Р.Чойномоос хайрын захиа авч явсан бүсгүй

3207 2017/08/10 1

 

Ц.Байгалмаа: Хааяа тэр эрхэм хүнийг хүндэтгээд хариуг нь

 

бичих ёстой байж гэж боддог


 

Цагтаа Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Р.Чойномын хайр хүндэтгэлийг хүлээж, түүнээс хайрын захиа авч явсан "СИТИ” дээд сургуулийн захирал Ц.Байгалмаатай ярилцлаа. /2013 он/


-Танд Р.Чойномоос хайрын захиа ирдэг байсан гэж сонслоо. Та хоёр үерхэж байсан юм уу. Яаж танилцсан хүмүүс вэ?


-Бид хоёр үерхэх нь битгий хэл, уулзаж ч байгаагүй. Миний бодлоор анх 1971 оны хавар Р.Чойном гуай намайг харсан юм шиг байна лээ. Тухайн үед би Хэнтий аймгийн Соёлын ордонд ажилладаг байсан учраас тэр хавар хоригдож байсан газар нь тоглолтоор очсон юм.


-Хамгийн анхны захиа хэзээ ирсэн бэ?


-Тэр намар нь есөн сард ирсэн. Жижигхэн, цэвэрхэн бичдэг хүн байсан.


-Юу гэж бичсэн байх уу?


-Конвертныхаа нүүрэн дээр өөрөө хулсны дор хоёр хос сууж буйгаар хэвлэмэл зураг шиг зураад явуулсан байсан. Харин гол захиан дээрээ намайг харандаагаар таталж маш адилхан зураад хажууд нь "Таны тоглохыг үзээд уярсан” гэх агуулгатай зүйл бичсэн байсан. Тэр захианд бичсэнээр манай тоглолт дуусаад бид буцах гэж байхад надтай уулзах гээд машин дээр ирсэн юм билээ. Тэгэхэд нь би ном уншаад сууж байсан гэсэн. "Ямартай ч номонд дуртай хүн юм байна гэж бодсон. Би яруу найрагч хүн учраас ном уншиж байгаа чинь сайхан санагдсан” гэсэн агуулгатай байсныг санаж байна.

 

 

-Та ном их уншдаг уу?


-Би чинь зургаан настай уншиж сурсан, долоон настай уйгаржин монгол бичиг сурсан. Тухайн үеийн ихэнх номуудыг уншчихсан хүүхэд байсан л даа. Харин Р.Чойном гуайн номыг бол уншиж амжаагүй байсан үе. Хүмүүс л тэр хорих анги дээр тоглож байхад "Энэ нөгөө алдарт "Хүн" романыг бичсэн Р.Чойном чинь хоригдож байгаа” гэж ярилцаад байсан юм. Ер нь би номонд их хайртай. Нобелийн шагналт Габриэль Маркесийн "Зуун жилийн ганцаардал” бол үнэхээр гайхамшигтай ном доо.


-Р.Чойномоос анх захидал авах үед ямар сэтгэгдэл төрж байв?


-Тухайн үед би 17, 18-тай жаахан охин байлаа. Харин тэр хүн 40 дөхөж байсан байх. Ийм настай хүн байж сонин юм даа гэж их гайхаж байлаа. Гэхдээ тэр мундаг найрагчаас захиа ирсэн гэхээр эрхгүй хүндлэх сэтгэл төрж байсан юм шүү.

Айлын ганц хүүхэд 16 настай Хэнтий аймгийн соёлын ордонд орсон. Хамгийн бага нь болохоор тэдэндээ эрхлээд л, тэд ч надтай жаахан хүүхэд шиг харьцана. Өөрөөр хэлбэл "Би том охин болж байна. Залуучууд намайг хараад дурлана” гэсэн ойлголт, сэтгэлгээ суугаагүй байсан үе. Тийм сэтгэлгээтэй хүн чинь тийм том хүнээс захиа аваад гайхаж л байсан даа.

