Хөвч таслалт ба аутизмын дайралт

11249 2017/08/15 9

 

Чингис хаан Муслимчууд болон еврейчүүдийг мал муулахдаа Монгол аргаар муулахыг тулган шаардаж, мөн хүүхдийн бэлэг эрхтний хөвчийг таслахыг хориглож байжээ. 1279 онд Хубалай хаан мөн хүүхдийн хөвч таслахыг хориглосон хууль гаргаж байж /Их Монголын эзэнт гүрний түүхээс /

 


Тиймээ байгаль эх биднийг төгс төгөлдөр бүтээжээ. Өөрөөр хэлбэл бид бий болсон 2,5 сая жилдээ ихээхэн хувьсан өөрчлөгдсөн байна. Анхны хүний архелогийн олдворуудыг одоогийнхтой харьцуулбал ойлгомжтой болно. Энэ тухай шашинлаг хүмүүс тэр дундаа 2 гол шашны хүмүүс ойлгохыг ч хүсэхгүй нь мэдээж. Тэд 10000 жилийн өмнө ертөнцийн эзэн гэж нэг нөхөр ирээд нэг эрийг бүтээж, дараа нь түүнийхээ нэг хавиргыг нь салгаж аваад эмэгтэй хүн бүтээсэн бөгөөд өөрийнх нь яс махны тасархай охин үр нь шүү дээ. Түүнээсээ 5 хүүхэд гаргаад хоорондоо хурьцаад энэ орчлонгийн хүн төрөлхтөн үүссэн гэдэгт бүрэн итгэчихсэн хүмүүс эволюцийн ойлголтийг ойлгохгүй байх нь зүйн хэрэг.
 
Бүр ийм эрдэм мэдлэгийн зуунд шүү! Бид ингэж 2,5 сая жил хөгжиж ирсэн бие мах бодио өөрсдөө мэс хэрэглэн засаж болох уу? Тэр дундаа нялх балчир үрс дээрээ туршилт хийж болох уу?
 
Хүүхэд гэж эмзэгхэн амьтад өөрт нь учирсан зовлонг гаргаж хэлж чадахгүй зовж л явдаг. Өмд нь томдоод шувтарч байвал өөрт нь ямарч тээртэй байсан татчаал зовж явдаг. Үүний чинь резин томдоод байна гэж танд хэлж мэдэхгүй зовлонгоо өөрөө үүрээд л явж байдаг. Тийм гэнэн амьтдын бэлэг эрхтэнд мэс хүргэнэ гээд та бод доо. Шарх эдгэсний дараа ч тэр эрхтэн маш мэдрэмтгий хувцас нь шүргэх болгонд хүүхдэд тээртэй санагдана. Үүнээсээ болоод хүүхэд бухимдалд орно. Юунаас болж байгаагаа тэр мэдэхгүй. Энэ бухимдал нь яваандаа мэдрэлд нь нөлөөлж сэтгэцийн өвчтэй ч болж мэднэ. Яваандаа дасаж, мэдрэхээ болино. Тэр цагт насанд хүрсэн байх болно. Мэдрэх чадвар муудсан эрхтэнтэйгээ шүү дээ. Та бод доо зовхи бол нүд хамгаалах үүрэгтэй. Гэтэл түүнийг авахуулж гэж бодье. Танд ямар тээртээ байх бол унтаж байхад дэр шүргэнэ гар хуруу амархан хүрнэ өвдөнө танд бухимдал үүснэ удалгүй таны сэтгэцэд нөлөөлнө. Бухимдуу болно.
 

Нүд, шодоо хоёр шал өөр гэж үү? Хүүхдийн чинь шодоо ч гэсэн эмзэг эрхтэн. Энд нэг жишээ дурдъя.
 
