Дорнод, Төв аймагт малын шүлхий өвчин гарчээ

14839 2017/07/29 1

 Дорнод, Төв аймагт шүлхийгээр мал өвчилжээ

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын Гүнцэнгэлэг багийн "Хүүхдийн-Овоо” гэдэг газар шүлхий өвчин гарчээ.

Уг газар нь сумын төвөөс зүүн урд зүгт 80 км-т байх бөгөөд малчин Б-гийн нэг үхэрт мал, амьтны гоц халдварт дээрх өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори /УМЭАЦТЛ/-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болохыг тогтоосон байна.
 
Мөн Төв аймгийн Сэргэлэн сумын Эрдэнэ-Уул багийн "Бөхөгийн гол” гэдэг газар малчин О-гийн 43 үхэрт эл өвчний шинж тэмдэг илэрч, өвчилсөн малаас дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд шүлхий өвчин болох нь тогтоожээ.

Түүнчлэн Дундговь аймгийн Өлзийт сумын Дэрт багийн "Зүүн булаг” гэдэг газар малчин Ч-гийн 60 хонинд мал, амьтны гоц халдварт хонины цэцэг өвчний шинж тэмдэгтэй өвчилсөн байна. Дээж авч УМЭАЦТЛ-д шинжлүүлэхэд хонины цэцэг өвчин болох нь тогтоосон аж.

Эх сурвалж: МОНЦАМЭ 
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Mm
  • 2017/07/29 17:25
Hmm..dandaa l maliin haldwart uwchin garch bhiin..umnu ni arga hemjee awaac bj boldogguimuu haishaach uls eumbede
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?