АТГ-Авилгачдын Тагнуулын Газар болов

12078 2017/08/25 7

 

АТГ яг хувийн байгууллага шиг л ажилладаг болж. Эзнийхээ захиалгаар. Найруулагч Б.Баатар бичлэг тараасан асуудлаар прокурорт хандахад АТГ-д шилжүүлсэн гэж сонсов. Тагнаж чагнах, хүний эрхийн зөрчлийн хэрэг АТГ-д ямар хамаатай юм бол? Дээрээс нь АТГ төрийн эрхийг хууль бусаар авах гэж байсан эсэхийг, хүнийг мөрдөж мөшгисөн асуудлыг тогтоож зарладаг болж гэнэ. Энэ юу гэсэн үг болохыг ойлгож байгаа хүн байна уу? Уг нь авилгын хэргийг шалгаж тогтоох ёстой байгууллага атал одоо бараг До яамны ажил хийгээд сууж байна. Зөрүүд илжигэнд хөллөсөн морин хадуур шиг одоо таарснаа хамах нь.


Яг үнэндээ 60 тэрбумын авилгын мөнгөөр төрийн эрхийг хууль бусаар авсан тухай асуудал бол яг АТГ-д хамаарах асуудал мөнөөсөө мөн. Харин үүнийгээ тэд мартчихаад байна, оффшорын асуудал ч шууд АТГ-д хамаарна. Гэтэл мэдээлэл олж авч чадахгүй байна гээд мэлийгээд сууж байсан. Үндсэн ажлаа хийх чадваргүйдээ өөртөө зав гаргасан энэ нөхөд одоо бүр "төрийн эргэлт гэгчийг" мөрддөг онцгой эрхтэй гээд бодчихсон тууж явна. Эд ер нь хэн юм бэ? Хэний гар хөл вэ?

АТГ. Энэ байгууллага утгаа алдлаа, нэр хүнд ч үгүй боллоо. Ерийн хонгил л болж. Тэгээд одоо эрх барьж байгаа нөхөд юу хүссэнээ энэ хонгил руу шиддэг болж. Хонгил үүсгэгчид нь төр биш, М.Энхболд, Ж.Эрдэнэбат хоёрыг хэн ч хүлээн зөвшөөрөхөө больсон. Хариуцлагаа хүлээж нэг нь зугтаж, нөгөө нь нуугдсан хоёр. МАН ч биш, учир нь АТГ яг одоо намын асуудалд хутгалдан орж, нэгний нь захиалгаар нөгөөг нь харлуулж, хариуцлага тооцоход нь төрийн нэрээр саад учруулж байна. 

Тэгэхээр АТГ-ын эзэд нь хэн байх нь вэ? Ердөө хэдэн улстөрчид, хуйвалдсан бүлэглэл. Энэ хууль бус бүлэглэлийг хамтын хүчээр дарж авахгүй бол дураараа дургиж, эцсийн мэхээ хийж байна. Энэ хонгилыг бөглөх цаг болсон! Үүнээс ахиад нэг дүгнэлт гарч байна, энэ тагнаж чагнах, мөрдөн мөшгих ажиллагааг ТЕГ биш АТГ хийгээд байсан юм биз? Тэгвэл асуудал бүр ч ноцтой тийшээ эргэнэ шүү! 

Өөрт хамаагүй асуудалд гар дүрсэн АТГ-ын даргыг нэн яаралтай түдгэлзүүлж, Ерөнхийлөгч, УИХ хамтран хяналтандаа авах ёстой болж. Нэг дарга очихоор нийтээрээ долоодог байгууллага авлигатай тэмцэж чадах уу? Тэгэхгүй бол нэг хүний ТҮЦ шиг энэ байгууллага юу ч хийж мэдэх нь.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10+10=?
Хариуг энд бичнэ үү:*
  • ЗОЧИН
  • 2017/08/25 16:44
ТИЙМ ШҮҮ, ЭНЭ АВИЛГАЧДЫН ТАГНУУЛЫН ГАЗРЫГ НЭН ДАРУЙ ТАТАН БУУЛГА??? ИЧИХ БУЛЧИРХАЙ ГЭЖ ҮНЭХЭЭР АЛГА ДАА.ЕРӨӨСӨӨ Л "МИ ОВОГТ" БОЛОН ТҮҮНИЙ ХАМААТАН ЭРДЭНЭБАТ НАРЫН ТАЛД, 60 ТЭРБУМТАНГУУДЫН ХАЛХАВЧ БОЛЖ АЖИЛЛАЖ БАЙНА. ИНГЭЖ АЖИЛЛАДАГ БАЙГУУЛЛАГА ЕРӨӨСӨӨ ХЭРЭГГҮЙ.
  • донтор
  • 2017/08/26 11:30
АТГ гэгч зуупдаг нохой МИ-гийн тагнуулын газар болсон нь эрт мэдэгдсэн шүү дээ. АТГ чинь Авлигачдын төв газар гэсэн үг болоод удлаа. Яана гэнээ, Тагнуулын хийх ажлыг шүүрч аваад л...
  • Zochin
  • 2017/08/29 22:02
Zob shuu oort khamaagui asuudalaar medeelel khiigeed bsan shuu dee20
  • ө
  • 2017/08/31 13:06
Энэ бузар нохойнууд болиосоо. Энхбаяртай л тэмцдэг байсан одоо бүх шударга зүйлсийн эсрэг тэмцдэг болж
  • үнэн
  • 2017/09/04 13:43
Энэ ганц АТГт биш Монголын хууль хяналтын байгууллагууд ялангуяа Цагдаагийн байгууллага бол яг ашгийн төлөө ажилладаг ХХК болоод байна
Хэн мөнгөтэй албан тушаалтай талд нь үйлчилдэг жирийн иргэдээс бол өргөдөл ч хүлээж авахгүй болсон байна
Замын цагдаа нар бол ямар нэг зөрчил хэрэг дээр дээрээс хэн дарга юу гэж ярих бол гэдгийг харж хэрэг зөрчлийг шийддэг болоод удаж байна
Пүрэв генералын эхлүүлсэн цагдаагийн шинчлэл ЦЕГ ХХК болсноор дуусаж Цагдаагийн таргалсан хурандаа нар өнөөдөр саятан генералууд болжээ
  • зочин
  • 2017/09/07 13:08
АТГ хийх ажил тодорхой баймаар . Гэтэл Ерөнхийлөгч Баттулгаас эхлээд АТГ-д хамааралгүй хэргийг шалга гээд үүрэг өгч байх юм ер нь АТГ-н мууг үзэх гээд АЛБААР ЯНЗ ЯНЗЫН юм шалга гээд байх шиг ТЭР жалга довны үзлээ хаяж АЖЛЫГ ЗҮГЭЭР ЛХИЙЛГЭ
  • Иргэн
  • 2017/10/05 16:50
Атг байх хэрэгтэй . Одоо шинээр томилгоо хииж дарга цэрэггүй соль . Атг үе үеийн дарга нар элдэв улс төриин хүчниихнии гар хөл байх учиргүй . Одоогиин атг харваачид , мөнгөнии үнэр хаана байна тэнд байх болжээ . Атг -д санхүүгиин боловсролтой эрх зүйч хүн байхгүй чадваржуул .

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?