Булган аймагт гарсан түймрийг бүрэн унтраажээ

15209 2017/07/29 0

 

Булган аймгийн Хангал сумын Сөрт багийн "Дуганы горхи” буюу сумын төвөөс хойд зүгт 25 км-т гарсан ойн түймрийг өчигдөр бүрэн унтрааж, багийн Засаг даргад хүлээлгэн өгчээ.

Түймэр гарсан дуудлагыг энэ сарын 26-ны өдрийн 19:00 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газрын арван алба хаагч, орон нутгийн 16 иргэн, нийт 26 хүн, хоёр техник хэрэгсэлтэйгээр ажиллаж цурманд оруулсан байна.

Одоогийн байдлаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багийн "Эрээн дэв” буюу сумын төвөөс зүүн урд зүгт 51 км-т аянганаас үүссэн түймрийг онцгойгийнхон цурманд оруулж бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл  тосгоны "Тайлч” буюу сумын төвөөс зүүн хойд зүгт 111 км-т гарсан түймрийг цурманд оруулсан байна.


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?