Монголчууд түүхээ мартвал юу болох вэ

17526 2017/08/01 3

 

Энэ нэг их сүртэй юм биш. Зүгээр л уншчих. Хятадын аюулаас илүү "даяаршлын" дам аюулын тухай л юм. Бас сүрхий харж, бодож байгаа юм шүү! Бусад нь бол яахав дээ, хаа ч байдаг л зүйл. Жишээ нь Хятадад төгсөгчдийн тухай асуудал бол "Зөөлөн хүчний бодлого" гэх мэт албажсан байдлаар ч түгээмэл шинжтэй улс хоорондын харилцаанд "хууль ёсоор" байж л байна. Хятадад төгссөн хүнийг ажилд авахгүй гэж болохгүй, ялангуяа инженерүүдийг бүр олон сургах хэрэгтэй... гэх мэт.

 

Айдас бол ухамсаргүй тэнэгийн шинж. Боловсрол бол айдсаас салгагч гол хүчин зүйл юм даа! Манай дархлаа сайн байна аа, тэр нь халуурал дэмийрэл болчихгүй бол шүү дээ! Японы үндэсний үзлийн нэг зарчим байдаг юм. Гадаадад сайн сургууль төгсөгч бол сайн мэргэжилтэн л юм. Харин Япон сэхээтэн гэж Японы Үндэсний үзэлтэнг хэлнэ!

 
Хятадын "Ардын баатар" сайтын мэдээллээс... 

2010 онд "007” нууц нэртэй хэрэглэгч нийтэлж байсан "Эх нутгийг минь буцааж өг” нийтлэлээс...

"...Монголын соёл нь хятад соёлоос ихэд өөр. Нүүдэлчин мал аж ахуй соёл нь хан Хятадын соёл хэзээ ч байгаагүй учраас энэ нь монголчуудыг өөрснийгөө өөр гэж нотлохын үндэс байдаг. Энэ соёл нь баруунаас улбаатай дэлхий нийтийн даяарчлал, зах зээл шилжилтийн уеэс улбаатай хөдөөгийн иргэдийн ядуурал, хотжилт зэргээс болж өөрчлөгдөж байгаа нь сайшаалтай. Аливаа улс үндэстний унаган соёл нь уствал тэр улс орон сөнөснөөс огт ялгаагүй.


Хятад соёлоор монголчуудыг өөрчлөнө гэдэг нь нэгэнт бэрх. Тиймээс Монголчуудын хотжилт, Америк маягийн даяарчлагдсан соёлын нөлөөг өөртөө ашиглан Монголын унаган соёлыг уусгах нь чухал. Америк, Солонгос кино, хөгжим зэрэг ихээр Ар Монголд нэвтэрч түүнд нь хүүхэд залуус нь олноороо автаж буй нь сайшаалтай.

 

Монголын унаган соёл тэдний толгойноос хусагдаж ямар нэгэн соёлын харъяалалгүй хүмүүс болж хувирсан цагт Хятад улсыг маш нааштайгаар хүлээн авч урих нь дамжиггүй. Монголын түүхээс хятадын эсрэг эрс бодлоготой байсан Сүхбаатар гэх мэт хүмүүсийг аль болох мартагнуулах нь ач тустай. Коммунизмийг муулах шалтгаанаар энэ асуудал амархан шийдвэрлэгдэж болно.

Ар Монгол дахь Хятадын талыг баримтладаг, Хятадад өртэй, хэнэггүй тэнэг улс төрчдөөр дамжуулан энэ алхмуудыг хийж болох юм. Тиймээс Монголыг улам ихээр даяаршуул. Унаган соёлыг нь угаан арчих зүйтэй.

2. Монголын төрд хятад гаралтай, хятадад элэгтэй улстөрчдийг удаан хугацаанд эрх мэдэлтэй байлгах. Тэднийг хамгаалах арга хэмжээг Хятад улсаас зохион байгуулах.

3. Монголын сэтгүүлчдийг хятадад байнга урьж хэвлэлийн мэдээллийн хэрэгслээр хятадууд бол сайн хүмүүс мессежийг монгол залууст хүргэх.

4. Хятад гаралтай, хятад сургууль төгссөн залуусыг төрийн албанд ажилуулж тэдэнтэй байнгын харилцаатай байх ёстой..." хэмээн бичжээ. 

