түвшний олон барилга байгууламж хүлээлгэн өгсөн бөгөөд гүүр, зам, хот тохижуулалт, үйлдвэр, уул уурхай зэрэг томоохон төслүүд дээр ажиллаж, Монгол Улсад ойролцоогоор 100 мянган ажлын байрыг гарган, нийт 2 тэрбум ам.долларын татвар төлж байна.

Буцалтгүй тусламжийн хувьд: Хятадын талаас гаргасан буцалтгүй тусламжид ямар ч нэмэлт болзол тавиагүй бөгөөд бүхэлдээ Монгол Улсад нэн шаардлагатай нийгмийн халамжийн үйлст бодитоор зарцуулагдаж байгаа. Хятадын тал Монголын талын хугацаа нь дууссан, төлөгдөөгүй, хүүгүй бүх зээлийн өрийг тэглэж чөлөөлсөн. Хятад улсаас олгосон буцалтгүй тусламжаас Монгол Улсын бүх иргэд ашиг хүртэж байгаа. Хүн ам ихтэй хөгжиж буй орны хувьд энэ нь Хятад улсын засгийн газраас Монгол Улсын Засгийн газар, ард түмэнд үзүүлж буй харамгүй туслалцааг бүрэн харуулж байна. Хятад улсаас олгож буй санхүүгийн дэмжлэгүүдээр, Хятадын тал Монгол Улсад өнөөгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд ахиц дэвшил болсон голлох төслүүдийг хэрэгжүүлж, Монголын ард иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, дэд бүтцийг сайжруулахад тусалсан. Тухайлбал, Монголын анхны хурдны автозам барих, аймгуудыг холбосон олон замын барилга угсралт, засварыг хийж, баруун аймгуудын хооронд засмал замгүй байсан түүхийг эцэс болгосон. Нийт дүнгээр шинээр барьсан, засварласан автозам 1000 километрт хүрээд байна. Мөн Монгол Улсын анхны бүс нутаг дамнасан цахилгаан дамжуулах шугамын төслийг эхлүүлсэн. (Улаанбаатар-Мандалговь цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барих төсөл) Энэ нь Монголын өмнөд бүсийн эдийн засгийн хөгжилд найдвартай баталгаа болж байгаа юм. Мөн Монголын бүх аймгийг бүрхсэн мэдээлэл харилцааны тулгуур сүлжээ, боловсрол, эмнэлгийн цахим сүлжээг бий болгож, компьютержүүлэлтийн түвшинг ихэд сайжруулсан. Ардын амьжиргааны орон сууц, анагаах, боловсрол зэрэг салбарын маш олон төсөл хэрэгжүүлж, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүтээн байгуулалтад 5000 айлын орон сууц зэрэг 300 мянган ам дөрвөлжин метр бүтээн байгуулалт хийсэн. Туул голын төмөр бетон хоёр гүүр, төмөр замын хоёр гүүрэн гарцын барилгын ажлыг саяхан эхлээд байна. Ашиглалтад орсныхоо дараа Улаанбаатар хотын зам тээврийн хурцадмал байдлыг хөнгөвчлөхөд ихээхэн ач холбогдолтой. Хятадын буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй маш олон төслийн бүтээн байгуулалтад Монголын олон компани, олон монгол ажилчид оролцож, тухайн орон нутагт цөөнгүй ажлын байр бий болгосон.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Зочин
  • 2017/07/06 21:06
Монгол-Хятадын худалдааны ашиг гэдэг нь Монгол улс хятадад оруулсан ашиг байх. Тэр ашгнаар нь бүхэл бүтэн хот байгуулсан гэдгийг мэдэх хүмүүс нь мэднэ дээ.
Харин Хятад-Монголын худалдаагаар Монгол ашиг олсон, ард түүнийг нь хүртсэн гэдэг шиг худлаа юм байхгүй.

Энэ хүн яагаад ийм юм бичих болов?
Танай улс манай гарт орсон шүү гэж түүнийгээ баримтаар батлахыг хүссэн хэрэг гэж ойлгож болох байх.
Социализмын үед Хятадууд Монголыг "Оросын мал бааз" гэж ярьж бичдэг байлаа. Харин одоо Монгол нь Хятадын түүхий эдийн бааз болж хувирсан. Мөн ч гутамшигтайяа. Ухаан төгөлдөр, хийморь босоо явсан эрэлхэг зоригт өвөг дээдсүүдийн маань сүнс өдгөө бидний энэ байдлыг хараад яаж шаналж байдаг бол?
Бас юу байж болох вэ, ........? Бодоод байцгаа даа, гэхдээ бялдуучлах сэтгэлээр биш, урьдын түүх, эцэг өвгөдийн гэрээсийг нэхэн санаж, арав, хорь, гучин жилийн дараа юу болох бол гэдгийг бодитойгоор тунгааж үзээрэй.
  • harhun
  • 2017/07/07 12:52
hujaa hezee ch oortoo ashiggui yum hiideggui..
  • Hujaa bol hujaa
  • 2017/07/11 09:29
hujaa sanaa ih nuugdsan medegdel bna daa hujaa bol hezeech hujaa bna
  • zochin
  • 2017/07/17 22:51
horsh HYTAD ulsiin bodlogo zov gej uzej bn bid oorsdoo uhaalag bih avaas 2 horsh mn bidniig hundetgeh bolno