Сүүлийн жилүүдэд аутизм талаар судалгаа хийж байсан Данийн эрдэмтэд эрэгтэй хүүхдийн хөвчийг таслах нь 10 хүртэл насандаа аутизм өвчний өндөр эрсдэлд хүргэх аюултайг тогтоон анхааруулга гаргажээ. Данид 340 мянга гаруй хөвчөө хөндүүлсэн хүүхэд байдаг гэнэ. Тэдгээр хүүхдүүдэд хэдэн жилийн ажиглалт судалгаа хийсэн эрдэмтэд хөвчөө 5-10 насандаа хөндүүлэх нь аутизм өвчний эрсдлийг 46 хувь хүртэл өсгөдөг болохыг тогтоожээ.
 
Хэрвээ хүүхэд таваас доош насандаа хөвчөө хөндүүлсэн бол энэ хувь бүр л өснө гэсэн үг. Зөвхөн судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн дунд сүүлийн 5 жилд аутизм өвчний 5000 тохиолдол бүртгэгджээ. Тэд 15-20 жилийн дараа ямар хүмүүс болж төлөвших вэ. Мөн ямар өөрчлөлт гарах бол.
 
Харин одоо илрээд байгаа Аутизм гэж юу вэ? 

Энэ өвчнийг сүүлийн жилүүдэд эрчимтэй судалж байгаа. Гэхдээ өмнө нь ийм өвчин байсан уу гэвэл байсан. Энэ нь бага насанд их тохиолддог өвчин юм. Орчиндоо дасан зохицох чадваргүй, харилцах болон харьцааг үүсгэгч хэл ярианы хөгжил саатан, хийсвэрлэн бодох чадвар бэрхшээлтэй болдог сэтгэцийн эмгэг юм л даа. Харахад бие бялдрын хувьд эмгэг илрэхгүй боловч хэт бухимдуу сэтгэн бодох чадвар харьцангуй муу байнгын хараа хяналт шаардагддаг сэтгэцийн өвчин юм.
 

Ийм өвчин бас удамших шинжтэй. Хүүхэд эцэг, эхийн генийг 50, 50 хувиар өвлөж төрдөг. Энэ өвчнүүд ил гарч өвчлүүлэх үү үгүй юу гэдэг нь ёстой л хэн ч мэдэхгүй хэрэг. Гэтэл эдгээр генийн 1/3 нь сэтгэцийн эмгэг бүхий ген байдаг гээд бод доо.
 
Тэгвэл яагаад хөвч таслалтыг өндөр хөгжилтэй оронд хийж байна вэ? Шашинлаг хүмүүс хүүхдийнхээ хөвчийг эмнэлгийн нөхцөлд бус гэртээ болон сүмүүдэд бохир заваан нөхцөлд тасддаг байснаас болж олон хүүхдийн амь нас эрсдэлд орсон тул эмнэлгийн түвшинд хийхээс аргагүй хүрсэн байна. Харин одоо Америкийн олон эмч нар "Танд шашны асуудал байхгүй бол хийлгэх хэрэггүй" гэж хувиасаа зөвлөдөг болжээ.
 
Мөн 2014 оноос Израйлийн дээд шүүх шинээр мэндэлсэн хүүгийнхээ хөвчийг тасдах явдлыг хориглосон байна. Өмнө нь хүүхдийн аав уг мэс засал хийлгэх эсэхийг шийддэг байж. Одоогийн Монголд хийрхсэн хүмүүс ашиг олох гэсэн эмч нар л ийм хагалгааг зөвшөөрч байна. Харин танд бодож байж шийдэх хугацаа байгаа шүү. Энэ төрлийн хагалгааг зайлшгүй хийлгэх шаардлага, эмгэг байхгүй л бол шүү дээ.

 

 

2. Шашин нэг үндэстнээс нөгөөд орж ирэхдээ их хийрхэлтэй орж ирдэг. Ер нь шашинг зөөвөрлөгч болон хөгжүүлэгч итгээд сэтгэцийн хувьд эрүүл биш байдаг. Уг шашин орж ирсэн үндэстний шашинтай сүлэлдэж бүүр ч хийрхэлтэй хөгждөг байна. Жишээ нь: Буддын шашин Энэтхэгээс Төвд оронд орж бонгийн шашинтай сүлэлдэн хүнийг ил тавьж оршуулах амьтан хооллох ... гэх мэтээр илэрдэг.
 
