Асашёорюү Д.Дагвадорж:Монголчуудынхаа эрх ашгийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэнэ

2231 2017/08/12 1


 

 

Монгол Улсын тав дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон Халтмаагийн Баттулга ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд нэг сарын дараа анх удаа   МҮОНТР-д анхны  шууд ярилцлагад  орсон. 

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадоржийг Монгол Улс, Япон Улсын хамтын ажиллагааны асуудал хариуцсан бие төлөөлөгчөөр нэг жилийн хугацаатай томилсон юм. Тус томилолттой холбогдуулан А.Бүрэнбаатар   Таныг багаа бүрдүүлж байгааг олон нийт анхааралтай ажиглаж байх шиг байна.  Мэргэжлийн сумогийн их аварга Д.Дагвадоржийг бие төлөөлөгчөөрөө сонгосон  ямар шалгуураар сонгосон бэ? гэж асуухад  Монгол Улсын тав дахь ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга"Асашёорюү  бол Японы од, дэлхийн од. Үнэхээр сийрэг толгой. Миний хувьд УИХ, Засгийн газар, улс төрчдөд төмөр замын талаар 2-3 жил яриад, тэдний ойлгоогүй зүйлийг  Д.Дагвадоржид 20 минут ярихад л ойлгочихдог. Хэлэлцээрийн ширээн дээр Японы улс төрчидтэй нэг асуудал ярина. Гэрээ хэлэлцээрээр нэг асуудал ярина. Албаны яриагаар нэг асуудал ярина. Д.Дагвадоржийн хувьд хүнтэй маш их эвийг нь олоод ярьчихдаг. Олон улс төрч танина.

 

Ш.Абэгийн ээжийнх нь гэрт очоод, ээжээр нь  хүүг нь дуудаж авч ирээд дөрвөн цаг Монголын талаар ярьчихдаг хүн шүү дээ. Сумогийнх нь их аварга якузона ээжийнх нь гэрт ирчихээд байхад Ш.Абэ ээжийнхээ гэрт ирэхгүй байх аргагүй. Энэ хүнээс асар их юм гаргаж  Монгол Улс ашиглах ёстой. Энэ хүнийг бөхөөр нь нэр сүрийг нь авлаа.  Монгол Улсыг өргөлөө. Одоо түүний мэдлэг, танил талыг нь ашиглая гэсэн юм” гэж хариулав. 

Харин энэ талаар Асашёорюү Д.Дагвадорж  ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгын шууд ярилцлагыг дууссаны дараа шууд бичлэг хийж өөрийн үзэл бодлоо илэрхийллээ.

 

Үргэлжлэлийг энд дарж уншина уу 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
2+2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • чулуунцэцэг
  • 2017/08/14 11:25
сайн байна уу Аварга маань ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээж чадсан мундаг эр хүн учраас тэр их хайр хүндэтгэлийг нь хүлээсэн ард иргэддээ хэзээ я худлаа ярьж чадахгүй улс төрд өөрийн бодлоор зөв зүйлийг хийж чадах хүн гэж итгэж явдаг.Ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?