Улаанбаатарыг чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөн нэмэгдэж байна

1008 2017/08/11 0


Хичээлийн шинэ жил ойртож, амралт зугаалгын цаг дуусч байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгаас Улаанбаатар хотыг чиглэх иргэд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөн энэ үед эрс нэмэгддэг.

Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар ядарсан үедээ хэт олон цагаар тээврийн хэрэгсэл жолоодох, ачаа болон зорчигч тээвэрлэх журам зөрчих, хурдны хязгаарыг хэтрүүлэх зөрчил ихээр гаргадаг байна.

Мөн зарим жолооч нар даатгалгүй, техникийн хяналтын үзлэгт ороогүй тээврийн хэрэгслээр хууль бус тээвэрлэлт хийж зөрчил гаргах тохиолдол бүртгэгддэг.

Иймд "Орон нутгийн зам-хөдөлгөөний соёл” аяны хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор орон нутаг дахь Замын цагдаагийн тасаг, хэсгүүдээс байнгын болон гэнэтийн хяналт шалгалтуудыг эрчимжүүлж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулах, хуулийн дагуу арга хэмжээ тооцох зэрэг ажлуудыг явуулж байгаа аж.

Тус хяналт, шалгалт нь жолооч таны болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй эрсдэлээс хамгаалах зорилгоор хийгдэж буйг ойлгож алба хаагчдын тавьсан шаардлагыг биелүүлэх, жолооч нар бие биедээ хүндэтгэлтэй хандаж, замын хөдөлгөөний дүрмээ баримтлан анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөлөө.

Эх сурвалж: Замын Цагдаагийн Алба

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?