Монгол улсын баг тамирчид спортын 9 төрөлд өрсөлдөнө

4150 2017/08/11 0

 
Дэлхийн оюутны спортын "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадамд  оролцох Монгол Улсын баг тамирчдыг үдэн гаргах арга хэмжээ өнөөдөр /2017.08.11/ БСШУСЯ-нд боллоо

 

Арга хэмжээнд БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, "Азийн оюутны спортын холбоо”-ны дэд ерөнхийлөгч, МОСХ-ны нарийн бичгийн дарга, доктор Д.Жаргалсайхан, МОСХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч, ХААИС-ийн захирал Т.Хэрүүгэ нарын холбогдох албаны хүмүүс оролцов. "Тайпэй-2017" зуны XXIX Универсиад их наадам Тайвань улсын Тайпэй хотноо 2017 оны наймдугаар сарын 19-31-ний өдрүүдэд зохиогдох аж.  Монгол Улсаас 76 хүний бүрэлдэхүүнтэй баг тус наадамд оролцож, спортын есөн төрөлд өрсөлдөнө. Арга хэмжээний үеэр  жүдо бөхийн тамирчин, 2013 оны зуны Казаны Универсиад наадмын алт, мөнгө, хүрэл медальт, ҮБТДС-ийн оюутан, ОУХМ Б.Сугаржаргал, Монголын төлөөлөгчдийн ахлагч Д.Жаргалсайхан нарт БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар Монгол Улсын далбааг гардуулж, оролцсон төрөл бүртээ медаль хүртэж, амжилтаа ахиулахыг захилаа. Энэ удаагийн Универсиадад эх орноо төлөөлөн оролцох баг, тамирчдад шаардагдах зардлын тодорхой хувийг БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газар шийдвэрлэжээ. Тодруулбал, 59 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэж, баг, тамирчидаа дэмжсэн байна. Дашрамд дурдахад, Монгол Улсын баг тамирчид өнгөрсөн 52 жилийн хугацаанд дэлхийн Универсиад наадмын спортын долоон төрлөөс алт-11, мөнгө-14, хүрэл-25 нийт 50 медаль хүртжээ. 

Эх сурвалж: БСШУСЯ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?