Урвагч №2

12464 2017/07/24 6

 

Өмнөх нийтлэлүүдэд эх орноосоо урван Монголын язгуур эрх ашигт харшилсан эрхмүүдийн тухай өгүүлсэн билээ. Энэ удаа өвөг дээдсийнхээ алдар нэрийг үл хүндэтгэсэн эцэг хүү хоёрын тухай өгүүлэе. Үүний тулд тухайн цаг үеийн түүхийг сөхөх шаардлагатай.

1919 оны 10 сард монголын удирдлага дахь хятадын тал баримтлагч Шанздуба Бадамдорж, Гадаад хэргийн сайд Цэрэндорж зэрэг лам ноёдод ихээхэн шан харамж олгох амлалт өгөн тэдний хүсэлтээр 4000 цэргийн хамт хятад генерал Сю Шүжан Нийслэл хүрээнд ирж Хиагтын гэрээгээр тогтоосон Монголын Автономит засгийг унаган ноёрхлоо тогтоов . Удалгүй 10000 цэрэг бүхий хүч нэмэгдэн ирж байрлав. Монголчууд эрх чөлөө тусгаар тогтнолоо эргүүлэн авахын тулд нийгмийн бүх давхрага эвлэлдэн нэгдлээ. Нам, бүлгэмүүд байгуулагдлаа , эдгээрийн гол цөм нь Богд хаан болж байлаа. Бүх нам эвслүүд Хятадын дарлалаас ангижрах гарц хайж байв эдний нэг нь Монгол Ардын намын бүлэг Зөвлөлт Орос улсаас цэрэг зэвсгийн тусламж авна гэж найдаж байв. Гагцхүү Богд хаан цаг нь болоогүй гэж хойшлуулж байлаа. 1920 оны 7 сард Дүйнхэрийн Да лам Пунцагдоржоор шар торгон дээр баралсан Дүйхэр бурханы хөргийг 7 ширхэгийг Ардын намынханд Богдоос явуулсан байв. Энэ нь одоо эхэлж болно гэсэн тэмдэг мөн долоон хүний бүрэлдхүүнтэйгээр Орос улсруу явахыг зөвөлсөн далд утга байлаа. Ингээд 1920 оны 7-р сарын 22 өдөр Богд хааны тамгатай бичгийг аван Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол нар эхний ээлжинд яаравчлан хөдлөв. Учир нь Богд хааны тамга бүхий бичигийг Орос улсруу нууцаар авч хөдлөх гэж байгааг хүрээн дахь хятадын цэргийн удирдлагуудад М. Доржпалам гэгч мэдээлэл өгсөн байна. Д.Сүхбаатар, Д. Догсом нар мөр буруулан туул голыг гатлан Залаатын аманд хоноглоод, Д.Лосол Чингэлтэйд амьдарч байсан Магсархурцын Дугаржавынд очиж тэднийг хүлээсэн байна. Ардын намын 7 хүн хятад цэргийн шалгалтуудаас болгоожлох үүднээс уван цуван орос улсыг зорив.

М.Доржпалам ардын намын гишүүн Жигмэддоржид архи уулган согтоогоод Богд хааны дэмжлэгийг аван 7 хүн Орос улсруу явах гэж буй мэдээлэлийг олж авсан байдаг.


М. Доржпаламын хүү Пунцагцэрэнжалбуу мөн хятадын мэдээлэгч болсон билээ. Хатанбаатар Магсаржав , Манлай баатар Дамдинсүрэн нарыг гамингуудаас нуугдан хүрээнд айлд байсныг нь мэдээлэл өгч бариулсан байна.


Эдгээр эх орончдыг гамин цэргийн жанжин Го Сeлин, Чи Лю Жан нар тамлан байцаасан. Манлайбаатар Дамдинсүрэн шоронд босоогоороо нас нөхцсөн bilee. Харин эдгээр эх орончдыг Бaрон Унгерний цэрэг хүрээнд орж ирснээр чөлөөлөгдсэн юм. 

Энэ эцэг хүү хэн байв. Энэ эрхэм бол Сэцэн хан аймгийн Илдэн засаг хошуу ван Манзбазарын Доржпалам. Харин түүний өвөг эцэг То ван буюу Тогтохтөр нь Манжийн эсрэг тууштай тэмцэгч Монголын түүхэнд нэрээ үлдээсэн алдартан билээ.

