Франц улс "тэргүүн хатагтайг" хүлээн зөвшөөрсөнгүй

1138 2017/08/10 0

макрон бриджит зурган илэрцүүд
Францын ерөнхийлөгч Э.Макрон түүний эхнэр Бриджит Макронд зориулж албан ёсоор тэргүүн хатагтайн албан тушаал бий болгохгүй гэдгийг Францын засгийн газар мэдэгдлээ. Мөн Францын тэргүүн хатагтай зөвхөн олон нийтийн үйл ажиллагаанд оролцоно ингэхдээ түүний үүрэг улс төрд хамаарахгүй байна гэж заажээ. Ерөнхийлөгч Э.Макрон сонгуулийн өмнөхөн хэрэв ерөнхийлөгчийн суудалд заларвал эхнэртэй тусгай тэргүүн хатагтайн статус бий болгоно гэж хэлж байжээ. Тэрээр энэ үгээ ажил хэрэг болгон засгийн газарт мэдүүлсэн ч ард түмний эсэргүүцэлтэй тулгаран шийдвэрээ эргэн харахад хүрсэн байна. Хэрэв Бриджит Макронд албан ёсоор төрийн хатагтай гэх статус олговол тэрээр  засгийн газраас жил бүр 5-9 еврогийн хөрөнгөөр Элиисейн ордонд суух гэнэ. Гэвч Францын ард иргэд уг шийдвэрийг эсэргүүцэж санал асуулгын 68 хувь нь дэмжихгүй гэдгээ хэлсэн юм. Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаа хүлээн аваад удаагүй байгаа Э.Макроны нэр хүнд бага багаар унах болсон нь тэргүүн хатагтайн албан тушаалын асуудалтай хамааралтай гэж эх сурвалжууд үзэж байна. 
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?