Мангас буюу хэлмэгдүүлэлтийн "хар хууль"-ийн эзэн Жамбалдорж

18612 2017/08/02 19

Бидний өвөг дээдэс Монгол улсын тусгаар тогтнолыг ямар их үнээр олж авч хамгаалан бидэнд өвлүүлснийг өдөр бүхэн санах хэрэгтэй. Тусгаар тогтнолыг минь устгах гэж оролдогсдыг ч бүү март. Мангас гэж 15 толгойтой аймшгийн амьтан байх гэж та бодож байна уу? Үгүй, харахад яг л бидэн шиг харин түүний юу хийсэн бэ гэдэг нь л айдас төрүүлэм.

Түүхийн нэгэн хэсгийг сөхвөл: 1949 оны 10-р сард Х.Чойбалсан, И.Сталин нарын сүүлчийн уулзалт болсон юм. Энэ сүүлчийн уулзалт гэдгийг Сталин мэдэж байсан ч байж магадгүй. Х.Чойбалсанг Москва явах гэж байхад нь Ю.Цэдэнбал 1944 оны "Жамбалдоржийн санал" гэгч захиаг гаргаж өгөөд энэ талаар Сталины саналыг асуугаад ирээрэй гэсэн юмсанж. Санал бичгийн дор "11августа 49г" гэж оросоор бичжээ. Б.Жамбалдорж гэгч хүний гараар бичсэн Ю.Цэдэнбалын цохолттой уг захианы агуулга нь "Монгол улс тусгаар тогтнолоосоо татгалзаж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орох хүсэлт гаргаж байгаа" тухай дурдсан байж.

 
ЗХУ-ын элчин сайд И.А.Иванов, Б.Жамбалдорж, Ю.Цэдэнбал гурав нийлдэг байсан тул хэн хэнийх нь хүсэл байх магадлал өндөр юм. Энэ хүсэлтийг анх 1944 оны 7-р сарын 5-нд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчоонд Шүүх Яамны сайд байхдаа Б.Жамбалдоржийн нэрээр албан ёсоор тавьж байжээ. Яагаад 5 жилийн дараа ийм үйлдэл хийсэн бэ?
 
Тэр бас Сталин, Чойбалсан нарын сүүлчийн уулзалт гэж гадарлаж байсан уу?
 
1944 онд Тагна Тува СССР-ийн "ариун гэр бүлд" нэгдэж Тувагийн Салчиг Тогоо Х.Чойбалсангаас ухамсарийн шанаа хүртэж, харин Сталинаас дахин нэг Лениний одон авч дэслэгч генерал цолоор шагнуулсан байсан юм.
 
Бат-очирын Жамбалдорж гэж хэн байв?
 
Их хэлмэглүүлэлтийн он жилүүдэд Дотоод Явдлын Яамны орлогч сайд байсан энэ хүнийг ард түмэн "хар малгайт Жамбалдорж" гэнэ. 1949 онд өөрийнхөө нэрээр нэрлэгдсэн "Жамбалдоржийн хар хууль" гэгч тогтоолоор хэдэн мянган хүнийг хохироосон юм.
 
Хоёрхон жишээ: Долгоржав гэдэг эмч бүсгүйг Батцагааны шоронд хоригдож байхад нь өөрийг нь хүчиндэх гэсэн хуягийг нулимсан тул хүн дүрсээ алдтал зодуулжээ. Үүнээс болж жирэмсэн байсан бүсгүй үр зулбасан байна. Тэгээд хөөрхий бүсгүй дотуур хувцсандаа ургаа боож жорлонд хийчихээд мөрдөн лүү ачигджээ. Цус нөжтэйгээ холилдсон тэрээр хөнжлийнхөө хөвөнг урж хар цайнд норгож биеэ арчсаныг Дотоод Яамныхан мэдчихээд МАХН-ын Төв Хороо, Засгийн Газрын 53-р тогтоолыг санаатай зөрчиж социалист өмчийг сүйтгэсэн гэж (нөгөө алдартай Жамбалдоржийн хар хуулиар) хүндрүүлэн шийтгэж байжээ. Улсын өмч дутаасан хүнийг дээд хэмжээгээр шийтгэдэг байсан энэ хуульд олон гэмгүй хүмүүс өртсөн билээ. Тооллого хийсэн хүмүүсийн хариуцлагагүйгээс бараа дутуу тоологдсон учир нэгэн нярав буудуулж байв. Дараа нь шинэ хүн ирж хүлээн авахаар дахин тоолтол бараа бүрэн байсан гэдэг.
 