 

-Тэр үед та найз залуугүй байсан юм уу. Хэзээ гэр бүлтэй болсон бэ?


-Тэр захиа ирж байх үед юун найз залуу, өөрийгөө хүүхэд гэж бодоод л дэгдэж явдаг байлаа шүү дээ. Түүнээс бүр хойно 1978 онд гэр бүлтэй болсон. Манай хүн хуульч хүн бий.

 

-Ер нь танд хэдэн захиа бичсэн бэ?


-Яг гардаж авсан хоёр захиа байдаг юм. Эхний захиаг нь аваад хоёр дахь нь ирэхээр аваагүй. Манай аймгийн "Урагшаа" сонины эрхлэгч Хишигжаргал гуай намайг тайзан дээр ятга тоглоод бэлтгэл хийж байхад хоёр дахь захиаг нь авчирч өгөв. Тэгэхэд би "Авахгүй ээ авахгүй” гээд хойноос нь шидчихэж байлаа. Хүүхдийн л зан юм даа. Тэгсэн Хишигсүрэн гуай намайг хэсэг харж байснаа газар хэвтэж байсан захиаг нь аваад гарсан. Бүхэл бүтэн сонины эрхлэгч хүн надад захиа өгөх гээд хөөцөлдөж байлтай биш гэж бодсон биз.
Гурав дахь захиаг бас Хишигсүрэн гуай авчирч өгсөн юм. Өмнө нь жаахан бүдүүлэг зан гаргачихсан учраас санаа зовоод авсан л даа.

 

 

-Та тэгээд хариу бичсэн үү?


 

-Нэг ч хариу бичээгүй. Гурав дахь захианд хариу их хүлээснээ бичсэн байдаг. Шүлэглээд л маш сайхан захиа байсан даа.
Хэн бичээ вэ гэвэл Рэнчингийн Чойном бичлээ
Хэзээ бичээ вэ гэвэл гээд он, сар, өдөр
Баяртай ч явсан гунигтай ч явсан санаанаас гардаггүй
Багын нутгийн унаган охин гэж
Барин тавин таамаглаад сэтгэлийнхээ үгийг бичлээ
Байгалмаа та мэнд амар байна уу гэж гурав дахь захиа нь эхэлдэг юм. Тухай үед юмыг нэг уншаад л цээжилдэг байлаа. Тэгээд л өдийг хүртэл санаанаас гараагүй байна.

 

-Та тэр захианаас санаж байгаа хэсгээ цааш нь уншаач?


-Нас биеэ тэнцүүгүй Хэнтий ханы бүсгүйг
Найдаж яагаад онцлов гэж хэн ч гэлээ асууна байх
Будан буурал дэлхийн амьдрал хэмээн тэмцэл дунд
Буруудаж зөвдөж яваа нас хэвийсэн үедээ
Буман хүний дундаас танхил чамд дурласан минь гээд миний гадаад төрхний тухай дүрслэн бичсэн байдаг.
Олноос онцгой чамайгаа
Гарсан төрсөн нутгийнхаа
Ганган хээнцэр цэцэг шиг
Гандаж онгох насныхаа үдээш хойших үеэ
Гайхам сайхан үнэрт нь мансууран сууж өнгөрөөе гэж
Ичиж айлгүй бичлээ.
Ингэж бичлээ гээд
Илүү нүгэл нь юу юм гээд надаас захианы хариу хүлээсэн тухайгаа 
Өргөст төмөр торыг зэвэнд нь идэгдтэл хүлээлээ
Өөрийн нутгийн гэж итгэсэндээ хүлээлээ
Хаврын гурван сарын дуусан дуустал хүлээлээ
Хавсрага салхи намдаж ногоо ургатал хүлээлээ
Зуны эхний бороо нулимс шиг дусалтал хүлээлээ гээд бичсэн байхыг уншаад хоёр дахь захиаг нь аваагүйдээ гэмшсэн. Ямар шууд барьж аваад суучих гэж байгаа биш захиаг авахад юу нь буруудах билээ гэж бодож байсан юм.

