Дорнод аймгийн хоёр суманд шүлхий өвчин гарчээ

8981 2017/09/15 0

 Дорнод аймгийн Булган, Хөлөнбуйр суманд малын гоц халдварт шүлхий өвчин гарчээ. Тодруулбал, Хөлөнбуйр сумын нэгдүгээр багийн нутаг "Өлзийтийн хөндий” гэх газар нутаглаж буй малчин Б-гийн суурьт нийт 15 тооны мал, Булган сумын дөрөвдүгээр багийн нутаг "Туг уул” гэх газар отроор нүүж яваа Төв аймгийн Жаргалант сумын малчин Г-ийн суурьт 46 үхэр, 25 хонь нийт 71 тооны малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, лабораторийн шинжилгээгээр тогтоогджээ.

Шүлхий өвчин гарсантай холбогдуулан тус  аймгийн Онцгой комисс хуралдаж тус сумдад үүссэн нөхцөл байдлын талаар шуурхай арга хэмжээ авч, сумдын удирдлагуудад холбогдох үүрэг чиглэл өгсөн байна. Мөн өвчний шинж тэмдэг илэрсэн малыг устгалд оруулахаар болжээ. Түүнчлэн Мал эмнэлэг үржлийн газраас яаралтай 20 литр вакцин /ОХУ-д үйлдвэрлэсэн/ татан авч байгаа бөгөөд шүлхийн голомтонд байгаа бүх малд нийт 10,5 литр вакциныг зарцуулах юм байна.Одоогийн байдлаар өвчин гарсан сумдад хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа юм. Мөн Баянтүмэн, Булган, Хөлөнбуйр суманд ариутгалын цэгүүд ажиллуулж байгаа бөгөөд автомашины төрлөөс хамаарч 1000-3000 төгрөгийн хураамж авч байгаа аж.


 

 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.UNDESTEN.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9605-1575 утсаар хүлээн авна.
Сэтгэгдэл бичих
Нэр:*
Сэтгэгдэл:
Та сэтгэгдэл бичихдээ 10 тэмдэгдээс дээш тэмдэгт бичнэ үү.
Bold Italic Underline Strike | Align left Center Align right | Insert smilies Select color | Add Hidden Text Insert Quote Convert selected text from selection to Cyrillic (Russian) alphabet Insert spoiler
Асуулт:
5+5=?
Хариуг энд бичнэ үү:*
НИЙТЛЭЛЧ

САНАЛ АСУУЛГА

Цаазын ялтай орон болохыг дэмжиж байна уу?