Жон Уол

1250 2017/08/10 0

 

НБА-гийн Вашингтон Визардс багийн холбогч Жон Уолл хүнд хэцүү амьдралыг туулсан нэгэн. Бусад хар хүүхдүүдийн л адил амьдралын зовлонтой. Тодруулбал аав нь түүнийг 8 настай байхад нь шоронгоос суллагдсан ч, сар ч бололгүй элэгний хорт хавдраар өөд болсон юм.


Уоллын ээж 3-4 ажил зэрэг хийж байсан нь Уолл болон түүний 2 эгчийг хоосон хонуулахгүй гэсэндээ л зүтгэж байсан хэрэг. Жон Уолл энэ талаар "Ээжийгээ тухайн үед ямар их ажил хийж, яаж зовж байгааг хараад би том болоод түүнийг жаргаана гэж өөртөө амласан" гэж ярьсан байна.

 

Тэр амлалтандаа хүрсэн. Шаргуу хөдөлмөрийнхөө үр дүнд сургуулийнхаа хамгийн шилдэг сагсчин байж улмаар 2010 онд НБА-гийн драфтын нэгээр сонгогдон дэлхийн хамгийн шилдэг лигт элссэн юм. Улмаар Жон 2017 оны 7 сарын 22ны өдөр багтайгаа гэрээгээ сунгалаа. Тэр 170 сая долларын гэрээний сунгалт хийсэн бөгөөд 2023 хүртэл нийтдээ 207 сая доллар авахаар тохиролцжээ.

 

Өөрөөр хэлбэл Уолл жилд 34,5 сая долларын цалин авна гэсэн үг. 


Уолл гэрээ байгуулсныхаа дараа: "Одоо миний хүүхдийн хүүхдийн хүүхдүүд ч амьдралдаа санаа зовохооргүй боллоо" хэмээн инээмсгэлэн хэлжээ. Ямар ч хэцүү, хүнд амьдралтай байж болно. Гэхдээ түүнийг өөрчлөнө, өөр болно, өөр амьдрана гэсэн итгэлээр тэмцэж чадвал шагнал нь ирж л таарна. 

 

ЗОГСОЛТГҮЙ ЗОРИГТОЙ УРАГШИЛ, УР ЧАДВАРАА ХӨГЖҮҮЛ. ҮНЭЛЭГДЭХ ЦАГ ҮЕ ҮРГЭЛЖ ИРДЭГ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
4+4=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?