Япон чанар, Монгол цэргийн зүтгэл

10743 2017/08/29 3

 

Зам бол хөгжлийн гүүр гэдэг. Жил бүр татвар төлөгчдийн хэдэн зуун тэрбум төгрөг зам барих, засах нэрээр улсын төсвөөс урсан нарч бүтээн байгуулалтын ажил өрнөдөг. Харин чанар, стандартын талаар асуудал их бий.

 

Монголын замын компаниуд нэг жилийн насгүй, чанар муутай, ус дамжуулах хоолоогүй зам барьсаар, мөнгө идсээр, нөгөө зам нь нэг удаагийн бороонд урсаж алга болсоор, үүнийгээ жил бүр засах нэрийдлээр дахин мөнгө идсээр удаж байна. Ердөө л мөнгө идэх түмний мэддэг уламжлалт ядарсан арга юм уу даа. Тэгвэл Нарантуул захын урд талын "Нарны зам” хэмээх наранд халж, өвөлдөө хөлдөж, хавартаа гэссэн ч олон жил хэвийн ашиглагдаж байгаа нэг зам байна. Энэ бол жинхэнэ япон чанарын зах зухаас бидний монголчуудад харуулж чадаж байгаа зүйл юм.

 

Монголчууд японы хүний амалсандаа хүрдэг байдал, хийсэн бүтээсэн ажил, бүтээгдэхүүний "яс” чанарыг мэддэг болоод олон жил өнгөрлөө. Ер нь яахаараа адилхан орчин нөхцөлтэй газарт япончууд зам барихаар хамгийн багадаа 20 жил, монголчууд зам барихаар хамгийн ихдээ нэг жил болоод эвдэрч эхэлдэг байна аа. Хариулт нь "мөнгө идэлт” гэдэгтээ олон хүмүүс санал нийлэх болов уу. Энэ бүх чанаргүй зам барих ажил явагдаж байх хооронд Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд нэгэн чухал үйл явдал олны анхааралд өртөлгүй даруухан өрнөж байв. Тэр бол Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн инженерүүд, Японы цэргийн инженерүүдээс зам барих арга ухаан, технологийг суралцах зорилготой "Зам” нэртэй хамтарсан сургууль юм.

 

Япончууд манай цэргийн инженерүүдийг өнгөрсөн 4 жилийн хугацаанд японд аваачиж байгаад зам барих арга ухааныг эхнээс нь дуустал онолоор, үүний дараа бодит практик дээр яаж ажиллахыг дадлагаар зааж сургасан. Өнгөрсөн зун Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвийн байнгын байрлалын гадна монгол, японы цэргийн инженерүүд хамтран 400 метр урт засмал замыг дэлхийн хамгийн сүүлийн үеийн технологи, арга ашиглан тавьсан нь сургуулийн оргил үе болсон юм. Өвөл, зундаа огцом халж эсвэл хөлддөг, хүчтэй үер бороо, салхи шуурга болдог энэ газарт барьсан зам нэг жил болоход эмтэрч сэтэрсэн зүйл алга байна. Бодвол монголын цаг уур, байгалийн онцлог байдалд тохируулсан япон технологи, чанар гэдэг нь энэ байх.

 

Монголын цэргийн инженерүүд дэлхийн хамгийн сүүлийн технологи, аргад сургалцаад өөрсдийн техник, хэрэгслийг ашиглан эх орныхоо онцлогт тохирсон 40 цаашлаад 50 жилийн баталгаа өгч чадах замыг барьж, бүтээж байгаа нь хамгийн чухал явдал хэмээн бодож байна. Тийм ч учраас саяхан Зам тээврийн хөгжлийн яамнаас Зэвсэгт хүчний инженерийн 014 дүгээр ангид "Зам барих тусгай зөвшөөрөл” гардуулсан байна. Японы технологиор, чанартай зам барьж, бүтээж чадаж байгаа цэргийн инженерүүдээрээ бахархаж байна. Харин ийм чанартай зам бариулахыг хүссэн хүмүүс манай цэргийнхэнд хандах цаг иржээ.

 

Р.Энхболд

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-1=?
Хариуг энд бичнэ үү:*
  • Гайхах хэрэг байхгүй
  • 2017/08/30 07:10
ЗАМ дээр авлигачид л мөнгө босгодог. ТА сонирхвол замтай холбоотой албан тушаалтнуудыг сонирхоод, лавшруулаад хар, тэд их баяжсан. Ялангуяа замтай холбоотой төрийн албан хаагч нар хагартлаа баяжсан. ТӨРд ажлаад тэрбумтан болдог нэг ажил бол зам болоод удаж байгаа. Манай хуулийнхан зарим нэгийг нь бариад буцаагаад тавьж л байна лээ. МЭДЭЭЖ авлига аваад тавьсан. ЯАНА ДАА
  • зочин
  • 2017/09/09 11:04
САЙХАН МЭДЭЭ БАЙНА. АМЖИЛТ ХҮСЬЕ. АРМИЙН ЦЭРГИЙН ХҮМҮҮС ЦААНАА Л НЭГ НҮНЖИГТЭЙ БАЙДАГ.
  • Зочин
  • 2017/09/25 23:11
Замын хоёр талын хашлагыг лав байнга солино шүү дээ манай хулгайч нар

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?