Сүхбаатар өвөлд бэлэн үү?

7548 2017/09/14 0

Энэ асуултыг хариултыг олохоор Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өчигдөр "Сэлэнгэ Энерго”, "Урсгал ус” зэрэг айл өрх, албан байгууллагуудыг халаалт, дулаанаар хангадаг байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл ажилтай газар дээр нь очиж танилцлаа. Дээрх байгууллагууд өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн хангасан талаар мэдээлж цаашид шаардлагатай байгаа зарим асуудлаа танилцуулсан юм. "Сэлэнгэ Энерго” ОНӨААТҮГ энэ сарын 15-нд халаалтаа өгөхөөр бэлтгэлээ хэдийнэ хангажээ. "Урсгал ус” компани ч өвөлжилтийн бэлтгэлээ 66,6 хувьтай хангасан гэв. Мөн Сүхбаатар сумын хэмжээнд хүн амын төвлөрөл ихтэй 4 худгийг ухаалаг ажиллагаатай болгожээ. Ийнхүү Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд хүссэн үедээ ус авч болох орчин үеийн шийдэлтэй ухаалаг таван худаг ажиллаж эхэлсэн байна.

Засаг дарга өнөөдөр Сүхбаатар сумыг бүхэлд нь тойрч шинээр тавигдсан зам, зам дагуух тэмдэг тэмдэглэгээ, хурд сааруулагч, засаж сайжруулах шаардлагатай замуудтай танилцлаа. Аймгийн удирдлагын багаас ард иргэдийнхээ санал хүсэлт, эрэлт хэрэгцээнд тулгуурлан асуудлыг хурдан шуурхай шийдвэрлэхийг зорин ажиллаж байна. Сүхбаатар сумын 7, 8-р багт шинэ замууд ашиглалтанд оржээ. 8-р багийн гахайн байр, цэнхэрийн булангийн айлууд сайжруулсан шинэ замтай болсон байна. Мөн энэ чиглэлд явж байгаа нийтийн тээврийн автобусыг 1 км-ээр ахиулан явуулдаг болгосон. 7-р багийн Баян дэлгүүрийн уулзвараас 1-р сургууль, Нэгдсэн эмнэлгээс Худалдааны төв чиглэлд шинэ хар замтай болжээ. Л.Ганболд даргатай "Сэлэнгэ" АЗЗА-ын газар Сүхбаатар сумыг шинэ замтай, авто зогсоолтой болгоход сэтгэл зүтгэлээ шингээн бүх тооцоогоо аж ахуйн аргаар гарган хамгийн хямд өртөгөөр зам талбайг тавьжээ.

 

 

Сэлэнгэ аймаг 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
3+3=?
Хариуг энд бичнэ үү:*

САНАЛ АСУУЛГА

УИХ-аар хаалттай хуралдсан өршөөлийн хуулийг зөвшөөрч байгаа юу?