Ерөнхийлөгч Х.Баттулга: Монголын баялгийг сорж байгаа хэдхэн гэр бүл бий тэдэнтэй би хэзээ ч эвлэрэхгүй

1690 2017/08/11 6

 

 

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр  буюу энэ сарын 10-ны пүрэв гарагт МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад орлоо. 

Ерөнхийлөгч Х.Баттулга  долдугаар сарын 10 –нд  тангараг өргөж Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Тэрбээр ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж  эхлээд 1 сарын дараа ийнхүү  хэвлэл мэдээллийн хэрэгсэлд анхны ярилцлагаа өгөв. 

 Ингээд Ерөнхийлөгч Х.Баттулгын ярилцлагынхаа үеэр хэлсэн зарим онцлох ишлэлийг хүргэж байна. 

- 60 тэрбумын асуудлыг АТГ-т хоёр ч удаа дуудаж хэллээ. 3,000 гаруй хүний албан тушаалын асуудал яригдсан

-Намуудын санхүүжилтийн асуудлыг хуульчилж нарийн болгоно

-Бид Норвегийн хувилбарыг авчрах ёстой. Байгалийн баялгийг ард түмэн мэддэг байх нь зөв. Уул уурхайн бизнестэй хүмүүс Засгийн газарт ажилладаг эмгэнэлтэй явдал байна.

-Тэтгэврийн зээл гэдэг баталгаатай буюу хуульчлагдсан мөнгө. Эрсдэлгүй мөнгийг зээлэхэд яагаад банк 24 хувийн хүү аваад байдаг юм бэ. Цалингийн зээл яг адил. Үүний хүүг буулгах ёстой.

-Монголбанк өнөөдөр алтны нөөцөө мэдэхгүй байна.

-Дээрээ зарчим ярихгүй бол доороо зарчим ярих хэрэггүй. Аав ээж хоёр хэрэлдэж байвал хүүхдүүд нь ч хэрэлдэнэ

-Ерөнхийлөгчийн гадаад айлчлал хоёр хөршөөсөө эхэлнэ. Хамгийн эхлээд ОХУ-ын Владивостокт 9-р сард  уулзалтад орно.

-Хоёр хөрштэйгээ нэн тэргүүнд гаалийн татварын асуудлыг ярина гэж бодож байгаа.

Ерөнхийлөгч Х.Баттулгын  МҮОНТР-д  өгсөн ярилцлагыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • амжилт хүсье
  • 2017/08/11 11:06
еРӨНхийлөгчөө дэмжиж байгаа. Цаашдын ажилд нь амжилт хүсье. Их ч ажил төлөвлөсөн байна лээ
  • мнгл
  • 2017/08/11 11:13
луйварчин хулгайч урвагчидтай тэмцъе,шашин энэ тэр хүнээ дараа болоо
  • зочин
  • 2017/08/11 12:18
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126
  • zochin
  • 2017/08/12 09:08
Amjilt husie
  • зочин
  • 2017/08/13 11:07
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126
  • амжилт хүсье
  • 2017/08/14 06:04
Алтыг улс олборлох нь зөв. Цаашид эх орныхоо төлөө тууштай ажлах ёстой. Сайхан яригч байж болохгүй.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?