М.Доржпалам, Д. Пунцагцэрэнжалбуу нарыг мэдэх үүднээс он цагийг дахин арван жилээр урагшлуулсан нь харийн Монголчууд 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тусгаар тогтнолоо сэргээн Богд Жавзандамбыг хаан ширээнд залав. Үүнд цэргийн яамны сайд асан нэгэн эрхэм дургүйцэн улмаар Дундад Иргэн Улс руу оргон зайлсан байна.


1911 оны 3 дугаар сарын 26-нд Богд хаан Олон Улсын хэмжээнд түүний дотор Хятадын засгийн газарт цахилгаан утас илгээж. тусгаар тогтнолоо зарлан мэдэгдсэв. Гэтэл Юань Ши Кай засгийн газар Манж Чин Улсын урьдын бурангуй ёс нэгэнт өнгөрч, эрх тэгш таван угсаатны Бүгд найрамдах улс бий болсон тул монголчууд салан тусгаарлах нь буруу харин тусгаар тогтнолоо цуцалж, Хятад улстай нэгдэх хэрэгтэй хэмээн ятган 1912 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр хэлэлцээр хийх төлөөлөгчөө явуулжээ. Үүнийг Монголын Засгийн газар хүоээн авсангүй. Тиймээс Хятадын эрх баригчид Өвөр Монголын болон Хятадад сууж байсан Ар монголын лам, ноёдоор Монголтой хэлэлцэх оролдлого хийв. Тухайлбал, Өвөр Монголын лам Содбалжир гэгчийг дараа нь Ар Монголоос Бээжинд сууж байсан Сэцэн ван Наянт, Сэцэн хан аймгийн ,засаг ноён, ван М.Доржпалам нарыг Их хүрээ рүү томилон явуулж, Монголыг Хятадтай нэгтгэх хэлэлцээ хийлгүүлэх гэсэн оролдлогыг Монголын Засгийн газар мөн хүлээн аваагүй юм. Энэ үед Хятадууд цэргээ Сибирийн төмөр замаар дамжуулан Монголд оруулахыг оролдсон боловч Оросын засгийн газар татгалзжээ. Эцэст нь мөнөөх Засаг ноён, ван М.Доржпаламыг тагнуул маягаар Их хүрээнд одуулж, Монголын байдлыг мэдэх, Хүрээний эрх баригчдыг өөрийн талд урвуулах явуулга сэджээ. Хариуд нь Монголын эрх баригчид М.Доржпаламыг баривчлан байцааж, Засаг вангийн хэргэм зэргийг нь эвдэж, огцруулан шийтгэсэн байна.


Дараа жил нь гэмээ ухамсарласан гэж үзээд Засгийн тамгыг М.Доржпаламд дахин хэргэм зэргийг нь сэргээн олгосон байдаг.


Тэрээр засаг ноёноор дахин томилогдсоноос хойш харъяат ардаа, алба гувчуураар дарамталсан баримт бий.


Тухайн цаг дор Монгол улсын байдал эгзэгтэй хүнд хэцүү байлаа. Ван М.Доржпалам Улсын чухал хурал зөвөлгөөнөөс шалтаглан зугтаж байсан баримтууд олон байдаг.

Тухайлбал 1919 оны 8 дугаар сарын 24, 31-нд Монголын автономит засгийг цуцлах, эсэх асуудлыг Улсын хурлаар хэлэлцэх үед Дээд хурлын газраас бие өвдсөн хэмээн чөлөө хүссэн байдаг.


1921 онд Ардын хувьсгал ялж, мөн оны 7 дугаар сарын 11-ний өдөр Богдыг хэмжээт Эрхт хаанд өргөмжлөснийг олон түмэнд зарлан тунхагласны дараа М.Доржпалам, хүү Д.Пунцагцэрэнжалбуугнарыг хүрээнд дуудхад тэд Дундад Иргэн Улс руу дахин дүрвэн гарсан байна. Тэрээр Монголдоо буцаж ирэх эрхгүй байсаар насан эцэс болсон юм. Энд нэг сонирхолтой зүйлийг өгүүлэхэд, Жамъян гүний охин Чимэд, Лосол нар албан ёсоор гэр бүл болсон байхад нь М.Доржпалам Богд хааны зарлигийг хуурамчаар үйлдэж, гэргий Чимэдийг нь өөрийн хүүд хатан болгон авч өгсөн байдаг.М.Доржпаламтай адил уугуул нутгаасаа хоёр удаа оргон гарсан ноён Монголын түүхэнд тэмдэглэгдээгүй байна.Пунцагцэрэнжалбуу нь мөрийтэй тоглоомд хорхойсдог, эхнэр, хүүхэн эргүүлэх дуртай нэгэн байсан” хэмээн архивын баримтанд дурдсан байна.


