Бао Ян: Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай

12202 2017/09/06 12

 

"Хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай. Халдан дайрсан хэд хэдэн үндэстэн эцэстээ Хятадад уусан шингээд дууссан байдаг” гэж Бао Ян "Муухай хятад хүн” номонд бичсэн байв. Энэ үг намайг гүн бодолд автуулсан билээ.  Нэгэн цагт эзлэн түрэмгийлж, хүчирхэгжиж байсан Манж Чин улс гэж байв. Гэвч тус улс 200-хан жилийн дотор Хятадад уусч, Бээжинд ганц ч Манж хүн үлдэлгүй устаж алга болгосон байдаг. 

 

Их гүрний энэ бодлого манайд ч бас хэрэгжээд эхэлчихсэн үү гэж хааяа эмзэглэх бодол төрөх юм. Хориодхон жилийн өмнө "Зуун айл”-ын энэ хавьд мэр сэр хятадууд үзэгддэг байлаа. Хажуугаар нь өнгөрсөн жирийн Монголчууд нүдэнд орсон өргөс шиг харж, "муу хятад” гэж ярьдаг байв. Гэтэл одоо хятад хүн тааралдах нь хэвийн үзэгдэл болсон байна. Хятадууд хөдөлмөрч, ажилсаг гэж магтах хүмүүс их бий. Гэвч нийт хүний амын 10-аас дээш хувийг гадныхан эзлээд эхэлбэл үндэсний аюулгүй байдалд харшаар нөлөөлж эхэлдэг. Эндээс гуравхан сая хүн амтай Монгол Улсын үндэсний аюулгүй байдал гэгч зүйл аль эрт харангаа дэлдээд эхэлчихсэн байна шүү дээ.

Үнэндээ хятадыг үзэн ядах үзэл бага багаар буурсаар байгааг та анзаарсан уу. Бид болоод биднээс дээшх үеийнхэн хятадад дургүй байсан. Хятадтай гэр бүл болохыг үүрд хориглосон тухай хууль ч батлагдаж байсныг мартаж болохгүй.

Тухайлбал, "Гадаад Монголын Төрийг Засах Явдлын Яамны хууль зүйн бичиг”-ийн 846 дугаар зүйлд "Дотоод газрын иргэн дотоод, гадаад засгийн зэргийн газрын Монгол эм, охиныг гэргий болгон авч болохгүй. Зоригоор өгөх ба авах нь буй бөгөөд хүнд гэрчлэн гаргаваас авсан гэргийг нөхрөөс хагацуулж, төрхөмд эгүүл. Эзэрхэж ураг бололцуулсан Монгол хуулиас зөрсөн иргэнийг өөр өөрийн гурваад сарын дөнгө дөнгөлүүлж, өдөр дүүрсний хойно зуугаад ташуур занчиж, иргэнийг дам дамаар уг нутагт хүргүүл. Харьяат захирах тайжийг гурван ёс мал ав. Харьяат засгийг байцаахыг алдсан хууль ёсоор зургаан сарын пүнлүү хас. Хэрэв харьяат тайж, засаг , өөрөө байцаан гаргасан нь болбоос хэлэлцэхийг хэлтрүүлэгтүн” гэж заасан байдаг байна. Өөрөөр хэлбэл Монгол эмэгтэйтэй гэр бүл болсон Хятад иргэнийг өчиггүй нутагт нь буцааж, торгууль ноогдуулдаг байсан байгаа юм.

 

Гэтэл өнөөдөр вагон вагоноор Хятад залуус Монголд буусаар л байна. "Хууль бусаар оршиж байгаа Хятадуудыг албадан гаргалаа”, "Нутаг буцаалаа” гэж албан мэдээнүүд гардаг ч Замын-Үүдийн галт тэрэгнээс өглөө бүр хэчнээн хятад залуу бууж байгааг харахад үнэхээр сэтгэл эмзэглэмээр. Тэднээс хэд нь буцаж байгаа вэ. Мөн тэдний хэд нь Монгол эхнэр авч байгаа бол?

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг 21 дүгээр хороололд Монгол эхнэрээ, зээ дүүгийнх нь хамтаар заазуурдаж, хөнөөсөн этгээдийн тухай мэдээллийг та санаж байгаа байх. Тэр балмад этгээд бол Хятад улсын иргэн байв. Гэхдээ Монголд ирж суурьшаад олон жил болчихсон. Яг Монголын иргэншил авч чадаагүй ч ирж очиж визээ сунгуулсаар энд олон жил амьдарчээ. Эцэстээ хүний аминд хүрч байж л түүнийг Монголд амьдардаг хятадын иргэн гэдгийг нь мэдлээ шүү дээ. Түүнээс хэн ч түүнийг хятад хүн гэж гадарласангүй.