 

-Яагаад хариу бичдэггүй байсан юм?


-Яг захиаг нь уншчихаад хариу бичдэг юм уу гэж бодож байсан. Гэхдээ яагаад ч юм хариу бичээгүй л юм. Одоо хааяа тэр хүнийг хүндэтгээд хариу бичих ёстой байж дээ гэж боддог. Ямар их зовлон амсаж, дотроо багтарч явсан хүн билээ. Тийм хүнтэй зүгээр захидлаар харилцаж байя гэдгээ ойлгуулаад бага ч гэсэн зовлонг хуваалцаж байсан бол...


-Тэгээд дахиж захиа ирээгүй юм уу?


-"До яам”-ны хяналтанд байсан учраас дандаа хүнээр захиагаа дамжуулдаг байсан шүү дээ. Гантулга эгчээр цөөнгүй захиа өгүүлсэн юм билээ. Би авахгүй гэдэг байсан учраас надад өгөөгүй хэдэн захиа Гантулга эгчид байдаг гэнэ лээ.
Харин сүүлд суллагдсан хойноо аймгийн Сангийн аж ахуйн клубт тоглож байхад уулзах гэж нэг ирсэн юм. Тайзны ард ятга тоглох гээд бэлдээд сууж байтал урлагийн гавьяат зүтгэлтэн Дашням багш "Чамтай уулзъя” гэж байна гээд ирсэн. Тэгээд харсан чинь тайзны араар ороод ирчихсэн байсан. Би ч харангуутаа л айгаад доошоо харчихсан. Намайг тэгж байхад чинь уулзах гээд л хөөцөлдөөд байна гэж юу байх вэ дээ. Төдөлгүй алга болчихсон... Түүнээс хойш хотод таарсан юм. Арслантай гүүрний хойд талын хүнсний дэлгүүрт явж байхыг нь харсан. Р.Чойном гуай ч гэсэн намайг харсан юм шиг байна лээ. "Б”-д гэдэг шүлэгтээ яг тэнд таарсан тухай бичсэн байдаг л даа.

 

 

-Хөдөөнөөс ирчихсэн явж байсан юм уу?


-Би чинь дунд сургуулийн хүүхэд байхдаа аймгийнхаа театрт орж тэнд ажиллаж байгаад 1974 онд тухай үеийн Багшийн дээд сургуулийн кино драмын ангид орсон хүн шүү дээ.


-Төгсөөд нутаг буцсан уу?


-Төгсөөд сургуульдаа багшаар үлдсэн.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
  • bat
  • 2017/08/15 15:13
осоржамааг шүтэн бишрэгч эргүү авгай ийм дээд сургуульд хүн юу сурдаг болоо.жаахан өөрийгөө хүндэлдэг хүнд бол салхин доогуур ч явахаас ч жийрхэмээр

Оросоржамааг шүтэн бишрэгч эргүү орк авгай.Ийм дээд сургуульд хүн юу сурдаг бол.Сэтгэцийн хувьд асуудалтай хүн жаахан эргүүтэх юм бол урилгаар сургадаг сургууль байдаг бол үүнийг зүгээр энгийн хүн сурж болохгүй гэсэн үн.Үнэхээр чадвартай сайн сурагч бол энд илүүц байх тийм үү Осоржамааг шүтэгч минь та хариулана уу?Таны боловсролын түвшин мэлэг чадвар Осоржамааг шүтэгч гэж бодохоор аймаар бодогдож бна шүү.Бас өөрийгөө Чойномын дурлалт хүүхэн болгочих тууж явах шиг.Чи үнэхээр сэтгэц чинь эрүүл үү.Осоржамаатай цуг ямар хүүүхдүүд танайд сурах вэ
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?