Ховд аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

8274 2017/09/06 0

 

Өнөөдөр аймгийн Засаг даргын хурлын танхимд аймгийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.Энэхүү зөвлөгөөнөөр өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай, Тарваган тахал өвчний цаг үеийн мэдээллийн тухай, сургууль цэцэрлэгүүдийн шинэ хичээлийн жилийн бэлтгэл ажил, Нийтийн их цэвэрлэгээний тухай болон цаг үеийн бусад асуудлуудаар хэлэлцлээ.  

Өвөлжилтийн нөхцөл байдлын хувьд энэ жил хур бороо бага гандуу байсан тул өвөлжилтөнд онцгойлон бэлтгэх шаардлагатай байгааг аймгийн ХХАА-н газраас зөвлөж байлаа. Малчид ард иргэдийн хувьд өөрсдийн дотоод нөөц боломжиндоо тулгуурлан хадлан тэжээлээ бэлтгээд явж байгаа бөгөөд цаг хүндэрвэл аюулгүйн нөөцийг нэмэгдүүлж ажиллах шаардлагатай гэнэ. Мөн 10 сарын 1 хүртэл сумдад хоёр удаа ажиллах ба өвөлжилтийн бэлтгэл хангалт, Засгийн газрын тогтоол, ХХААХҮСайдын болон аймгийн Засаг даргын албан даалгаврын биелэлт, хадлан тэжээл хужир шүү бэлтгэлийн явц, ургац хураалтанд ажиллаж байгаа хүн хүч машин техник, зоорьмол, мах бэлтгэл, отор нүүдэл албан байгууллагын өвөлжилтийн бэлтгэл хэрхэн хангасан талаар газар дээр  нь үзэж танилцах, мэдээлэл авах, цаашид авах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.  

Харин тарваган тахал өвчний хувьд өвчтөний биеийн байдал сайжирж эдгэрсэн бөгөөд одоо бататгах шинжилгээнүүд өгөөд удахгүй халдвартын эмнэлэгийн хөл хорио тогтоох дэглэмийг цуцална гэдгийг БОЭТ-ийн дарга Б.Амаржаргал мэдээлэлдээ онцоллоо.

Түүнчлэн сургууль цэцэрлэгүүдийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын хувьд бүрэн хангагдаж хичээлүүд хэвийн явагдаж байгаа бөгөөд энэ жил СӨБ-ийн хоёр цэцэрлэг ашиглалтанд орж, хувийн хэвшлийн нэг цэцэрлэг нэмж байгуулагдсанаар хамран сургалт 81-83 хувьд хүрсэн байна. 

 

Аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Ховд хотыг ногоон хөгжлийн загвар аймаг болгох үүднээс аймгийн хэмжээнд нийтийн их цэвэрлэгээ хийхээр төлөвлөж байгаа юм. Энэ нь байгаль орчныг хамгаалах, хог  хаягдлын менежментийг зөв зохистой хэрэгжүүлэхэд түлхэц болох үүднээс долоо хоног бүрийн Пүрэв гарагийг "Нийтийн их цэвэрлэгээний өдөр” болгохоор захирамж гаргалаа. Нийтийн их цэвэрлэгээний хүрээнд цэвэрч нямбай байгууллага шалгаруулах болзолт уралдаан зарлаж байна. Уг уралдаан нь нийт 5 сая төгрөгийн шагналын сантай бөгөөд энэ долоо  хоногийн пүрэв гарагт аймгийн бүх албан байгууллагын ажилтан, сургуулийн оюутан, сурагчид нийтээрээ Буянт голоо цэвэрлэж эхлэх юм. Тиймээс энэхүү арга хэмжээнд иргэд идэвхтэй оролцож байгаль орчноо хайрлан хамгаалах ажилд идэвх зүтгэл гарган оролцохыг аймгийн Засаг даргын зүгээс онцолж байлаа. Ийнхүү Жаргалант сумын зүгээс цэвэрлэгээний хуваарь болон цэвэрлэх газруудыг албан байгууллагуудад хуваарилж өгөх заавар чиглэл өгөх юм.  

 

Эх сурвалж: khovd.gov.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
9+9=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?