Алдартнууд 25 насандаа юу хийж байсан бэ?

2082 2017/08/12 1

Хүн бүрийн амжилтын хэмжүүр, түүнд хүрэх үнэ цэнэ ялгаатай. Зарим нь дардан замаар амжилтын оргилд хүрдэг бол өөр нэгэн нь унаж бүдэрч, өгсөж уруудсаар эцэст нь хүссэндээ хүрсэн түүх ч байдаг. Тухайлбал, эрх чөлөөт их гүрний лидер болохынхоо өмнө Дональд Трамп 25 насандаа эцгийнхээ үл хөдлөх хөрөнгийн бизнесийг өвлөн авчээ. Угаас чинээлэг орчинд төрж өссөн түүний амжилтын зам дардан байсан.

   Харин дизайнер Ральф Лорен 25 насандаа дэлгүүрийн худалдагчаар ажиллаж байв. Цэргийн албанаас халагдаж ирээд хувцасны дэлгүүрт ажиллаж байхдаа тэр өөрийгөө ирээдүйн саятан, загварын ертөнцийн чухал нэгэн болно гэдгээ төсөөлөө ч үгүй байсан гэдэг. Өдгөө дэлхийд нэр алдраа түгээсэн алдартнууд 25 насандаа юу хийж байсныг харцгаая. Та ч 25 настайдаа хэн байснаа санаарай.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ДОНАЛЬД ТРАМП ЭЦГИЙНХЭЭ БИЗНЕСИЙГ ӨВЛӨН АВАВ

Трамп үл хөдлөх хөрөнгийн салбарт чамлахааргүй амжилт олсон, гүйлгээ ухаан сайтай бизнесмэн эрийн хүү болон мэндэлжээ. Багаасаа чинээлэг орчинд өсөж торнисон тэрбээр 25 насандаа Elizabeth Trump & Son нэртэй эцгийнхээ бизнесийг өвлөн авсан байна. Хожим тэрбээр компанийнхаа нэрийг Trump Organization болгон өөрчилжээ.

ЖҮЖИГЧИН ЖЕННИФЕР ЛОУРЕНС ХЭДЭН САЯЫН ОРЛОГОТОЙ, ОСКАРЫН ШАГНАЛТАН БОЛСОН БАЙВ

Өдгөө 26 настай жүжигчин Женнифер Лоуренс 2016 онд 46 сая ам.долларын орлого олсноор Холливудын хамгийн өндөр орлоготой эмэгтэй жүжигчнээр нэрлэгдсэн. Forbes сэтгүүлийн мэдээллээр тэр 2015 онд 52 саяын орлого олсон байна.

25 насандаа тэрбээр "Өлсгөлөн тулаан” киноны гурван цувралд тоглочихсон, бас хэдийн Оскар атгаад амжсан байв.

APPLE-ЫН СТИВ ЖОБС САЯТАН БОЛЧИХСОН БАЙВ

1980 оны арванхоёрдугаар сарын тэр нэг өдөр Apple Computer компанийн хувьцаа хөрөнгийн бирж дээр тавигдсан эхний өдрөө компанийн үнэлгээ 1,2 тэрбум ам.долларт хүрэв. Ингээд компанийг үүсгэн байгуулагчид нь баячууд болжээ. Стив Жобс тэдний нэг бөгөөд тэр үед 25 настай байсан юм.

Хожим тэр нэгэн ярилцлагадаа "Мөнгөөр амьдралаа сүйрүүлж хэзээ ч болохгүй” гэж ярьсан байдаг.

FACEBOOK 300 САЯ ХЭРЭГЛЭГЧТЭЙ БОЛЖ, МАРК ЦУКЕРБЕРГ АНХ УДАА АШИГТАЙ АЖИЛЛАЖ ЭХЛЭВ

Марк Цукерберг 25 нас хүртлээ таван жилийн турш Facebook-ийг хөл дээр нь босгохын тулд шаргуу хөдөлмөрлөсөн гэдэг. Харин тэр жил, 2009 онд, Facebook анх удаа ашигтай ажиллаж, 300 сая хэрэглэгчтэй болжээ. Сэтгэл нь хөдөлж, ихэд баярласан тэр үүнийг ердөө эхлэл гэдгийг мэдэж байсан гэдэг.

Харин удаах жил нь Цукерберг Time сэтгүүлийн "ОНЫ ХҮН”-ээр тодорсон юм.

Үргэлжлэлийг энд дарж үзнэ үү. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
1+1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/08/13 11:08
Тэнгис кинотеатрын чанх хойно, гал зуух тусдаа 2 өрөө байр түрээслүүлнэ.
99041126

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?