 
Өөрөөр хэлбэл Монголчууд түүхээ мартвал ийм л хувь заяа биднийг хүлээж байна аа гэсэн үг юм.
 
Эх сурвалж: Авиан Баатархуяг
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*
  • irgen
  • 2017/08/01 17:54
yag yyniig l medeh heregtei mongol zaluuchuud,,,,hyatadiin eronhiilogchidoo hyrtel mongoliin hyataduud bid odoo tord bat suusan oluulaa bolson, teneg mongolchuudiig dotroos ni uimyylehed , mongoliig gartaa avahad belen gej zahia bichseniig bas neg saitaas unshsan,,,zovhon hyatad bish , byh hychtei ornuud iim ajillagaag yavuuldag gedgiig anhaarah heregtei,,,,
  • Зочин
  • 2017/08/28 18:36
Монголчууд түүхээсээ жаахан хөндийрвөл гайхамшиг тохионо. Энэ бол маш өндөр магадлалтай үзэгдэл. Ер нь нүүдэлчин сэтгэлгээний сүүдэртэй талыг бид нийтээрээ харж чадвал жинхэнэ гэгээрэл, жинхэнэ дэвшил тэр болох юм. Энэ л биднийг хүлж байна. Энэ л биднийг матрын амьдралд уяж байна. Зүгээр л жишээ татъя. Сургууль цугларлаа. Хөдөөнөөс оюутнууд орж ирлээ. Харьцангуй тайван байсан амьдрал бужигнаад явчихаж байгаа юм. Морин дэл дээр, эрүүл агаарт дэлж байсан хөрслөг залуус хотын автусны бүгчим агаарт нэг л зохицож өгөхгүй байгаа нь илт. Тэнд ч хэгжүүрхсэн, толхилцсон хүмүүс, энд ч зодоон нүдээн. Нэгийгээ барьж аваад нулих бол энүүхэнд. Тэнгэрлэг хүмүүсийн цээжинд чинь бөөн омогшил байх юм ядахад. За тэгээд мөнөөхөн хөрслөг залуусын маань хэтэвч тун удахгүй шавхагдана. Угийн омголон хүмүүс чинь хотын гуриа амьдралд бас л дасахгүй. Ажил хийж хэдэн төгрөг олохоос илүүтэй бусдын өвөр лүү гараа дүрэхийг эрхэмд үзнэ. Энэ бол мөнөөхөн нүүдэлчин сэтгэлгээний хуйх. Орой үдэш утас шөрмөс, мөнгө төгрөгөө мэдээтэй яваарайдаа, та минь. За намрын сэрүү ороод ирэхээр хонины бэлчээр дээр охид хүүхнүүдийг дарж дулаацаж сурсан хөдөөнийхөн маань харанхуй гудманд нөгөөхөө амжуулах гээд дайрчих нь гэм биш зан болжээ. Охин нойтнуудаа мэдээтэй яваарай даа. Энэ бол зүгээр л амьдрал дээр байдаг, жил болгон өрнөдөг процесс шүү дээ. Нэг ч юм нэмээгүй шүү. Бидний гэнэн цайлган, тэнгэрлэг заяат нүүдэлчид нэг иймэрхүү л имэйжтэй улс даа. Тэхэд хужаа нар чинь ядаж л иргэншсэн хүмүүс шүү дээ. Тэд биднээс үнэхээр илүү. Үүнийг яагаад ч нэмэргүй дээ. Зөөлөн бодлогоор байна уу хатуу суртлаар байна уу хамаагүй бид эцсийн эцэст өөрсдийгөө өөрчлөх, иргэнших, төлөвших л хэрэгтэй байна даа, тэнгэр заяат үхэрнүүд минь.
  • Зочин
  • 2017/09/25 23:29
Иргэншсэн гэнэ шүү зүгээр л амьдралын ээхээр шамбааралдсан замбараагүй хүн сүрэг шүү дээ эрлийзээ. Та нар үхэрийг амьдаар нь хуйхалдаг илжигнүүд бна лээ шүү. Тэр янзаараа иргэнших болоогүй ээ. Тэд биднээс илүү бишээ харин биднээс олон байхгүй за
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?