horsh HYTAD ulsiin bodlogo zov gej uzej bn bid oorsdoo uhaalag bih avaas 2 horsh mn bidniig hundetgeh bolno
  • dyyren
  • 2017/07/20 15:44
xyatadiig xaraaj bxaar naad umxii yneree arilgaach ee shal umxii ynertyylchixeed l muusain xujaa gej xaraasan ulsuud uursduu xiij chaddag yum neg ch bxgyi xeden tsaas xarbal ta muusain lalaruud uursduu ch nutgaa zaraxaas butsaxgyi shunaliin tulamnuud shyy dee daanch burxan ta nariig ramand chin bailgaj bgaa boloxoos...burxand l bayarlaxaas ene olon ulun baagiinuudad tiim bolomj olgoogyid ni...xaxa neex xudlaa ex oronch gej tseejee shaasan umxii ynertyylsen xynii shaaruud ...xynii ebiig olood xynees ayataixan yumiig ni salgaad amidralaa deeshlyylchix uxaan bxgyi bol malchin zayagaa shyteed ter xuduunuu l malasa mallaad yabval barav uu..umxii xanxluulj xotod archaagaa aldax yamar xereg bna aa
  • Нутаг буц
  • 2017/07/24 11:25
Хятад Монголын дотоод хэрэгт одоо шууд ичиж зовохгүйгээр хөндлөнгөөс оролцдог болсон.Худлаа хуцахаа энэ хужаа болих хэрэгтэй.
  • иргэн
  • 2017/07/28 09:05
энэ одоо монголчуудыг сургах гээд байгаа юмуу заах гээд байгаа юм уу бидний эзэн гэх гээд байгаа юм уу зайлаа
  • зочин
  • 2017/07/28 14:39
Монгол Хятадын колони биш тиимээс Монголчууд юу ярьж юу хэлэх нь энэ хужаад хамаагүй Хяталдууд монголын баялгииг үнэгүйдүүлж авч байгаагаа юу гэх гээв Монголын ард түмнииг хятадын өмнө хүлцэнгүй байлгахыг хүсээд байгаа юмуу энэ хужаа тонил цаашаа
  • Mongol
  • 2017/07/29 05:30
Zuv yum bichsen bn shde. Uls ni bodlogotoi ter ni tuushtai xatuu baij uls xugiij uragshilj deeshilne. Manai ungursun 25 jil bol yag seljiltiin nasnii xuuxdiin zan avir. Bid uursduu iluu sain baij 2 xurshteigee uxaantai zarchimtai xariltsan tegsh erxtei xariltsax yostoi. AH (1 terbum $ ) MAH ( 500 saya ) 2 yalxaaraa mungu guigaa l bie bienee jiigeel , xiij ajilaa uurchluul uursdiin xiix yumaa xiixgui gatsaax zereg ni Xyatadad bish bidend uursdud l xoxiroltoi. Xyataduud xen uur luu ni ix guisniig uramshuulax geed xaraad ineed aldan suugaa.
  • cc
  • 2017/08/19 10:50
Chinatai nairsag hamtiin ajilgaagaa hugjuuleh heregtei. Gehdee maash uhaalagaar. Bidnii tysgaar togtnol gazar nytgiin bvren bvten b.dliig hvndetgenvzne gesen b.gaa ni hyatadiin zasgiin gazriin delhii niited uursdiin mongoliin talaarhi b.r suuria haruulsan tom amlalt yum. Haraaj zuheed bid yu olloo. Yuch oloogvi. Haraagaad l zuheed l b.dag tegeed l dooshoogoo orood l.Gants hyjaatai ch bish busad uls ornuudtai altan dundajiig ni olj harizaj chadahgvi b.gaa hooson tolgoitoi deed nohduudaa l haraaj zuhej b.gaad zailuulah heregtei shvv dee. Jinhene tolgoitoi nohduudee olj taviagvi bidnii l buruushdee.
  • Mgl
  • 2017/10/15 11:56
Угаасаа халтар маанаг хэрүүлч хүмүүст бусад улсууд яаж ханддагийг та хэд минь мэдэж байгаа биздээ? Өнгө зүстэй хүчтэй байхад хүндэлжил харьцна.
  • Зочин
  • 2017/10/16 17:33
Мэдэхгүй,ойлгохгүй байж болно бидний монголчууд. Гэхдээ мунхаг тэнэг,хоосон хийрхэг хэрэггүй.Зүгээр л эвийг эрхэмлэн,дотроо бодолтойгоор хамтран хөгжих хэрэгтэй.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?