Дуучин М.Мягмар: Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ

1365 2017/08/10 2

 

Guys хамтлагийн дуучин СТА, М.Мягмарын шинэ уран бүтээл "Захиа” дууны видео клип үзэгчдэд хүрч эхэллээ. Тэрбээр хоёр жилийн өмнө загвар өмсөгч С.Сарнайттай хамтран "Байна уу ээжээ” дууг үзэгчдийн хүртээл болгосон билээ. Уг уран бүтээлийг Unitel групптэй хамтран бүтээж энэ удаа энэ удаад хоёр дах уран бүтээл "Захиа ” дууг үзэгчдийн хүртээл болголоо. Шинэхэн дууныхаа нээлтийг аавуудын баярын өдөр "Мягмарын үдэш” нэрийн дор найз нөхөд гэр бүлийн хүрээнд танилцуулсан байна. Захиа дууны үгийг М.Мягмар, аяыг Г.Онон нар зохиожээ. Дууны клипыг хүлээн авч үзнэ үү.
"Захиа" 

 

Амгалан сайн бна уу хайрт аав аа
Хүү чинь таныгаа саналаа
Ханхайх сүрлэг дүр тань үзэгдээд
Хүүхэд насаа дурслаа
Хөтлүүлж заалгаж явсан тэр үе
Хүмүүжүүлж сургаж явсан тэр үе санагдлаа хайрт аав аа
Орчлон дэлхийг хайрлахыг заагаад
Олон түмэнтэйгээ явахыг захьсан аав минь та
Энэ бүхнээ үргэлж дуулна хүү чинь таньдаа

 

Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Алдаж онож үзлээ хайрт аав аа
Амьдрал зааваргүйг мэдлээ
Хан хуур шиг хоолой тань сонсогдоод
Хамтдаа байснаа дурслаа
Ухааруулж зэмлэж хэлсэн тэр үгс
Аргадаж хүүдээ амласан тэр үгс санагдлаа хайрт аав аа
Учирлаж ойлгуулж хэлсэн үг тань
Одоо ч гэсэн чихэнд минь тодхон дуулдах юм аав аа
Энэ бүхнээ дурсан дуулна хүү чинь таньдаа

 

Дахилт:
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ

Аавын хүү байсан би Хүүгийн аав боллоо. Хан тэнгэр шиг, Хангайн уулс шиг түшигтэй таныхаа хайраас үсэрсэн оч нь би болохоор удмынхаа галыг бадраана аа Аав аа!

 

Дахилт:
Таныхаа хүсдэг сайн хүү байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан энэрч явахын их ухааныг санаж явна аа
Таныхаа захьдаг эр хүн байхыг хичээнэ ээ
Таныхаа хайрлан дээдлэн шүтсэн эх нутгаа би өвлүүлнэ ээ

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/08/11 12:24
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126
  • Ж.лхамхүү
  • 2017/08/12 09:08
Аавын чинь тээврийн жолооч хийж байсан үе санагдсан клип болсон байна сэтгэл уяарч үзлээ цаашдын уран бүтээлд чинь амжилт хүсье
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?