Монголд шарын шашин ирж бөө мөргөлтэй сүлэлдсэн байдаг. Уул, ус, овоо тахилга нь бөөгийн шашны хэлбэр юм. Үүн шиг Исламын шашин зүүн өмнөд ази, болон африкийн орнуудад мөн л хийрхсэн хэлбэрээр шашинууд орж ирж, охид бүсгүйчүүд одоо ч хэлмэгдсээр байна. Ази байна уу, хар арьстан байна уу энэ гол биш. Эрдэм мэдлэгийн энэ зуунд дэлхийн 30 гаруй оронд бяцхан охин үрс шаналж байна гэдэг аймшиг юм. Эцэг эх нь үр хүүхдээ ирээдүйг нь сайхан байгаасай гэсэндээ сүсэг бишрэлдээ автан бэлэг эрхтэнг нь хөндөх аюултай мэс ажилбарыг хийсээр байна. Мөн өчнөөн оронд бяцхан хөвгүүд хөвчөө таслуулан зовиурлаж байна.


Жич: Миний нийтлэлийг уншиж намайг ойлгосон болон өөрсдийнхөө сэтгэгдлийг үлдээсэн та бүхэндээ баярлаа. Мөн зарим нэг буруу ойлголттой хүмүүс ч байна. Жишээ нь, Хөвч хөндүүлснээр ДОХ-ын халдвар авахгүй гэх юм уу эсвэл 4-5 настай хүүхдийн бэлэг эрхтэнг заавал шамлах ёстой гэх буруу ойлголтууд их байна.  Монголчууд зандан гэж ярьдаг даа шамарсан бол зандан биш гэсэн утгатай. Тэгээд ч ДОХ-ын вирус хөвчтэй, хөвчгүй ялгаагүй л халдана. Харин үүнийг ДОХ-ыг хөвч тасдуулахаас тусдаа ярих ёстой юм шүү. 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
7+7=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Урайнхай
  • 2017/08/16 01:30
ЗА ЁСТОЙ БУРДАГ БНШДЭЭ АУТИЗМ ХӨВЧ ТАСАЛДАГГҮЙ МОНГОЛООР ДҮҮРЭН БНАДАГ_ЦУС ОЙРТСОНЫ ГАЙ
  • иргэн
  • 2017/08/17 22:29
нэг асуух юм байна.. одоо хөвгүүдийн эрхтэн шамрахаа больсон гээл таслаад байгаа юм уу яагаад ч байгаа юм ямарч байсан мэс хүргэсэн миний зээ хүүд. урьд нь зөндөө л ач зээтэй байсан тийм юм тохиолдож байгаагүй л юм.. гэтэл шээхэд нь хөндүүрлээд байна гэсний төлөө тийм ажилбар хийчих шиг болсон . тэр тэгвэл буруу байсан болж байна уу.. бид хот хөдөөд байдаг болохоор юу болоод байгааг мэдээгүйгээс гадна одооны хөвгүүд бараг тийм болчихоод байгаа . энэ нь пампирсаас болж байгаа юм л хэлсэн гэсэн.. аутизм гэдэг нь бас ямар өвчин бэ.. хүүгийнхээ төлөө санаа зовж эхэлж байна шүү .. мэддэг нь сайн тайлбарлаад өгөөч .. одоо 1 ч жижигхээн хөөрхөн хөвгүүн байна надад тэд нарт минь бас тийм юм тохиолдох вий гэхээс айж байна.. юу болоод байнаа.
  • ыйбө
  • 2017/08/18 13:29
Энэ хүн өөрөө баахан хийрхжээ. Израйлд хөвч хөндүүлэхийг хориглоно гэдэг бол боломжгүй зүйл л дээ.
  • Aab
  • 2017/08/18 15:26
Autism Disorder Specrtium өвчин бишээ. Энэ бол эмгэг.
  • Zochin
  • 2017/08/21 08:55
Autism hobch taslahtai hamaaralgui sh uu tegj angaahii surguld zaadag biz dee
  • buka
  • 2017/08/21 14:38
medremjgui bolgodog n unen.tolgoi n urgelj il baisnaas ter
  • Зочин
  • 2017/08/22 00:07
Эхээс төрсөн биеэрээ эрүүл саруул эрхтэн бүтэн амьдрах шиг сайхан юм хаана байхав! Сэглүүлэх тэнэгүүд нь сэглүүлж л байна биз! Мунхаг хүмүүсд юу ч хэлээд ойлгохгүй!!
  • багш
  • 2017/09/01 09:58
аутизм хөвч хөндөх хоорондоо хамаагүй. хүн 23 хос буюу 46 хросомтой харин аутизмтай хүн нэг илүү байдаг гэж тайлбарладаг цус ойртох ч бас биш уураг тархи нь дутуу хөгжилтэй дандаа жаахан хүүхэд шиг юм заах ёстой гэдэг сайн мэдэхгүй байж ийм тэнэг зүйл бичих хэрэггүй сэтгүүлч хүний ёс зүй хаана байна миний мэдэх ийм хүүхдүүд их л зөөлөн хүүхдүүд байдаг арай л балчираараа байгаад байх шиг дэлхий даяр маш олон эрдэмтэд эцэг эх учрыг нь олох гэж маш их хөрөнгө сэтгэл зүрхээ зориулан шаналан тэмцэж байхад ийм буруу юм бичиж хүмүүст буруу ойлголт өгч яагаад ч болохгүй ямар зоригтой худал мэдээ бичиж байна арабын оронд байсан бол бараг чулуугаар цохиулж үхэх зүйл бичжээ харамсалтай байна

