Орд бүрийн тохирох ажил мэргэжил /зурхай/

6857 2017/08/12 0

 

 

 

Таны төрсөн ордноос хамаарч танд тохирох ажил мэргэжил байж болох талаар зурхай судлаачид зөвлөж байна. Энэ нь та тохирох мэргэжлээ эзэмшин, ажилдаа сэтгэл хангалуун байж амжилт олох үндэс гэнэ шүү.

#Aries MORE #Horoscope (& Free #Astrology Natal Chart Reading): http://blog.madamastrology.com

Хонь

Хонины ордныхон нь  карьертаа  эрх чөлөөг  хүсдэг, нэг хэвийн  хатуу чанга төлөвлөгөөтэй байдал тохирдоггүй.  Танд  зохицох, дасахад хүнд байдаг тул ажлын байраа дахин дахин өөрчилдөг. Тэдний хувьд дуу шуугиан ихтэй,  бохир,  аюултай орчин асуудал биш юм. Түргэн цочмог байдлаар эрсдэлтэй алхам хийх хандлагатай байдаг ч  хувиараа хөдөлмөр эрхлэх нь сайн тохиромжтой бөгөөд  та ичимхий , эсвэл зожигдуу хүн байсан ч гэсэн  таны  карьер  гэрэлтсээр байдаг.  Та төрөлхийн удирдагч бөгөөд   цэрэг , спорт, бизнес, эсвэл улс төрийн салбарт амжилт олно. Та олон нийтийн салбарт  өрсөлдөх  өндөр чадвартай байна.  Хамгийн тохиромжтой  салбар нь  электроник, механик, зэвсэгт хүчин, фитнесийн дасгалжуулагч, инженер, хувиараа хөдөлмөр эрхлэх, мэдээлэл технологийн салбар юм. Тохирох мэргэжлийн чиглэл нь  цагдаа , мэргэжлийн тамирчин , аж ахуйн нэгжийн менежер , прокурор,  автомашины уралдааны жолооч,  нисгэгч,  галч , төмрийн дархан , мужаан , машин , бизнесмен.

#Taurus MORE #Horoscope (& Free #Astrology Natal Chart Reading): http://blog.madamastrology.com

Үхэр

Та  шургуу хөдөлмөрч , тогтвортой хүн бөгөөд танд  санхүүгийн найдвартай байдлаа хангах асар их хүсэл ,  шаардлага  байдаг. Та маш тэвчээртэй хүн тул практик талын  цалин өндөртэй  ажил мэргэжилд сайн зохицсон байна. Тогтвортой  карьерыг чухалчилдаг. Тэдэнд жигд бус орлоготой байх нь аймшигтай. Хамгийн тохиромжтой  салбар нь :Барилга, хэлбэр дүрстэй  холбоотой  уран баримал, орчны тохижилт, архитекур  гэх мэт  ажлын байр та нарт маш сайн сонголт байна. Сугар гариг удирддаг тул  та гоо сайхныг бүтээхтэй  холбоотой  мэргэжил болох интерьер дизайн , гэрийн засал , дуучин , хөгжимчин , уран барималч , загвар зохиогч , эсвэл жүжигчнээр ажиллахад тохиромжтой байдаг. Мөн спорт, хүнсний ногооны аж ахуй болон хөдөө аж ахуй , санхүүгийн удирдлага , хүнсний үйлдвэрлэл , нягтлан бодогч, барилга, банк , дуу хөгжим, физик зэрэг орно.


Ихэр

Та  гайхалтай  хэлний авьяастай, олон нийтийг төлөөлөн илэрхийлэх агуу уран илтгэгч  байдаг. Харилцаа холбоо нь таны карьерын түлхүүр юм.  Та хөдөлгөөнтэй , дасан зохицох чадвартай байдаг ба амьдралын туршид хэд хэдэн удаа ажил мэргэжлээ  өөрчлөх байх. Хэт амбицтай биш.