Урвагч гэж энэ буюу


Эдгээр урвагч байгаагүй бол Монголын эх орончид гамингийн шоронд тамлуулахгүй байв. Манлайбаатар Дамидансүрэн шоронд амь насаа алдахгүйч байсан байж болно.


Энэ бол түүх одоо цагт ийм урвагчид хэд байгаа вэ?


Жич: Энэ Дүйнхэр-Цагийн хүрд бурханы хөргөөр шүтээнээ болгосон Ардын намын Догсомын Бодоо, Солийн Данзан, Дамдины Сүхбаатар, Дамбын Чагдаржав, Дансранбилэгийн Догсом, Хорлоогийн Чойбалсан, Д.Лосол эдгээр нөхөдийг анхны 7 гэж түүхэнд бичигддэг болсон билээ.

 
Модун хүннү

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • йыбө
  • 2017/07/28 16:22
Зарим нь хойддоо, зарим нь урд хөршдөө урвах юм оо. Адилхан л урвагчид.
  • зочин
  • 2017/07/30 13:00
Хотын төвд циркээс Их дэлгүүр явах замын голд Цэрэндоржийн хөшөө байдаг энэ хүн Манжид урвасан юм бол яагаад хөшөөг нь босговоо?У
  • Galdan boshigt
  • 2017/08/08 16:33
ХАЛХУУД Л ИЙМ УРВАГЧ БАЙДАГ ЮМ.
  • үнэн
  • 2017/08/09 10:26
тэр үед энэ хүмүүс алсын хараатай л байж тэгэхэд Хятадтай нэгдсэн бол одоо ингээд төрөө ч барьж явах чадваргүй нийтээрээ гуйланчлалд автсан улс биш Хятад гэдэг их гүрний нэг хэсэг болчихсон хөгжчихсөн байх байждээ
  • Zochin
  • 2017/08/17 09:34
Ter YNEN gej neree bichsen xyn ene tyyxiig ynshaad oilgoxgyi, uuriiguu xyatadiin gar xul, yrbagch gedgee xaryylj notolj bna.
Ter Galdan Boshigt gej neree bichsen xyn xalxchyyd gej gytgen dairaxaa boli! Xaa saigyi myy xymyys bxiin zeregtsee SAIN xymyys olon bdag eum. Mash olon sain Xalxchyyd bii.
  • Ga
  • 2017/09/07 14:33
Galdan boshigt хэмээгчид хаяглах нь.ОЙРДЫН ЗҮҮНГАР гэж том улс байжээ. Эдүгээ сураггүй цаасан дээр л хоцорсон. Одоо үлдэгдэл нь хавийн хэдэн улсын хаяанд амьдарч байна. Энэ улс мөхсөний шалтгаан бол УРВАЛТ.Хамгийн том урвагч бол АМАРСАНАА.Тэр л анх хаан болохын тулд нөхрөөсөө урваж манжийн цэргийг дагуулж орсон. Цэрэг удирдаж явсөн Саарал бол бас л ойрд хүн.Зүүнгарыг эзэлсний дараа хаан суулгаагүйд гомдсон Амарсанаа басл манжаасаа урваж бослого гаргасан.ингээд зүүнгар улсын голомтыг самарч геноцид хийлгэсэн. Өөрөө орост очиж үхсэн. Гадлан бошигтыг нутагтаа буцах боломжгүй болгосон хүн нь ч эзгүй хойгуур нь хаан ширээгий эзэлсэн Цэвээнравдан. Магадгүй хууль есны хаан ч байж мэдэх. Тэр л манжтай сүлбэлдэж цус нэгт ойрдуудаа манжийн сэлмэнд тавьж өгсөн. Нутагтаа оруулаагүй ,дэмжээгүй Ер нь монголын түүх урвагчдаар дүүрэн дээ.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?