Б.Жамбалдорж нь хэлмэгдүүлэлтэнд өөрийн гараар оролцсон юм. 1940 онд МАХН-ын Төв Хорооны нарийн бичгийн дарга Б.Баасанжавыг биечлэн байцаажээ. Түүнийг зодож хавиргыг нь хугалснаас хавирга нь уушгаа цоолсон байна. Гэвч Б.Жамбалдорж түүнийг чулуун шалтай мөстсөн касчерт хорихыг тушаажээ. Хоол цай өгөлгүй 24 цаг хориод маргааш нь Б.Баасанжавыг харгалзагчид орлогч сайд Б.Жамбалдоржийн өрөөнд авчирч гэнэ. Хугарсан хавирга нь уушгаа цоолсноос цус алдаж байхад нь "Чи наад цусаа шалан дээр бүү гоожуул, амьдаараа өмхийрсөн муу цусан эсэргүү өрөө балиартууллаа" гэж ахин зодсон гэдэг.
 
1941 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Баасанжав зодуулсаар Б.Жамбалдоржийн өрөөнд нас барсан байна. Эрүүгээ хуга өшиглүүлснээс пүл пал яриатай болсон байв гэж хамт хоригдож байсан Завхан аймгийн дарга асан П.Цогтзана гуай дурссан байдаг аж.
 
"Ноос бол алт" гэсэн тэр жилүүдэд малчид ч энэ хуулийг тойрч гараагүй юм. Олон малчин ардыг шийтгэн ялласан байдаг. Увс аймгийн Ховд сумын Мянгат малчин Батын Янжив 38кг ноос дутаасан хэргээр 4 жил хорих ял авч, 119 толгой малаар торгуулж байжээ. Малчид шоронд орохгүйн тулд үстэй дээлнийхээ үсийг хяргаж суусан гэдэг. Малчдыг шорон, татвараар дарамтлан хэлмэгдүүлсэн нь алдарт "Нэгдэлжих хөдөлгөөн" ялуулж Ардын хувьсгалтай эн зэрэгцэх гавъяа бүтээв хэмээх үйл явдлын бэлтгэл ажил байлаа. Иосиф Сталиныг үхэхэд нь тэрбээр гашуудан уйлж "Бид их Сталины ачийг яаж хариулах вэ? Бид тусдаа улс байгаад яах юм бэ? ЗХУ-д нэгдэж Их Сталины ачийг хариулъя" гэх зэргээр авирласан гэдэг. Энэ аймшигт этгээд нь Цэдэнпэлийн зуудаг нохой байлаа .
 
Саяхандаа саяхан алдарт " 7сарын 1"-нд төрийн форм өмссөн Жамбалдоржууд иргэдээ буудан хороож бөөнөөр нь баривчлан зодож занчин хэрэг хүлээлгэж байсныг бүү март! Түүний эзэн төрийн ордны цонхоор согтуу нүдээр хараад зогсож байсан байх даа!
 