Та нар агуу наймаачин , зохиолч , сэтгүүлч, багш, эсвэл жүжигчин байх болно. Та бас технологийн сонирхолтой байдаг тул компьютер , интернет, эсвэл мэдээллийн технологийн холбоотой ажил мэргэжилд амжилт олж болно. Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд:  сэтгүүлч, сурвалжлагч , зохиолч , яруу найрагч, орчуулагч, багш, маркетинг, борлуулалтын ажилтан , аялал жуулчлалын төлөөлөгч , хувьцааны дилер , худалдаачин , профессор , онгоцны үйлчлэгч , хошин шогч , гэрэл зурагчин , компьютерийн мэргэжилтэн , загвар өмсөгч, жүжигчин , бүжигчин


Мэлхий

Та нарийн мэдрэмжтэй,  халамжтай , зөн совинтой хүн.  Өөрчлөлтөд дургүй байдаг тул  карьертаа тасралтгүй байх зарчим барьдаг.  Та нийгмийн ажил, хүүхдийн эмчилгээ , эсвэл физик эмчилгээ гэх мэт чиглэлээр мэргэшвэл сайн үр дүнтэй. Та бусад хүмүүсийн сэтгэл санааны байдалтай зохицох тохируулах чадвартай байдаг энэ нь та эргэн тойрныхоо хүмүүст нөлөөлөх давуу байдал өгдөг иймд та нарт  олон нийтийн харилцаатай холбоотой  мэргэжил сайн тохирно. Мэлхий орд 4-р гэрийн эзэн тул  үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой ажил тохиромжтой байж болох юм. Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд: сувилах, ” халамжлах асрах ” мэргэжил , нийгмийн ажил , зоогийн газар худалдаа, түүхч , уран барилга, хүүхэд асрах салбар,  үл хөдлөх хөрөнгийн агент , нотариат, олон нийт, аж ахуйн нэгжийн менежер, нягтлан бодогч, жүжигчин ,  түүхч , эртний эдлэл,  хөгжимчин , эсвэл яруу найрагч.


Арслан

Та төрөлхийн удирдагч , олон нийтийн анхаарлын төвд байх дуртай. Харин хүнд хэцүү нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрдөггүй.  Та сэтгэл татсан  алдар нэрд хүрэхийг хичээдэг. Тиймээс засгийн газарт, менежементийн эсвэл жүжигчний карьер та нарын хувьд хамгийн тохиромжтой байдаг. Та хүчтэй чадварлаг хүн бөгөөд  та  ажил мэргэжлээрээ нэрд гарах  магадлалтай. Та  төрөлхийн алдартай байх боломжтой хүн  тул ямар нэгэн компанийн "том босс ” –н  ажил сайн тохирно. Амбицтай. Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд:  урлаг уран бүтээлийн  салбарын бүх албан тушаал , гоёлын болон тансаг зүйлийн худалдаа , аж ахуйн нэгжийн менежер, банк, загварын салбарт , эрүүл мэндийн мэргэжил, улс төр, орон нутгийн засаг захиргаа , удирдах түвшиний төрийн албан хаагч, кино найруулагч , элчин сайд, амьтадтай ажиллах ажил орно.

#virgo MORE #Horoscope (& Free #Astrology Natal Chart Reading): http://blog.madamastrology.com

Охин

Та  зохион байгуулалттай, задлан  шинжлэх чадвартай,  шургуу бөгөөд ажил  мэргэжлийн асуудалд  эрсдэл гаргах дургүй байдаг. Та бусдад туслах дэмжих , өөрийн карьерын  тогтвортой байдлыг хангахыг хатуу баримталдаг. Шинжлэх ухаан, анагаах ухааны салбарт  та төгс байна. Охиныхон Анагаах эрүүлжүүлэх чиглэлийн  уламжлалт анагаах ухаан , эрүүл  хооллолт гэх мэт ажил мэргэжилд амжилт олно. Та  зохион байгуулах ур чадвар , үйл ажиллагааны төлөвлөлт хийх өндөр чадвартай тул  удирдан зохион байгуулах, менежерын ажилд та гайхалтай байх болно. Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд:  удирдлага менежментын бүх л ажил, удирдах түвшиний төрийн албан хаагч, нарийн бичгийн дарга, хувийн  туслах, уран зохиол , хэвлэл , эрүүл мэндийн клуб,  чөлөөт цаг өнгөрүүлэх  төвийн  менежемэнт, сэтгүүл , зар сурталчилгаа зохиох , сэтгэл судлал , эмч , эм зүйч, Эрүүл мэнд  эсвэл Сангийн яамны алба , номын санч, Архитектор компьютерийн мэргэжилтэн, шинжлэх ухааны мэргэжилтэн , математикч зэрэг орно.