 

Тэгвэл ийм залуус хэчнээн байгаа бол? Бидэнд мэдэгдэхгүйгээр Монгол бүсгүйтэй гэр бүл болж, хүүхэд төрүүлж, аж төрж байгаа Хятад залуус хэчнээн байна вэ? Зөвхөн галт тэрэгнээс бууж буй барилгын ажилчдаар төсөөлөхөө болих хэрэгтэй гэдгийг дээрх мэдээлэл хэлж байна. Одоо бид хажуугаар зөрөх гадны иргэнийг нүд үзүүрлэж харж болохгүй даяаршилсан нийгэмд амьдарч байна.

Өөрөөр хэлбэл Хятад залуу Монгол бүсгүйтэй гэр бүл болчихсон байлаа гэхэд түүнийг хөөж явуулах эрхгүй болчихжээ. Энэ л бидэнд аюултай. Нөгөө Бао Яны хэлсэн муухай хятад хүний зан энэ юм шүү дээ. Тэд бидэнтэй байлдаж, хагаралдах шаардлага алга. Зүгээр л нас бие гүйцсэн залуусаа хил давуулж, Монгол бүсгүйтэй гэр бүл болгосноор уусгалт гэгч жинхэнэ утгаараа хэрэгжээд эхэлж байгаа юм. Өнөөдөр бидэнд мэдэгдэхгүй байгаа ч нэг жарны дараа Монголын дийлэнх хэсгийг эрлийз хүүхдүүд бүрдүүлэх болчихоод байна.

Тэр үед бид юу ч хийж чадахгүй шүү дээ. Эх орондоо Далай ламыг авч ирээд ном айлдуулж чадахгүй Хятадын занганд орчихдог улс тийм нэг өдөр ирэхэд толгой гудайж хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрэх байх. Энэ л "хятадууд бусад үндэстнийг өөртөө уусгах чадвар сайтай. Халдан дайрсан хэд хэдэн үндэстэн эцэстээ Хятадад уусан шингээд дууссан байдаг” гэдэг хэлцийн тайлбар болой. Охид минь цусаа ариун байлгаарай…

 