Нийтлэлч: Модун Хүннү
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ggg
  • 2017/08/02 13:03
adgiin shaar.enenii ur huuhed lav oligtoi yavaagui bailgui. ene mal erlegt ochson n lavtai
  • харамсаж байна
  • 2017/08/02 16:08
Тэр үнэн дээ. Эзэн нь согтуугаар ордноос хараад зогсож байсан. Энэ С. Баярыг яллах материал ч их байна даа
  • Зочин
  • 2017/08/02 16:21
Матаачид урвагчидаар дүүрэн улс болжээ яана даа. Нэгнээ матаж хэлмэгдүүлдэг новшуудын үр хүүхэд тарчилж үхвэл таана. Хэзээ хойно ч ингээд нэр ус нь адгийн муугаар дурсагдаж үр хүүхэддээ гай лай болох юм даа.
  • монгол
  • 2017/08/02 16:33
үгүй тэр гэж... Энд бичигдээд байгаа тэр Цэдэнбалын цохолттой бичиг гээд байгааг арай энэ Модун Хүннү гэгч нохойн гөлөг өөрөө бичээд Сталинд өгчихсөн юм биш биз дээ... тэр цаг үед энэ Модун хүннү гэгч нойхойн гөлөг амьдарч байсан юм байх даа... тэгээд тэр бичигт нь Цэдэнбал цохолт хийсэнийг нь өөрөө хажууд нь хараад зогсож байсан юм байхд аа... хуцаж чадаж байгаа юм шүү, энэ муу нохойн гөлөг...
  • KAKA
  • 2017/08/03 15:10
Uhej Daldarwal taarsan TSEDENBAL
  • нэр
  • 2017/08/04 09:40
нэлээд логикгүй
  • Зочин
  • 2017/08/04 09:55
Юу хэлэх гээд байгааг санааг нь ойлгосонгүй.
  • R
  • 2017/08/04 10:37
Jambaldorj gdgiin ur huuhed hamaatan sadan bg bol ih buyn uildeh hergtei um bndaa. Yer n trnii huuhed hamaatan gj helh ch erhgui um bndaa
  • sokol
  • 2017/08/06 07:51
yr ach nar ni turd baimaargyi yum bna daa UIH d suuj baih vii dee ard tymeen
  • зочин
  • 2017/08/07 13:57
Жамбалдоржийн үр удам нь хэн бэ арай төрийн өндөр алба хашиж байгаам биш биз
  • Зочин
  • 2017/08/08 14:25
Саяхан 1990-ээд он гарсан хойно үхсэн гэсэн. Тэр үед үр ач нараас нь төрийн том албанд байдаг гэж байсан. Аягүй бол одоо ч МАН гарууд дотор байж л байгаа.
  • zochin
  • 2017/08/08 16:57
abtobusaar zorchihdoo joloochid belen mungu ugch zorchbol mart geed bdag yaaydaa baiz

mat geed baidag yaaydaa baiz.....buunii nohoi bolmoorgui baidag
  • ИРГЭН
  • 2017/08/08 17:03
ҮР АЧ НАР НЬ АН-Д БАЙЖ БАЙГАА ДАА.
  • ы
  • 2017/08/09 16:21
нийтлэл бичихдээ нэрээ тавьж баймаар юм
  • ааа
  • 2017/08/12 12:48
Их хурлын тамгын газарт ажиллаж байсан хуульч Нарантуяа охин нь шүү дээ.
  • зочин
  • 2017/08/13 13:14
энэ д цэдэнбал ямар хамаа байнаа. тэнэг юм бичих юм.
  • dfdf
  • 2017/08/16 14:39
zewuun tsaraitai nowsh we ur udmig ne zarla
  • cc
  • 2017/08/19 10:35
Jambaldorjiin dvv nar odoo ch b.gaa shvv dee. 7 sariin hereg yavdlaas umnu bi hyvidaa mongoliin tsagdaa irgenee buudahgvi b.h gej geneheneer itgedeg b.laa. 111 d horigdohoor ochison humuusiig neg tsagdaa yaj hashgirch orilj zodoj b.sniig TVeer harsan l b.h. ter hvn hen gedeg tsagdaa bsan bol. Unendee jagsaal tsuglaand ochison humuus ter tsagdaagiin tuluu,ter tsagdaagiin ger bvl ur hvvhduudiih ni tuluu l shaardlaga tavisan shuudee. Unendee ter tsagaas hoish -manai tsagdaa hvsvel bidniigee dalidrahgvi buudaj chadah yum b.na gedgiig medsen. Olon ch hvmvvs tegej yaridag bolson. Tegej yarihdaa aisanemeesen bish harin ch esergeeree uhamsartai er zorigtoi yarij b.san shvv. Ard tvmen aimhai bish. Tedniig herzgiigeer darj bolno gej bodhono aldaa yum.
  • зочин
  • 2017/09/06 22:42
С.Баяр төрийн ордноос согтуу удирдаж байлаа

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?