#Libra MORE #Horoscope (& Free #Astrology Natal Chart Reading): http://blog.madamastrology.com

Жинлүүр

Та  өө сэвгүй гялалзсан, төлөв томоотой,  нөхөрсөг бусадтай чөлөөтэй харилцдаг. Ажлын байрны нөхцөл тав тухтай байдлыг эрхэмлэдэг. Сугар гаригаар удирдуулдаг  Жинлүүр ордны хүмүүс төрөлхийн  урлагийн мэргэжилд мөн засал чимэглэл, интертаймэнтийн салбарт тохирсон байдаг. Жинлүүр  нь шударга ёс,  хариуцлагатай байдлыг  илэрхийлдэг  тул дипломат, хууль, улс төрийн  салбар  гайхамшигтай сонголт байдаг. Ялангуяа та бусадтай хамтран ажиллахдаа  онцгой сайн  болохоор  хамтрагчтай байх нь маш ашигтай байж болох юм. Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд: хувцасны загвар зохион бүтээгч , загвар өмсөгч, хөтлөгч, гоо сайхны салбар тансаг бараа, худалдагч , гоо сайхан , үсчин, зөөлөн тавилга  эсвэл интериор  дизайн, эртний эдлэл , дипломат , Гадаад хэргийн яамны алба,  хууль эрх зүйн мэргэжил , хэлний мэргэжил, шүүгч , гэрлэлтийн зөвлөх , зууч , хөгжимчин , зураач , яруу найрагч, бүжигчин , дуучин, кино од, зохиолч, сэтгүүлч, ландшафтын цэцэрлэгч.

#Scorpio MORE #Horoscope (& Free #Astrology Natal Chart Reading): http://blog.madamastrology.com

Хилэнц

Та өөрийн карьертаа амжилт гаргах, дэвших  хүсэлтэй байдаг. Та аливаа асуудлыг сайн нэвт ойлгож далд дотор байгаа зүйлийг ил гаргах нээх илрүүлэх чадвартай байдаг,  тийм болохоор сэтгэл судлал , криминалистик, судалгаа хийх зэрэг ажил мэргэжил бол таны хамгийн зөв сонголт  болно. Хилэнц нь 8-р гэрийн эзэн  болохоор сексолог  эсвэл эмэгтэйчүүдийн эмч сайн сонголт байж болох юм. Ангараг гариг удирддаг тул Таны эрч хүч,  таны бүтээлч байдал хүчтэй байдаг болохоор  зэвсэгт хүчин, цагдаа, детектив , эсвэл шүүхийн ажил мэргэжил тохиромжтой байж болно.  Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд:  эрэн сурвалжлах сэтгүүл зүй , уул уурхай, хувиараа хөдөлмөр эрхлэлт, бүх чиглэлийн  судалгаа, цагдаа, цэргийн ямар ч ажил мэргэжил, олборлогч, инженер , атомын эрдэмтэн , шинжлэх ухааны судлаач , компьютерийн дизайнер , мэс засалч , эмэгтэйчүүдийн эмч , sexologist эмч, сэтгэл судлалын психоаналист , сэтгэл зүйч эмч,  зурхайч мэргэч , ид шидтэн , аж ахуйн нэгжийн менежер, банкны эзэн, хөрөнгийн бирж , эсвэл хөрөнгө оруулалт, оршуулгын захирал, мэргэшсэн санхүүгийн зөвлөх , түүнчлэн улс төрч удирдагч.

#Sagittarius MORE #Horoscope (& Free #Astrology Natal Chart Reading): http://blog.madamastrology.com

Нум

Та төрөлхийн философич бөгөөд  та нар мөнхийн суралцагчид байдаг. Тогтсон дүрэм журамд дуртай биш, Сурган хүмүүжүүлэх ,  шашин  эсвэл зөвлөгөө өгөх салбар   танд  хамгийн зөв сонголт юм. Аялал жуулчлалтай холбоотой ажил мэргэжил  тохиромжтой байж болно.  Та төрөлхийн  хөдөлгөөнтэй хүн тул та  карьертаа эрх чөлөөг  маш их чухалчилдаг. Зарим үед гадаадад ажиллах нь  сайн үр дүнтэй байна. Энэ ордны хүмүүс ажил мэргэжлээ олон удаа өөрчлөх хандлагатай байдаг. Амбицтай. Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд:  хууль эрх зүйн мэргэжил, уулын спорт, мал эмнэлгийн мэргэжил, морин тойруулгын,  аялал жуулчлалын салбар аялал зохион байгуулах, аялал жуулчлалын төлөөлөгч , импорт ба экспортын , олон улсын бизнесмэн, их дээд сургуулийн багш, судлаач , социологич , хот төлөвлөлт, агаарын тээврийн салбарт нисгэгч, санваартан номлогчид,  гадаадад ямар ч ажил , аж ахуйн нэгжийн менежер, зөвлөгөө өгөх