аутизм хөвч хөндөх хоорондоо хамаагүй. хүн 23 хос буюу 46 хросомтой харин аутизмтай хүн нэг илүү байдаг гэж тайлбарладаг цус ойртох ч бас биш уураг тархи нь дутуу хөгжилтэй дандаа жаахан хүүхэд шиг юм заах ёстой гэдэг сайн мэдэхгүй байж ийм тэнэг зүйл бичих хэрэггүй сэтгүүлч хүний ёс зүй хаана байна миний мэдэх ийм хүүхдүүд их л зөөлөн хүүхдүүд байдаг арай л балчираараа байгаад байх шиг дэлхий даяр маш олон эрдэмтэд эцэг эх учрыг нь олох гэж маш их хөрөнгө сэтгэл зүрхээ зориулан шаналан тэмцэж байхад ийм буруу юм бичиж хүмүүст буруу ойлголт өгч яагаад ч болохгүй ямар зоригтой худал мэдээ бичиж байна арабын оронд байсан бол бараг чулуугаар цохиулж үхэх зүйл бичжээ харамсалтай байна
  • irgen
  • 2017/09/01 17:16
ene Bagsh gej nereer setgegdel bichsen hun ni autismiin talaar medleg alga baina, autismiig dawnii sindromtoi anduurch bichsen baina. autism bol gadna orchintoigoo dasan zohichoh chadvar baihgui buguud yum surah medeh chadvargui hunii setgetsiin gajig gej tailbarlagdana. anagaah uhaand autismiig buren sudlaagui, emchleh arga oloogui baigaa. huvch taslah tuhaid bol ene ni mash buruu. tiim l tustai ed yum bol amny deed dood huvchiig bas taslah yumuu, bas bulchingiin uyenii buh shurmusiig taslaval yaasan yum be? yer ni zambraagui sadar samuun yavdalyn zolios ni ur huuhduud deer ni garch irj baina. ene niitlel mash zuv zuil bichsen baina.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?