Эх сурвалж: Өглөө.мн

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
10-2=?
Хариуг энд бичнэ үү:*
  • зочин
  • 2017/09/07 16:03
ХЯТАДУУД ДЭЛХИЙН УЛС ГҮРНҮҮДИЙГ ӨӨРТӨӨ УУСГАХ ГЭСЭЭР БАЙТАЛ ДЭЛХИЙ УНДНЫ УСГҮЙ БОЛЖ ЦӨЛЖӨӨД ДЭЛХИЙ СӨНӨХ БАЙХ
  • монгол
  • 2017/09/09 13:37
ХЯТАДУУД ДЭЛХИЙН УЛС ГҮРНҮҮДИЙГ ӨӨРТӨӨ УУСГАХ ГЭСЭЭР БАЙТАЛ ДЭЛХИЙ УНДНЫ УСГҮЙ БОЛЖ ЦӨЛЖӨӨД ДЭЛХИЙ СӨНӨХ БАЙХ. та ингэж байгаа бол таны дотор хятадууд үүрлэсэн гэсэн үг дээ
  • Zochin
  • 2017/09/11 14:33
xyjaag MGL-oos xooj gargana!!!!!!!!!
  • Зочин
  • 2017/09/11 16:38
Хятадуудыг гаргах ажлыг эрчимжүүлмээр байна дээ
  • дорж
  • 2017/09/14 09:05
Мөнх Оргилын давхар иргэншил чинь энэ дээ. Удахгүй өшөө олон давхар иргэшилтэй хятадууд монголд ирнэ. та нар гишгэх газаргүй болно 8 хувийн байшин та нарынх газар нутаг чинь хятадынх болох ч юм бил үү
  • zochin
  • 2017/09/15 11:03
manaih yaraltai dagaaraar orohgvi bol ard tvmen vgeegvi yaduu bolj duusah nee ingej baij turiin tolgoid hyatad hvn garj bj ene 76 daruulgatai bhj bh tegehgvi bol ungurch bna doo
  • иргэн
  • 2017/09/16 13:16
энэ их чухал асуудал хөндсөн байна. манай байранд хүртэл нэг монгол хүүхэтэй суусан хятад эр байна. хоёр хүүхэдтэй юм билээ. том бацаан нь хүү 5 орчим настай бага нь өлгийтэй. их муу санаатай хүүхдүүдээ нэг их гадаа гаргадаггүй юм. 5 настай бацаан нь шатар аймаар тоглодог. би анх жунгаа гэж мэддэггүй байсан юм. нэг өдөр ажил тараад ирж байтал гадаа нэг жоохон хүү шатар өрсөн 4,5 дугаар ангийн байрын том хүүхэдтэй шатар тоглож байхаар нь очиж харсан чинь сайн тоглож байнаа нөгөө том хүүхдийг шаг мад болгочихлоо тэгтэл ахиад өөр нэг хүүхэд ирж тоглоод бас хожигдох юм. би ч гайхаад гүй мөн лутаа ийм жаахан байж монголын ирээдүй сайхан харагдаж байна шүү гэтэл хажууханд таягтай явж байсан өвгөн наадах чинь хятад гэдэг байгаа. хэлсэн үгнээсээ ичих шиг болсон шүү.
  • зочин
  • 2017/09/22 09:30
элчин сайдууд вик өгөхдөө хяналтаа сайн тавьмаар юм. Хэдэн хятад монголд орж ирээд хэд нь гарсан талаарх тоо баримт байгаа байлгүй дээ
  • MGL
  • 2017/09/22 22:44
Butsaad deerh shig huulitai bolgoh yostoi !!!!!!!!
  • Зочин
  • 2017/09/23 14:40
Дорнод,Сүхбаатар,Өмнөговь аймгийн төвүүдэд Хятад гэрийн эзэнтэй шинэ гэр бүлүүд маш их болсон. Дандаа 1-2 бага насны хүүхэдтэй, Тэдгээр Хятадууд ихэвчлэн арьс шир авах,махны наймаа эрхлэх, тухайн орон нутагт зах зээлийн ихэнх хэрэгцээ тэдний гараар хийгдэж байна. Тэр байтугай Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд 5000 малтай Хятад байдаг тухай нутгийн хүмүүс ярьж байна лээ. 1000,1000-аар нь ядуу амьдралтай айлд хөлсөөр маллуулж, өөрөө аймгийн төвд монгол залуу эмэгтэйтэй суугаад дундаасаа 1 хүүхэдтэй,нилээн том байшин хашаатай гэж мэдэх хүмүүс малчид ярилцаж байна. Энэ мэтчилэн аймшигт уусгалт нь чимээгүй эхэлсэн. Бид бүгдийг мэдэж харж байгаа хэрнээ юу ч хийж чадахгүй дэмий ярьсаар сууна.
  • Зочин
  • 2017/09/28 23:24
Бид үеийн үед хятадуудаар цусаа сэлбэж ирсэн юм шүү дээ. Азидаа боломжтой нь бидэнд Хятадууд л байдаг. ЗХУ-н үед энэ байдал тасарснаар цус ойртолт маш идэвхжсэн. Засаглалын хувьд тусгаар мөртөө ойрхон харилцаатай явсан учраас цус сэлбэлт маш өндөр үр дүнтэй байсан. Хятадын эрлийзүүд 2-3 дахь үе дээрээ монголдоо үлдэж чадвал жинхэнэ цус нь цэвэршсэн бүлгийг бий болгож чаддаг. Энэ бол маш том амжилт. Бид гадагш нь алдахгүй, эрлийзүүдээ дотроо тогтоож үлдэх нь чухал.
  • БОЛД
  • 2017/09/29 11:01
ВИЗ ӨГДӨГ КОНСУЛУУД БҮГД МӨНГӨ ХИЙХ ГЭЭД УРАЛДАЦГААДАГ ХҮМҮҮС БАЙДГИЙМ БИЛЭЭ . БААХАН ӨВӨРЛӨГЧ ЗУУЧЛАГЧТАЙ . ТЭРИЙГ НЬ ҮЕ ҮЕИЙН ГАДААД ЯВДЛЫН ЯАМ МЭДДЭГ Ч МЭДЭЭГҮЙ ДҮР ЭСГЭДЭГ . УЧИР НЬ БАС Л НӨГӨӨ 60 ТЭРБУМ ШИГ УГ АЛБАН ТУШААЛЫГ ЗАРЧИХСАН.

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?