Матар

Та  шургуу, хөдөлмөрч, тэсвэр хатуужилтай хүн байдаг. Санчир гариг  таны карьерын  амжилтыг сааруулдаг.  Та амжилтанд хүрэх олон нийтэд хүлээн зөвшөөрөгдөхийн  тулд хичээдэг,  уулын оргилд гарах эрмэлзэлтэй байдаг. Та амбицтай.  Танд  шүүгч, банкир , профессор , цагдаагийн албан тушаалтан, эсвэл улс төрч болох нь маш сайн сонголт болно. Хувийн бизнес хийхэд сайн .  Хамгийн тохиромжтой  мэргэжлийн чиглэлүүд: хувиараа хөдөлмөр эрхлэлт, улс төр, үл хөдлөх хөрөнгийн агентлаг , фермерийн аж ахуй ,  инженер, хайгуул, шүд, баримал , иргэний үйлчилгээ, хувьцааны брокер,  менежер, банкир , санхүүч , ахлах даатгалын төлөөлөгч , өндөр түвшний эрдэмтэн, геологич , археологич , тариаланчид ,  их сургуулийн профессор , нотариатч өмгөөлөгч,  шүүгч, боловсролын яамны алба. 


Хумх

Та өөрийн карьертаа  эрх чөлөө болон харилцан адилгүй байхыг хүсдэг  тийм болохоор нэг хэвийн, уйтгартай ажил  хийж чадахгүй. Та шинжлэх ухааны салбарт татагддаг тул  одон орон судлаач, химич, эсвэл биологич зэрэг ажил та нарт  сайн  тохирно. Та бас технологи, техникийн шинэ ололтод сонирхолтой бөгөөд компьютер, интернэттэй холбоотой ажил мэргэжил маш сайн тохирох болно.  Хумхынхан  хүчтэй шинэчлэгч, хүнлэг энэрэнгүй хүмүүс тул  хүмүүнлэгийн чиглэлийн  ажил таны хувьд төгс сонголт байна. Тэдний карьерт эрх чөлөө туйлын чухал. Бүхнээс дээгүүр мөн шинэлэг байхыг хичээдэг. Танд тохиромжтой  салбар:  сансар огторгуйн технологи, сансрын үйлдвэрлэл, агаарын тээврийн салбарт, мэдээлэл технологи, оптик, байгаль хамгаалах, телевизийн ажил, гэрэл зураг, хүмүүнлэгийн ажил, хэвлэл нийтлэл, хууль зүйн мэргэжил, харилцаа холбоо зэрэг орно. Дараах мэргэжил сайн тохирох магадлалтай: нисгэгч, IT мэргэжилтэн, электрон болон сүлжээний инженер, сансрын нисгэгч, одон орон судлаач, зурхайч, далд ертөнцийн мэргэжилтэн, цөмийн судлаач, эрдэмтэн, цахилгаанчин,  гэрэл зурагчин, кино үйлдвэрлэгч, хошин шогч , хүмүүнлэгийн идэвхтэн, ТББ-ын менежер, гүн ухаантан.

#Pisces MORE #Horoscope (& Free #Astrology Natal Chart Reading): http://blog.madamastrology.com

Загас

Загасныхан  төрөлхийн урлагийн талын хүмүүс байдаг тул  зураач, гэрэл зурагчин, эсвэл жүжигчин бол амжилтанд хүрнэ. Та нар  их мэдрэмжтэй, маш энэрэнгүй байдаг тиймээс бусдыг дэмжих бусдад туслахтай холбоотой ажил их тохиромжтой юм. Гэхдээ сайн  тохиромжтой ажлаа олох нь таны шийдэмгий бус зантай холбоотой хэцүү байх талтай. Танд зориулагдсан тохирох ажлаа  олох хүртэл идэвхгүй байдаг. Та нар  зөвлөгөө өгөх онцгой чадвартай. Танд тохиромжтой  салбар: Урлаг уран сайхны салбар,  халамжлах туслах мэргэжил, хөгжмийн салбарт , дарс худалдаа,  сантехник, сүм, яруу найрагч, эсвэл зохиогч. Дараах мэргэжил сайн тохирох магадлалтай: хөгжимчин, бүжигчин, театр болон кино жүжигчин, үзмэрч,  эрүүл мэндийн зөвлөх,   эмч, эм зүйч, малын эмч, зохиолч, яруу найрагч, байгаль хамгаалах . Ер нь бусдад  үйлчилгээ хүргэх бүх ажил мэргэжилд та амжилт олно. Та бас хүмүүнлэгийн ажил болон  Хүний эрхийн хамгаалах ажилд  маш амжилттай байх болно.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?