Хойд Солонгос АНУ-тай дайн зарлав уу

1429 2017/08/10 0

Пхьенянаас энэ сарын дундуур АНУ-ын эзэмшлийн гэгдэх Гуам арал руу дөрвөн пуужин харвана гэдгээ мэдэгдлээ. Хэрвээ Хойд Солонгосын Удирдагч Ким Жон Ун тушаал өгвөл "Хуасон-12” пуужинг Японы газар нутгийг давуулан харвахад бэлэн байгаа гэдгийг тус улсын ардын армиас мэдээлсэн айна.

 

 

Ардын армийн генерал Ким Рак Гям "Бид пуужингуудыг Японы Шиманэ, Хирошима, Коичи мужуудыг давуулан харвах болно. Пуужингууд 1065 секундэд 3356.7 км замыг туулсан байх болно” гэжээ.  Гуам арал нь 541 км/кв газар нутагтай, 163 мянган хүн амтай. АНУ-ын цэргийн баазууд тус улсын дөрөвний нэгийг эзлэн оршдог байна. Одоогоор 6000 гаруй Америк цэрэг Гуамд алба хааж байгаа аж.


 

Хойд солонгосын өдөөн хатгасан энэ мэдээллийг сонссон АНУ-ын Батлан хамгаалах яамнаас "В-1В lancer” бөмбөгдөгч онгоцоор цохилт өгнө гэж анхааруулсан байна. Ингэхдээ Хойд солонгосын 20 орчим цэргийн обьектуудыг онилсон талаар NBC телевиз мэдээлжээ.

 

Хойд Солонгосчуудын онилсон Гуам арал дээр "В-1В lancer” бөмбөгдөгч онгоц зургаа ширхэг байгаа. Тэд өнгөрөгч тавдугаар сараас хойш цохилт өгөх бэлтгэлийг 11 удаа хийсэн гэнэ.

 

АНУ-ын төлөвлөгөө онгоцоор цохилт өгөх. Харин Хойд солонгосын төлөвлөгөө тэдгээр онгоцны баазуудыг устгах гэж ойлгогдож байна.

Хэрвээ үнэхээр пуужин харваж, онгоц хөөрөөд эхэлбэл яах вэ. Мэдээж хоёр улсын хооронд дайн эхэлнэ гэж ойлгож болно. Гэхдээ энэ удаагийн зүгээр нэг сүрдүүлэг биш гэж Хойд солонгосчууд тайлбарлалаа. Дэлхийн их гүрэн Америк ч зүгээр сүрдүүлэгт автаад суухгүй биз. Асуудлыг дайнгүйгээр л шийдвэрлээсэй.


Мэдээж НҮБ-ын шинэ хоригоос болж хоёр тэрбум ам.долларын орлогоо алдчихаад байгаа Хойд солонгосчуудын хувьд хэцүү байгаа. Үүнээс гарахын тулд чадах бүхнээ л хийх нь ойлгомжтой. 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
6+6=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?